З.Энхболдын санал дэмжигдвэл хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших боломжгүй болно

М.Амаржаргал / Улстөр

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын удирдах албан тушаалтнууд их хэмжээний авилга авдаг байсан нь шүүхээр тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр ямар ч ял, шийтгэл хүлээгээгүй билээ. Эрх баригч МАН-ынхан энэ бүхэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас болсон гэх мэтээр явган хэрүүл л хийж буй боловч уг хуулийн хийдлийг арилгах талаар огт ажиллахгүй гаргахгүй байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтын зөрчил, хийдэл, хэрэгжилт болоод эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид санал, дүгнэлт хүргүүллээ.

АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

Эрүүгийн хууль шинэчлэгдэн, мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил шахам хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд уг хуулийн зарим заалт эрүүгийн эрх зүйн нийтлэг жишиг, суурь зарчимтай илт зөрчилдсөнөөс гадна хүний эрх, нийгмийн шударга ёсны хэм хэмжээ, агуулгыг алдагдуулах ноцтой үр дагавартай байсан нь тодорхой болоод байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7-д зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд эрх зүйн шинэтгэл, хууль тогтоомжийн системчлэл болон гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг тодорхой асуудлуудаар бодлогын төлөвлөлт, боловсруулалт, дүн шинжилгээг хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд болон яамны зүгээс эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд үүсээд байгаа ноцтой үр дагавар бүхий асуудлуудад гол анхаарлаа хандуулж, шуурхай ажиллах шаардлагатай юм.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг заахдаа дэлхийн улс орнуудад тогтсон нийтлэг жишгээс ангид байдлаар эрх зүйн алдаа хийдэлтэйгээр томьёолж хуульчилсан нь өнөөдрийн хүндрэл бэрхшээлийг бий болголоо. Тиймээс Эрүүгийн хуульд байгаа дараах асуудлыг анхаарч, зөрчил, хийдлийг нь засаж залруулах шаардлагатай гэж үзэж байна.

Үүнд:

Дэлхийн ихэнх улс оронд гэмт хэргийн ангилалтай нь уялдуулж хөөн хэлэлцэх хугацааг ямар нэгэн хийдэлгүйгээр тогтоодог байтал манай эрүүгийн хуульд гэмт хэргийн ангиллаас хамааралгүй зөвхөн хорих ялын шалгуураар хэт явцуу нөхцөлөөр тогтоосон;

Эрүүгийн хуулийн тусгай ангид зөвхөн торгох ялтай буюу хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолохыг орхигдуулсан;

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь мөн зүйлийн 2 дахь хэсгийн заалттай зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэнээс хойш энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл яллагдагчаар татаж болохгүй гэж заасан атлаа уг хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан нь хуулийн хэрэглээнд ойлгомжгүй, хүндрэлтэй байдал бий болгосон. Дээрх хоёр нөхцөл байдлыг чухам алинаар нь тооцох эсэхэд эргэлзээ төрөх нөхцөл бий болсон.

Чухам ямар тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд хамруулах нь тодорхойгүйн дээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг яллагдагчаар татсанаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаа нь хөөн хэлэлцэх хугацаанд хэрхэн орж тооцох эсэхийг эрх зүйн ямар ч зохицуулалтгүй орхисон байна. Зүй нь ийм хоёрдмол утгатай заалт орсон тохиолдолд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг нь тогтоогоод хэргийг нь ял өгөхгүйгээр хэрэгсэхгүй болгох хандлага бий;

  • Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудаар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг олон улсын жишиг, Эрүүгийн загвар хууль болон Герман, Франц, ОХУ зэрэг орнуудтай харьцуулахад харьцангуй богино хугацаагаар буюу хэт багаар тогтоосон;
  • Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд, доод хязгаараас өөрөөр хуульчлагдсан нөхцөл эрүүгийн хуулийн тусгай ангид нь цөөнгүй тусгагдсан нь хөөн хэлэлцэх хугацааг тооцох, хэрэглэхэд түвэгтэй байдлыг бий болгосон. Жишээ нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх) 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Энэ гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны алийг авах нь ойлгомжгүй, эргэлзээтэй. Үүнтэй адил төстэй гэмт хэргүүдэд (17.1.1, 17.2.1, 17.3.1, 22.10.1 г.м) хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломж алдагдсан. Эрүүгийн хуульд хуульчлагдсан 209 төрлийн гэмт хэргээс 84 зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь эргэлзээтэй, хийдэл, зөрчилдөөнтэй байна;
  • Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн илтэд зөрчилтэй, хийдэлтэй заалтуудаас шууд шалтгаалж мөрдөгч, прокурор, шүүгч нар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дур зоргоороо өөрсдийн үзэмжээр буруу тайлбарлан хэрэглэх зохисгүй практик бий болоход хүрч байна. Жишээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалт тусгагдсан. Үүний хүрээнд авч үзвэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлийг удирдлага болгон “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тухайн шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг тоолж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл бүрдэн, улмаар ял завших боломжийг нэмэгдүүлсэн.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэсэн заалтыг хуулийн төсөл хэлэлцэгдэх явцад Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд тогтсон дэг, процедурыг зөрчин өөрчилж “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчилсөн.

Ингэснээр авлигын болон эдийн засгийн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг субьектив санаа зорилгоор хэт удаашруулж гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял завших боломжийг олгох хүндрэл үүсэж байгаагаас гадна хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтаг үндэслэлээр олон нийтийн анхаарлыг татсан цөөнгүй хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ноцтой нөхцөл бүрдээд байна.

Сүүлийн үед авлигын гэмт хэргүүд, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвараас зайлсхийх болон эдийн засгийн зарим гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удаашралтай явагдаж, шүүхээс буцах, олон дахин хойшлогдох зэргээр процесс ажиллагааг нь зориуд сунжруулах явдал түгээмэл болж байгаа нь үүний нэг илрэл бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын оролцсон 25 хүнд холбогдох авлигын хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь том нотолгоо боллоо.

Иймд Эрүүгийн хуулийн зөрчил, хийдлийг арилгах, эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгож сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авахыг хүсэхийн зэрэгцээ харгалзвал зохих дараах саналыг хүргүүлж байна.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно” гэснийг хүчингүй болгох;

Прокурор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг хүчингүй болгох. Учир нь тухайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хэрхэн хураах түүний хохирлыг хэрхэн тооцох эсэх нь орхигдсоор ирсэн;

Гэмт хэргийн ангиллаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоох. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлд хуульчилсан гэмт хэргийн ангиллын хийдэлтэй байдлыг эргэн харж, дахин шинээр уламжлалт ангилалтайгаа уялдуулж дахин ангилах шаардлагатай. Гэмт хэргийн ангилалтай уялдуулж түүний хөөн хэлэлцэх хугацааг тогтоосноор хорихоос бусад төрлийн ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжтой болно. Хэрэв гэмт хэргийн ангилалтай уялдуулах боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэмт хэргээс бусад бүх хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолох нарийвчилсан зохицуулалт оруулах, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг гол шалгуур болгон түүнд нийцүүлэхээс гадна хөөн хэлэлцэх хугацааны дээд, доод хэмжээг ихэсгэж хуульчлах.

Түүнчлэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа чухам яагаад, ямар үндэслэлээр ингэж удааширч, хэт сунжирсан байдлаар шалгагдаж, шийдэгдэж байгаа болон шүүхээс хэрэг буцах, шүүх хурал олон удаа хойшлогдох зэрэг нөхцөл байдлууд нь эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зэрэг холбогдох аливаа хууль тогтоомжийн хийдэл, зөрчилтэй холбоотой эсэхэд дүн шинжилгээ хийж, тухайн хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж, арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн байв.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.54] 2019-05-17 08:57:46

дэмжээгүй намын гишүүдийг намаас нь хөө. Дараачийн сонгуулиар тойрог бүү өг. Хариуцлага тооц.

Хотгойд [31.173.242.181] 2019-05-17 00:52:55

Хоон хэлэлцэх хугацааны тухай заалтыг эруугийн болон зорчлийн хуулинд оруулснаар зальтай гэмт этгээд ялгуй ажлаа муу хийдэг хуулийхан нэр цэвэр улдэхээс оор нийгэмд, тор улсад ямар ч ашиг тусгуй нь ойлгомжтой. Харин ч хунд, хундэвтэр болон бух торлийн эд монгонд хамааралтай гэмт хэргуудэд энэ ойлголтыг ХУГАЦААГУЙ-гээр оруулж огох естой!

