Б.Батдэлгэр: Шүүхийн хувьсгалыг Монгол Улсын Дээд шүүхээс эхлүүлье

Б.БУРМАА / Улстөр

Иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд нэгдэн шүүхийн шинэчлэлийн талаар болон Улсын дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах зорилготой жагсаал зохион байгуулах гэж буй талаараа мэдээлэл хийлээ. Тэд маргааш өглөө морин цагаас эхлэн гурван өдөр Дээд шүүхийн үүдэнд жагсаал цуглаан зохион байгуулах болсноо мэдэгдлээ.

Жагсаал зохион байгуулахаар санаачилсан иргэн Б.Батдэлгэр ярихдаа “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар жагсаал цуглааныг бүтгүүлж зөвшөөрөл авдаг. Иргэн Б.Батдэлгэр миний бие зургадугаар сарын 25-28-н зохион байгуулах жагсаалаа Чингэлтэй дүүргийн засаг даргад бүртгүүлсэн байгаа. Жагсаал цуглаан хийхдээ тавьж буй шаардлага бол Монгол Улсын үндсэн хуулийн 16.14-д заасан Шударга шүүх, цэвэр ариун шүүхтэй байхыг шаардах. Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхий шүүгчид шаардлага хүргүүлэх. Гуравдугаарт Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч нарыг огцрохыг шаардах, дөрөвдүгээрт төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч нар долдугаар сараас есүгээр сарын дунд хүртэл хоёр сар гаран гурван танхим нь тэр чигээрээ амардаг. Шүүх эрх мэдэл бол Монгол төрийн үйл ажиллагаа. Гэтэл төрийн үйл ажиллагаа тасалдаж, зогсонги байдалд ордгоос болж шийдвэрлэгдэх ёстой хэргүүд цуглардаг. Тиймээс тасралтгүй үйл ажиллагаа явуулахыг шаардана.

Түүнчлэн иргэдээс шүүгч нарын хууль бус үйлдлийн талаар санал авах, санал солилцох, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, шүүхийн өөрчлөлтийн талаар ард түмнээс санал авах, тэдний дуу хоолойг хүргэх гэсэн шаардлага болон хүсэлтийн дагуу хийгдэж байгаа юм.

Иргэн Б.Батдэлгэр намайг та бүхэн мэдэж байгаа. Барилга угсралтын “Бүрэн цутгамал” компанийн захирал хүн. Барилга угсралтын ажил хийснээс болж хэлмэгдэж анхан болон давж заалдах шатны шүүхээс ял аваад, өнгөрсөн дөрөвүгээр сард дээд шүүхээр цагаатгагдсан. Иргэн болон захиргааны хэргийн шүүхүүд дээр хэрэг маргаан байгаа бол эцсийн дүндээ дээд шүүх дээр ирээд мөнгө, эрх мэдэл, танил талтай иргэдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэрийг Дээд шүүх гаргадаг гэдгийг нийтэд мэдэгдэхийн тулд энэ жагсаал цуглааныг бүртгүүлсэн.

Бүртгүүлэх явцад УИХ-ын таван гишүүн болон МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл, төрийн бус байгууллагууд жагсаалыг маань дэмжиж оролцоно гэсэн учраас “Шүүхийн хувьсгалыг Монгол Улсын дээд шүүхээс эхлүүлье” гэсэн уриатай жагсаал маргааш өглөө 11:40 буюу морин цагаас эхэлнэ.

Цэвэр ариун шүүх байхгүй болж, цэц мэргэн шийдвэр гаргахгүй болсон гэдгийг сүүлийн үед төр засаг нь хүртэл хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас иргэний хөдөлгөөний бид бүхэн шаардахгүй бол урд талын -30 хэмд хийсэн хоёр тэмцэл маань үр дүнгүй болох нь ээ. Монгол Улсын Ерөнхий шүүгч Зориг албан тушаалаасаа огцорсон ч гэсэн дээд шүүхийн шүүгч хэвээрээ байгаа. Мөн Ганзориг шүүгчийг Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлсэн боловч Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөөгүйгээс Батсүрэн шүүгчийг Ерөнхий шүүгчээр томилсон. Энэ бол нүдээ олоогүй, шүүхийн шинэтгэл биш гэж бид эсэргүүцэж байгаа юм.” гэв.


Сэтгэгдэл

Иргэн [64.119.17.87] 2019-06-29 10:03:11

Ерөнхийлөгч зарлиг гаргаж хонгилын шүүгчдээ хурдан огцруулаасай даа.

monhyy [93.212.142.95] 2019-06-28 23:07:49

GUULI BOLSOB HUULIAR SHIIDEHGUI....YNEN HELLEE DEE....HUULIIG ZSAIZ BOLGOJEE...

