Азийн хуулийн их, дээд сургуулийн захиралууд Улаанбаатар хотод чуулна

Админ / Хууль

Азийн орнуудын Хуулийн их, дээд сургуулийн захирлуудын VI дахь удаагийн форум Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль дээр 2019 оны 6 сарын 14-15-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Энэхүү форум нь анх 2001 онд Азийн орнуудын хуулийн их, дээд сургуулиудын дэмжлэгтэйгээр Бээжин хотод зохион байгуулагдсанаас хойш Солонгос, Сингапур зэрэг улсуудад 5 удаа зохион байгуулагдсан байна. Эдгээр чуулга уулзалтын үр дүн нь бүс нутагт хууль зүйн боловсрол эзэмшүүүлж байгаа туршлага солилцох платформыг бий болгох ач холбогдолтой юм. VI дахь удаагийн форум нь Монгол Улсад анх зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэ удаа “Хуулийн сургуулийн нийгэм дэх үүрэг ба өрсөлдөх чадвар: Азийн хуулийн сургуулиудын туршлага ба ирээдүй” сэдвийн дор явагдах юм.

Форумыг Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, Хятадын Эрх зүйн боловсролын нийгэмлэг, Хятадын Ренмины Их Сургууль хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн форумд МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, Хятадын Ренмины Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн Хууль Зүйн сургууль, БНСУ-ын Кореа Их Сургуулийн Хууль Зүйн сургууль, БНСУ-ын Күүкмины Их Сургуулийн Хууль зүйн Сургууль, Япон улсын Нагоягийн Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль зэрэг нийт 24 их дээд сургуулийн захирал, дэд захирлууд оролцож, илтгэл хэлэлцүүлэн санал солилцож, туршлага хуваалцах юм. Форум МУИС-ийн нэгдүгээр байрны Дугуй зааланд эхлэх бөгөөд өнөөдөр дуусна.


Сэтгэгдэл

zochin [66.181.176.95] 2019-06-15 19:22:46

MUIS dampuursan, shou surguuli

Зочин [80.214.23.21] 2019-06-15 14:58:52

Ichej amidar mongold 7 hon deed surguuli hangalttai


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.