Зочин [38.142.118.154] 2019-05-16 15:35:33

Одоо мөд хэлэлцэхгүй ээ. Цаг хожино. Энэ хугацаанд нөгөөдүүл нь зугтаана.

Зочин [66.181.161.97] 2019-05-16 14:04:41

Эх орноосоо урваж, ард түмний өмчийг луйвардаж хулгайлсан , гэмт хэрэг үйлдсэн л бол ямар ч хөөн хэлэлцэх хугацааны талаар ярих ёсгүй. Хэдэн жил өнгөрсөн ч бай хэрэг хуучрахгүй ялаа үүрэх л ёстой. Арга саам хийж ялаас мултрах гэсэн луйварчдын санаархалыг тас цохиж хуулийг гажуудуулж байгаа хүмүүсийг ч гэсэн шийтгэх хэрэгтэй .

Зочин [103.10.23.116] 2019-05-16 11:16:06

Би хулгайч байна гэж өөрөө өөрийгөө олонд харуулах хулгайч л энэ заалтыг зөвшөөрөхгүй гэж хэлэх баах хараж л байяа иргэдээ

Зочин [202.21.112.170] 2019-05-16 09:55:58

Ранаасэд минь монголчуудын эрх ашиг чухал шүү. Огцор

Зочин [103.26.195.137] 2019-05-16 09:33:29

авлигын хэргийн далбаан дор ард түмэн шоронд хатах юм байна л даа!!!!

Зочин [202.9.44.148] 2019-05-16 07:24:59

Ямарч үед авилгачдад өршөөл гэж байх ёсгүй.Тэднийг хамгаалахыг оролдсон этгээдэд хариуцлагыг улам хүндрүүлж яллах хэрэгтэй.Шударга бус явдалтай ард түмэн эвлэрэхгүй. Аззаяа,Баярсайхан болон Раднаасэдийг шалгаж заавал хариуцлага оногдуулж яллах хэрэгтэй. Хойч үе цэвэр ариун байх ёстой.

зочин [202.179.31.78] 2019-05-16 07:24:37

Ерѳнхийлѳгчѳѳ нэг мѳсѳн хууль ѳргѳн барихдаа авилга авах. тѳрийн ѳндѳр албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэх.албан тушаалаа урвуулан ашиглах.тал тохой татах.тѳрийн ѳмч завших.давуу байдал олгох..гэх мэт авилгын гэмт хэргүүдэд бүхэлд нь цаазаар авах эсхүл бүх насаар нь хорих хѳѳн хэлэлцэх хугацаагүй болгох хуулийн заалтыг нэмээд ѳргѳн барчихаачээ.тэгээд нэгмѳсѳн луйварчид руугаа ханцуй шамлаж ороод нухаад тонгочуулаад дахин ѳндийхгүй болтол нь нухаад шалгаад яллаад эхэлмээр байнаа.Яаралтай шийдвэрээ гаргаачээ.Хүрэлсүх сайдаа сэлмээ хуйгаас нь одоо суга татмаар байнаа.

Зочин [124.67.20.31] 2019-05-16 06:50:33

Улс орноосоо урвасан өөдгүй хар хулгайчдыг юун хөөн хэлэлцэх хугацаа вэ

Зочин [66.181.161.89] 2019-05-16 05:39:00

авилгачдаа хөөн хэлэлцэх хугацаа гэж өршөөгөөд байвал энэ улс чини авилгаас яаж салах болж байна..хүрэлсүх ман ии даргаа энэ хулгайч луйварчидаа чавчааач.чинии болон намын чини рейтинг шороонд холилдлоо.яриснаа хэрэгжүүлэхгүй бол чи хэн ч биш худалч нэгэн болж монголын ард түмний өмнө худлаа том том ярисандаа хариуцлага хүлээх болно шүү

Зочин [66.181.161.89] 2019-05-16 05:30:58

нямдорж шудррага уу.шудрага бол энэ раднаа сэд новшийн өөрчилсөн хуулийг засаач .зөвхөн өөрсддөө ашигтай хуули баталдагаа боли. сонгуули дөхөж байхад намаа унагах юм хийж байгаа раднаасэд хулгайчдаа арга хэмжээ ав

Зочин [122.201.31.69] 2019-05-16 08:07:14

Раднаасэдийнхээ гарагсан саналыг Нямдорж дэмжсэнээр ийм асуудал болжээ..

