ФОТО: “Эрүүл мэндийн сайдаа, Монголын хүүхдүүдэд баярлах шалтгаан алга”

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Нийслэлийн 15 дугаар сургууль дээр үүсээд буй сүрьеэгийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан, АН-аас жагсаал зохион байгууллаа. Яамны гадаа жагсаж буй иргэд “Сайд мэргэжлийн хүн биш учраас сүрьеэг ердийн өвчин мэтээр ярьж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаасаа ухарч, өвчлөл нэмэгдэж байгаа тул салбарын сайд ёс зүйн хариуцлага хүлээж сайн дураараа огцрох ёстой. Огцор, огцор, огцор” хэмээн шүгэл үлээж байсан юм.

image

АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа: “Эрүүл мэндийн дэд сайд байсныхаа хувьд эцэг, эхчүүдийн тэмцэлтэй нэгдэж нийгэмд дуу хоолойгоо хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбар сүүлийн 20, 30 жилийн ололт амжилтуудаасаа ухарч ичгүүртэй байдалд хүрлээ. Тиймээс бид улс төрийн тэмцэл хийж, Д.Сарангэрэл сайдыг ёс зүйн хариуцлага хүлээж огцрохыг шаардаж байна. Африкийн орнуудыг сүрьеэгийн голомт болсон, хөгжил буурай гэж ярьдаг байсан бол өнөөдөр монголчууд тэдний хэмжээнд очлоо. Мөн хорт хавдрын гаралтай нас баралтаараа манай улс дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Элэг, ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгд, улаан хоолойн хорт хавдрын нас баралтаар дэлхийд гуравт бичигдэж буй маш харамсалтай тоо баримт байна. Манай улс сүрьеэгийн халдвараар дэлхийд 39-д орж байсан. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулиудад дэгдэлт гарсан эдгээр өдрүүдэд дээр хэлсэн үзүүлэлт улам дордох хандлагатай байна. Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Гэтэл монголын хүүхдүүдэд баярлах шалтгаан алга. Үе тэнгийнхэн нь, найзууд нь сүрьеэгийн халдвартай, өвчилсөн байгаа энэ нөхцөлд яаж баярлах юм бэ. Тиймээс сайд хүүхдийн баяраас өмнө ёс зүйн хариуцлага хүлээн чаддаг хүнд ажлаа өгөөсэй гэж энд жагсаж буй эцэг, эхчүүд хүсч байна.

Сүрьеэг дотор нь далд, идэвхтэй, олон эмэнд дасалтай, маш олон эмэнд дасалтай гэж дөрөв хуваадаг. 15 дугаар сургуулийн хүүхдүүдийнх далд сүрьеэ гэсэн ангилалд орно. Бид 2016 онд далд сүрьеэ илэрчхээд байна гэдгийг судалгаагаар тогтоож арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг томилогдсон өдөр нь зөвлөмж гарган цахим хуудсаараа явуулж байлаа. Харамсалтай нь далд сүрьеэ дээр арга хэмжээ авах байсаар маш олон хүүхдийг халдвар тээгч болгож идэвхтэй сүрьеэгийн дэгдэлт хүртэл гараад ирлээ. Эрүүл мэндийн салбарт үүссэн маш ноцтой асуудал гэж ойлгож болно " хэмээв.

image

Жагсаалд оролцогч иргэн "Би хүний их эмч мэргэжилтэй. Сүүлийн жилүүдэд хүүхэд сүрьеэгээр өвчлөх тохиолдол болон эмэнд дасалтай сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа. Энэ нөхцөлд вакцин найдвартай юу, сүрьеэгийн эмийн чанар хангалттай юу гэдгийг эргэн харах шаардлагатай. Гэтэл яагаад яам энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа юм бэ. Тендерээр хямд үнэтэй эмч вакцин сонгодог юм уу эсвэл чанарын шаардлага хангасныг нь сонгодог юм уу. Салбарын яам эдгээр асуудлаар судалгаа хийгээд ард түмэнд дүнгээ тайлагнах хэрэгтэй байна. Сүрьеэгийн халдвар гарсан газарт байгаа иргэдийн 80 хувь нь халдвар авч, 10-аас доошгүй хувьд нь өвчлөл илэрдэг. Тэгэхээр би 15 дугаар сургууль битгий хэл ХУД-ийн тэр орчимд амьдарч байгаа иргэдийн 80 хувь халдвар авсан байгаа гэж бодож байна" гэлээ.

