Архангай аймаг энэ жил 14.2 мянган га талбайд тариалалт хийнэ

Д.Тулга / Орон нутаг

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариалан бие даасан салбар болж хөгжсөний 60 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болж, газар тариалан эрхлэгчдийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Архангай аймгийн тухайд атар газар эзэмшсэний 60 жилийг угтаж, аймгийн газар тариалангийн бүсийг 19 сумын 39 багийн 134.5 мянган га талбайг хамруулан тогтоожээ. Тогтоосон бүстээ тариалалтын ажлыг технологийн дагуу хийж, хөрсний үржил шимийг хамгаалах, тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах зэрэг газар тариалан, мал аж ахуйг зохистой хослон эрхлэх үйл ажиллагааг тэргүүн ээлжинд дэмжин ажиллахыг сумдын засаг захиргааны байгууллагад үүрэг болгон ажиллаж байна.

Нутгийнхаа хөрс, цаг уурын онцлогт тохирсон, байгалийн эрсдэл даах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон таримал соортууд болон техник технологийг сонгон нэвтрүүлэх. Мөн хөрсний үржил шимийг хамгаалах, усалгаатай тариаланг хөгжүүлэх замаар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний нэр, төрөл, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр ханган, нэмүү өртөг шингэсэн экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж.

Энэ онд Архангай аймгийн хэмжээнд 14.2 мянган га талбайд тариалалт хийх бөгөөд үр тариаг 9680 га-д, малын тэжээлийн ургамал -2500 га-д, тосны таримал- 1500 га-д, төмс-380.5 га-д, хүнсний ногоо 144 га талбайд тус тус тариалж, 10.8 мянган га талбайд уриншийн боловсруулалт хийхээр төлөвлөн бэлтгэл ажлаа хангажээ. Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Тариаланчдын холбоог байгуулж, дарга тэргүүлэгчдийг сонгосон ба аймгийн ХХААГ-аас нийт тариаланчдад хаврын тариалалтын бэлтгэл ажил, техник засвар, хөрс боловсруулах ажлуудыг графикт хугацаанд нь хийх, шинээр нэвтэрч буй ургамал хамгааллын бодисыг технологийн заавар журмын дагуу ашиглах зэрэг зөвлөмж, чиглэлийг өгчээ.


Сэтгэгдэл

зочин [124.44.20.30] 2019-04-17 15:33:46

Байгалийн жимсээ тарималжуулж ургуулж чадахгүй юу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.