бодлын хулгайч [66.181.167.53] 2019-05-16 05:30:22

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД МХЕГ-ЫН САЯНЫ ХЭРГИЙГ ДАХИН СЭРГЭЭЖ ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ. ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН НӨХДҮҮД ЗОХИХ ШИЙТГЭЛЭЭ ЭДЛЭХ ЁСТОЙ

зочин [202.131.245.69] 2019-05-16 04:58:17

төрөөс хулгай хийсэн, авилга авсан хүмүүсийг заавал шийтгэх ёстой. дахиж төрийн албанд ажиллуулахгүй байх ёстой. ер нь төрийн албанд ээлжээр намын томилгоогоор албан тушаалд томилдогийг одоо шалгаж зогсоох хэрэгтэй. Төрийн албаны зөвлөл бөөн намын томилгоогоор болсон тул энэ байгууллагыг татан буулгах нь зөв. Ерөнхийлөгчийн тамгын газар төрийн албаны зөвлөл болоод сонгуулийн ерөнхий хорооны ажлыг хийдэг болох хэрэгтэй.

Буруу Цолмон [103.10.23.116] 2019-05-16 11:19:33

Хох чинь хэн таа нарыг нам дагаж намсагна бөхс долоож шавхаруу горьд гэсэн юм Өөрөө хулгайч сонгож хулгайч нарт Төрийн эрх мэдийг өгчхөөд түүнээн өнөөг хүртэл ухаараагүй яваагийчинь гай энэ

иргэд [122.201.21.195] 2019-05-16 04:43:32

Ноцтой гэмт хэрэг үйлдэгчийн ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАНА гэж онгирон хохирогчын ХҮНИЙ ЭРХИЙГ орхигдуулана гэдэг эрүүл ухаантай хүний амнаас гарах үг мөн үү?ийм юм яриад сууж байгаа хүн хаанаас ямар журмаар УИХ-д орж ирсэн хэрэг вэ?ер нь энэ УИХ гэдэг байгууллагад ямар янзтай улс ордог болоо вэ?үүний хариуцлагыг сонгогчид хариуцах уу?нэр дэвшүүлэж мундагдсан улс төрийн нам нь хариуцах уу?улс даяар дэлгэрэнгүй ил тод хариу авьяа?

рр [202.55.191.194] 2019-05-16 04:43:30

нийгмийн анхаарал татсан олон гэмт хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болох юм Дарнаасэд ийм л хор найруулж байгаа юм муу манангийн авилгач

иргэд [122.201.21.195] 2019-05-16 04:36:30

Нохойн хүзүүнд мах зүүж тавих гэж хуучны үг байсан,түүн шиг гэмт хэрэгтэнүүдээр хуулынхаа зүйл заалтыг өөрчлүүлэнэ гэдэг инээдтэй бөгөөд гутамшигтай хэрэг шүү?

Зочин [150.129.143.74] 2019-05-16 04:35:42

Хугацааг сунжруулсаар байгаад хэтрүүлсэн шүүгч, прокукор нарт нь хариуцлага тооцдог байх нь зүйтэ. Тэгвэл дахин давтагдахглй.

Зочин [103.212.118.119] 2019-05-16 04:33:58

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛ ГЭЭЧЭЭ

zochin [202.9.43.194] 2019-05-16 04:32:01

Tsagdaa Prokuror Shuuh ee hund surtalgui hurdtai ajillah nuhtsuliig ni burduul Tsahim tehnologi shine devshilted tehnologi ashiglah talaar sudalsan zuv bh hugtsaa nii huvid yamar baiguullaga deer heden jil ni aldsan zeregt sudalgaa hiivel uchir ni oldono doo Omnuh sistemd l hudal unen yarij bgaad Nasaar ni eserguun geed uzdeggui bdg bsan gesen shuu ter ni boloh vii Ardchilsan mongold sejigten gesen paiztai nasaar ni yavuulah vii

рАДНААСЭДЭД [202.131.236.158] 2019-05-16 04:12:09

РАДНААСЭДЭЭ 3 САЯ МОНГОЛЧУУДЫН ЭРХ АШИГ ЧУХАЛ ЮМУУ 3 ГЭМ ХЭРЭГТЭНИЙ ЭРХ ЧУХАЛ ЮМ УУ? ЯМАР БАЛАЙ ЮМ ЯРИАД БАЙНАА.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.