Мөн 15 дугаар сургуулийн сурагчдыг ялгаварлан гадуурхах тохиолдол байгааг хэлж байв. Тухайлбал, 18 дугаар сургуулийн нэгэн сурагчийн ах нь 15 дугаар сургуульд сурдаг гэх шалтгаанаар ангийн багш нь өөрөө болон гэр бүлээрээ шинжилгээ хийлгэсэн эсэхийг лавлаж, хичээлдээ ирэхгүй байхыг зөвлөсөн талаар жагсаалд оролцож байсан иргэн хэлсэн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.87] 2019-05-23 10:03:53

Муусайн яамны сайд, цэрэггvй эргvv дагзнуудаа, та нараас болоод хvvхдvvд Австрали сургуульд явж чадахгvйдээ хvрээд бна. Зайлалдаа балиар авилгалчидаа

Зочин [66.181.161.102] 2019-05-23 09:04:15

Монгол адуу хараад уйлаад байсан Еренхий сайд аа, та дугараачээ. Монгол хvvхдvvд евдеж шаналж, vхэж, елсеж, насаараа аймар евчтэй болж хоцорч бна. Та дугараач, уйл гэхгvй ээ, гэхдээ нэг ч гэсэн vг хэлж гэгээн дvрээ бидэндээ харуулаач.

Төр сүрьёэтчихлээ [66.181.161.122] 2019-05-23 08:15:19

Ил гарсан нь энэ болохоос бүх салбар мөн төр маань сэхээний орон дээр хэвтэж байна.Яаралтай үндсэн хуулиа ул суурьтай засах л үлдлээ.

Зочин [103.229.121.131] 2019-05-23 08:14:57

Сайд нь покорчин, тэгээд эмнэлэгийн дарга нартай нийлж покорддог, негеедvvл нь пялдагдаж хожигдож, менгеер бороо оруулж суудаг болоод удаж бна. Нийслэлийн Темербаатар, халдвартын Нямхvv, 2р эмнэлэгийн Баясгалан, 3р эмнэлэгийн Темерочир гээд шижгийн пялдага гахайнуудыг сайдтай нь хамт явуул

Зочин [43.228.131.90] 2019-05-24 02:07:02

Botitoi barimttai zuils bichih heregtei shde

Зочин [66.181.161.102] 2019-05-23 08:04:14

Энэ бvхний ард сейптэй менгее хог дээр хаяад баригдсан хуучин ЭМийн сайд Хvрэлбаатар, глобол сангийн олон сая долларын сvрьеэгийн теслийг нийгэмлэгээрээ авч цусалсан гахай Темербаатар нар бгаа. Эд нар юу ч мэдэхгvй амьтаныг сайдаар тавиулж, араар нь салбарыг идэж ууж дуусч бгаа. Темербаатар гахай хавдарын дарга байхдаа газрыг нь Билэгт авгайд зарж, одоо тэнд нь барьсан барилгыг нь терд ендер vнээр шахах хулгай хийж бгаа. Бас нийслэлийн ЭМийн газрын дарга хийж хотынхны эрvvл мэндээр тоглож бна

Зочин [59.153.115.102] 2019-05-23 07:49:48

Сайд гэхээсээ илүүтэй Эрүүл мэндийн яамны мэргэжлийн аппарат ямар ажил хийж байнаа??? Сайд ойр ойрхон солигддог нөхцөл байдлыг ашиглан ЭМЯ-ны "МЭРГЭЖЛИЙН" гэх нөхдүүд ажил цалгардуулж байна. Яг асуудал хариуцсан мэргэжилтэн, газар, хэлтэс юугаа хийж өдийг хүрсэн бэ??? Хаа байна тэр яамны уламжлалт бодлого, бодлогын залгамж халаа, мэргэшсэн чадварлаг аппарат???

