Хүүхдээ хаана, хэрхэн амраах вэ

Админ / Эрүүл мэнд

Эрүүл мэнд, спортод хэр их цаг зарна, тэр хэрээр эдийн засгаа хэмнэнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд төдийгүй эдийн засагчид хэлж байна. Тиймээс айл өрх бүр, аав ээж бүхэн зуны улирлыг ашиглан жилийн туршид хичээл сургуультай байсан хүүхдүүдээ “эрүүлжүүлэх аян”-ыг эхлүүлдэг. Агаар салхинд гаргах, сүү цагаан идээ түлхүү хэрэглэх, эм тарианаас илүүтэй уламжлалт эмчилгээ, спортоор хүүхдээ эрүүлжүүлэхыг хичээдэг. Харин үүний тулд хөдөө орон нутгийг зорихоос илүүтэй хүүхдийн зуслангуудыг багагүй судалдаг. Үнэ ханш, үйлчилгээ, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрүүдийг илүүтэй сонирхон судалдаг. Тиймээс энэ удаа бид нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудын үнэ ханш, үйлчилгээ зэрэгт анхаарал хандуулж дараах мэдээллийг тоймлон хүргэж байна.

Энэ жил 21 зуслан хүүхдүүдээ хүлээн авна

Нийслэлийн ногоон бүсэд нийт 30 гаруй хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс сүүлийн таван жил тогтмол үйл ажиллагаа явуулж буй нь 21 зуслан байна. Энэ жилийн тухайд, хүүхдийн зуслангууд нэгдүгээр ээлжийн амрагчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан зургадугаар сарын 3-наас эхлэн амрагчдаа хүлээн авсан бол бусад хүүхдийн зуслангууд зургадугаар сарын 7-10-ны өдрүүдэд үйл ажиллагаагаа эхлэсэн байна.

Өдрийн төлбөр нь 30-35 мянган төгрөгийн үнэтэй

Энэ жил хүүхдийн зуслангийн төлбөр бага зэрэг нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээлснээр “Тухайн зуслангийн ээлж хэд хоногтой гэдгээс хамаарч, харилцан адилгүй төлбөр төлнө. Гэхдээ ихэнх зуслангууд хоногийн 31, 32 мянган төгрөгөөр амрагчдаа хүлээн авч байна. Ойролцоогоор долоо хоногийн 210-240 мянган төгрөгийн үнэтэй байна. Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт санхүүжилт олгосноор амрагч хүүхдүүдэд зөвхөн хоол унд өгч, амраах бус хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болсон. Жишээлбэл спортын нэг төрөл тэмцээн уралдаан зохион байгуулдаг байсан бол 2-3 төрөл болж нэмэгдэх жишээтэй. Төсвийн хувьд манай дээд агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нийт 180 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн” гэж байв.

Хүүхдүүдээ хаана, ямар зусланд амраах вэ?

Хүүхдүүдийн хувьд зусланд өнгөрүүлэх хугацаандаа цагийг зугаатай өнгөрөөх нь чухал ч амьдралдаа хэрэг болох шинэ зүйлийг сурах нь илүү ач холбогдолтой байдаг. Энэ нь хүүхдүүдийг амраахын зэрэгцээ ажил, хөдөлмөрт сургаж, хүмүүжүүлэх нь тухайн зуслангийн хөгжлийн хөтөлбөрөөс ихээхэн хамаардаг. Тийм учраас хүүхдийн зуслангуудыг “Хөдөлмөр зуслан”, “Гадаад хэлний сургалттай зуслан”, “Гэр бүлийн зуслан” гэх зэргээр ангилдаг аж. Хэдэн жилийн өмнө ЕБС-ийн сурагчид тавдугаар ангиас эхлэн Хөдөлмөр зусланд амардаг байсан. Тэнд хүүхдүүд өөрт тохирсон хэмжээнд хөдөлмөрлөж, ажлын дөртэй болд байв.

Тий­мээс зарим ахлах ангийн хүүхдүүд зуны амралтаараа сан­гийн аж ахуйд хуваари­лаг­даж, ногооны талбайд ажиллах, мал аж ахуйд түшиглэсэн зуслангуудад амарч ажлын дөртэй болдог байсан. Харин одоо энэ чиглэлээр төрөлжсөн зуслан байхгүй ч зуслан болгон өөрсдийн хүүхэд хөгжлийн хөтөлбөртөө энэ бодлогыг тусгаж ажиллаж байгааг зуслангийн багш нар онцолж байна.

Сургалтын хөтөлбөрөөс болж үнэд өөрчлөлт орно

Зуслангуудын өгч буй мэдээллээс үзэхэд, зусланд амрагчид өдрийн 30-32 мянган төгрөг төлөх бөгөөд нэг ээлжээ долоо хоногоор тооцож байна. Үнийн хувьд бага ангийн хүүхэд /1-5-р анги/ 160-180 мянга, дунд ангийн хүүхэд /6-9-р анги/ 180-200 мянга, ахлах ангийнхныг /10,11-р анги/ 200-2020 төгрөгт амрахаар байна. Харин хүүхэд хүлээж авах хуваарийн хувьд, зуслангууд 8-10 ээлжээр амрагч хүүхдүүдээ хүлээн авах юм байна. Сургалтад англи хэл болон бусад тусгай хөтөлбөрт багтсан тохиолдолд дээрх үнэд өөрчлөлт орж, 20-50 мянган төгрөг нэмэгдэх тооцоо гарч байна.

Жишээ нь, танай хүүхэд спортоор тэр бүр хичээллээд байдаггүй бол теннис, хананд авиралт, бөх, бие хам­гаалах урлаг зэрэг спорт арга хэм­жээ­нүү­дийг сур­гал­­­тын хөтөл­бөр­төө тусгаж өг­­сөн гэдгийг “Хараа­­цай”, “Ян­зага”, “Маргаа­шийн хөгжил”, “Жавх­лант”, “Өгөө­мөр”, “Нарс” зэрэг зус­лангийн багш нар хэлж байна.

Мөн эцэг эхчүүд бид их хотын завгүй амьдралаас шалтгаалж хүүхдүүд­дээ тэр бүр монгол ахуйн нарийн зүйлийг тайлбарлаж чаддаггүй. Тиймээс хүүхдээ зуны амралтаар нь хөдөө мал ахуйтай орчинд амраах, олон шинэ зүйлийг танин мэдэх зүйлсийг сургалтандаа тусгаж өгсөн гэдгийг зуслангийн удирдлагууд онцолж байв. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй зусланд гадаад хэлний сургалт, хүүхдийн логик сэтгэлгээг хөгжүүлэх, уран бүтээлч байдлыг дэмжих гэх мэт хүүхэд хөгжлийн хөтөлбөрүүдээ төрөлжүүлэн тусгаж өгсөн зуслан 5-6 байна. Эдгээрээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж байгаад сонголтоо хийх нь чухал гэдгийг зуслангийн багш нар зөвлөж байна.


Сэтгэгдэл

zochin [153.231.153.254] 2019-06-16 12:28:49

huduu mal deer garga tursagnuudiig ... tegehgui bol honotoi uulzaj uzeegui geed erguu yum yriad yvj bna shuu suuliin uyiin super huuhduud chin

Зочин [202.131.227.178] 2019-06-14 16:37:17

христүүдээс хамгаалж чадах уу? гэдэг л байна. бөөн библи тараагаад байдаг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.