“Улаанбаатар марафон 2019” тэмцээний ялагчийг 10 сая төгрөгөөр шагнана

М.Амаржаргал / Спорт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулж байгаа “Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээн Д.Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 18-ны өдөр болно. Уламжлалт гүйлтийн тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид болон гэр бүл, тэргэнцэртэй иргэдийн дунд болох бөгөөд бүртгэлийг http://ub-marathon.ub.gov.mn/ сайтаар авч байна.

“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээний мэргэжлийн ангилал хагас /21095 м/ болон бүтэн /42195 м/ марафон гүйлтэд шилдэг тамирчид өрсөлддөг. Тиймээс эхний 10 байрт орсон тамирчид 800 мянгаас 10 сая хүртэлх мөнгөн шагналаар шагнадаг. Тодруулбал, бүтэн марафонд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулах юм.

Харин өсвөрийн ангилалын 5000 метрийн зайд эхний байранд орсон тамирчдыг 50-200 мянган төгрөгөөр шагнана. Өнгөрөгч 2018 оны гүйлтийн тэмцээнд АНУ, Австрали, Канад, Малайз, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 30 орны 400 гаруй гүйгчид оролцсон. Тэдэнд дунд мэргэжлийн тамирчдын ангилалд Кени, Этиоп, Японы тамирчид багтаж, медальт байрт шалгарч байсан билээ.

“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээн болох өдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр хотын төв хэсэгт зам хаах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг http://ub-marathon.ub.gov.mn/# сайтаас аваарай.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.116] 2019-05-10 02:22:38

50000 төлж оролцдог гэнүү, юм үзээгүй хүмүүсийг марафонд гүйх гэж хаа холоос зорьж очдог гэж гайхаад байсан чинь бооцоонд болдог байхнь. Тийм байхаа даанч хамаг замаа хаачихаад хүүхдүүдээ дагуулаад хар үүрээр явдаг юм байсан. Бусад улс орнуудад машингүй гудамж, зам, марафон гээд бараг өдөр бүр л байдаг, гэхдээ манайх шиг ганц гол замаа хаагаад өдрийг өнгөрөөдөг улс үзээгүй. Зайсан, 120, дүнжингаравын, уулын зам гэдэг ч юмуу хэсэгчилж цагаар хаагаад өдөр бүр уралдуулж баймаар юм.

ХҮҮХДИЙГ ШАГНА! [202.9.42.221] 2019-05-10 02:07:25

Олныг шулж нэгийг тэтгэхээ болио. Нийтийг хамарсан гэх боловч мэргэшсэн хэдхэн хүн л жил бүр наад шагналыг чинь хусдаг шүү дээ. ОДОО БҮР ОЙ ГУТАЖ БАЙНА.

Оогий [103.26.194.65] 2019-05-10 11:24:16

Харин тийм, мэргэжлийн хүмүүсийг оруулахаа болимоор юм

СПОРТЫГ ХҮРТЭЛ ИЙМ МУУХАЙ БОЛГОЦОН [202.9.43.217] 2019-05-09 10:19:44

БАС НЭГ ШУЛАА ЮМ БИЛЭЭ, ОРОЛЦОГЧ НЭГ БҮРЭЭС 50.000 ТӨГРӨГ ХУРААЖ БГАА. ТҮРҮҮЛСЭН ХҮНД 10 САЯ ГЭЖ ХОШГОРУУЛАЛТ ШҮҮ, СПОРТЫН УРАЛДААН ТЭМЦЭЭН ХҮРТЭЛ АШИГ ХОНЖООНЫ ХЭРЭГСЭЛ БОЛЧИХСОН, МАРАФОНД ХИЧНЭЭН ЗУУН МЯНГАН ХҮН ОРОХ БИЛЭЭ ТООЦООД БОДООД ҮЗДЭЭ. МӨНГӨӨ 3-5 НУГАЛЖ ОЛНО. АРАЙ Ч ДЭЭ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ НЬ ОЛЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.