Зочин [103.229.121.131] 2019-05-23 08:25:41

Яамны аппарат гэж естой бvлэг хулгайч нар бгаа шд. Шийлэгдамбыг шоронд явуулсан хулгайч Оюунханд, тендэрээс 1/3-г шуушаадаг Амаржаргал, терехийн тэнэг архичин Энхзаяа, агуу ихийн дэмийрэлтэй Бямбадорж, пялдага хорчин хулгайч Цогтбаатар гээд явж егне де

Зочин [66.181.161.102] 2019-05-23 07:58:51

Сэтгүүлч яамны аппаратыг самарч еерийн туслах, хvний неецийн менежер Б-г эмийн тусгай зөвшөөрел хариуцсан мэрэгжилтнээр тавьсан, тэр авилга авч бгаад АТГд баригдсан. Юуны чинь залгамж халаа?

Зочин [103.14.36.18] 2019-05-23 07:28:07

Сэтгүүлч хүн хүн эмчилж чаддахгүй ойлгож авлаа.

Зочин [182.160.39.130] 2019-05-23 07:10:35

Үнэхээр Сарангэрэл гэх энэ авгай одоо огцор. Сэтгүүлч хүн ийм ажил хийж чадахгүй нь тодорхой боллоо

Сараа огцор [202.126.89.62] 2019-05-23 06:46:06

Өөрөө эмнэлгийн даргуудаасаа АВИЛГА авдаг туслах нь Эмийн сан, эмнэлгүүдээс АВИЛГА авдаг дүүрчихсэн тэнэг авгай Эмнэлгийн даргуудаасаа 500, 500 саяаар цүнхтэй мөнгө авдаг гэсэн.

Зочин [43.228.131.90] 2019-05-24 02:05:58

boditoi zuils bichih heregtei shuu

Зочин [66.181.161.85] 2019-05-23 06:42:40

Мэргэжлийн бус хүмүүсийг яамны сайд болон бусад чухал албан тушаалд томилдогоо болимоор юм.Эрүүл мэндийн салбар бол хүний амь настай холбоотой салбар.Энэ салбарынхаа талаар ямар ч мэдлэггүй хүнийг удирдах албан тушаалд тавьсанаар хүний ам харж л шийдвэр гаргана. Цаад хэлж өгдөг хүн нь юм хэлэхгүй бол юугаа ч мэдэхгүй л байж байна шүү дээ.

Зочин [66.181.161.85] 2019-05-23 07:05:54

Манай улсад хорт хавдар,сүрьeэгийн өвчлөл маш өндөр байгаа бөгөөд бараг дайн болж байгаа улс оронд амиа алдаж байгаа хүмүүсийн тооноос илүү тооны хүмүүс амь насаа алдаж байна. Жилд 6000 хүн өвчилж 4000 гаруй хүн нь үхэж байна гэсэн тоог гайхуулаад яриад суухын оронд ийм ийм ажил хийж ,өвчлөлийг ингэж бууруулж ,ийм тооны хүмүүсийн амь насыг аварч ,ийм тооны хүмүүсийг өвчлөхөөс сэргийлж чадлаа гэсэн хийж байгаа зүйл байна уу?Эрүүл мэндийн сайдах ажлаа хийгээчээ.Хийж чадахгүй бол хийх хүнд нь ажлаа өгөөчээ.Хүний амь нас та нарын тоглоом,ширээ сандалтай зууралдах асуудал биш шүү .


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.