Зочин [202.21.124.20] 2019-06-25 19:38:19

timee ene heden shunaluud bur berd bolsoon SONINBAYR TSAGAAAN TSOOJ GEH METUUD ////

Зочин [202.179.31.70] 2019-06-25 13:23:27

Та нарыг дэмжиж байна,Дээд шүүхээс эхлүүлээд бүх шатны шүүхэд хамруулахыг бодоорой доо,амжилт,амжилт,Монголд Шудрага ёс тогтоох нэг алхам болно гэдэгт итгэл төгс байна.

иргэн [202.179.26.153] 2019-06-25 13:11:19

шүүх шударга байгаасай л гэж хүсэх юм даа . олон хүнийг хэлмэгдүүлсэн шийдвэрүүдийг юу гэж үзэж ойлгох вэ

Зочин [73.39.102.84] 2019-06-25 09:15:22

Иргэдийг 4 хүүхэдтэй эх, цэргийнхэн гэх мэтээр ад үзэж залуу насанд нь хэт эрт, бага тэтгэвэр тогтоож гэрт нь суулгасныхаа горыг засаг төр нь амсах цаг ирж дээ. Авч байгаа тэтгэвэр нь хаанаа ч хүрэхгүй байгаа хүмүүс хэн нэгний үгэнд орж, 5, 10 төгрөгний хөлсөөр гудамжинд орилохоос өөр яахав дээ

Зочин [103.111.68.3] 2019-06-25 08:45:57

ГАНТУЛГА ГУАЙН ХЭЛСЭНЧЛЭН ЦУС УРСГАХГҮЙГЭЭР ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ НЬ ҮНЭН БОЛОЛТОЙ...

Зочин [103.111.68.3] 2019-06-25 08:44:35

ОЛОН ТҮМНИЙ ТЭВЧЭЭР АЛДАГДАЖ ЭХЭЛЭЭ, ТАШУУРАА БАРИАД БОСОХ ЦАГ ИРНЭЭ, АВИЛГАЛЧИДАА.

Зочин [182.251.101.236] 2019-06-25 08:28:12

hend ch hereggui hiij buteeh nasandaa hiij buteegeed shalaagui iimerhuu oboo emee ner odoo bolimoor yum doo. tanai uyiihen gaigui shig baisan bol niigemd ta nariin yariad baigaa zuil chini garahgui l bh baisan.

Зочин [182.160.36.31] 2019-06-25 08:19:17

тарвагаа чи амаа татаад монголд ирээд хийсэн бүх нүгэл гай бузар булайны нүглээ эдлээл хонгилынхоо мухарт хэвт.

Зочин [73.39.102.84] 2019-06-25 07:44:13

Энэ нэг нүднийхээ хажууд мэнгэтэй эмэгтэй төрийн болоод бусад ямарваа нэг юмыг эсэргүүцсэн арга хэмжээнүүдэд ер нь бараг л бүгдэд нь л оролцож байгаа харагдах юмаа. Баянсэлэнгэ шиг аз дайрна гэж боддог юм байхдаа, зайлуул.

би [202.70.44.46] 2019-06-25 08:06:16

тэгж бодож байгаа, үнэн

Зочин [203.111.7.222] 2019-06-25 01:13:58

Ene yun aimar tsaraitai humuus haanaas genet garaad irwee

Зочин [64.119.17.52] 2019-06-24 22:50:42

Зөв зөв өөрчлөх хэрэгтэй. Элбэгдорж, Нямдорж, Баттулга нарын хамаарал бхиы нөхдүүдийг зайлуулаагүй цагт шинэчлэл болохгүй

Зочин [103.229.120.88] 2019-06-24 21:43:26

Ш.Түвдэнбалжир гэгч сэтгэцийн өвчтэн хүн

Зочин [66.181.186.114] 2019-06-24 21:25:59

монголын шүүх гэрч нэртэй адгийн новшнуудын үгээр гэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн дээ

ард [66.181.176.206] 2019-06-24 19:10:25

тийм шүү. дээд шүүхийн тал нь ховд увсынхан болсон. одоо зайлуулах цаг нь болсон!

Зочин [112.72.11.107] 2019-06-24 21:18:13

Яг тийм шүү!

hench bish [112.72.12.4] 2019-06-24 18:10:12

nuguul heden shantachid bayr naadamiin munguu hiih gesen ym baihdaa huurhii gej nuguu aldartai eh oronii ner barisan hujaa nartai hamtardag bosoo ch biluu hevtee ch biluu neg ymnuudan alga

туяанаа [103.229.122.55] 2019-06-24 19:51:17

хэн ч биш чи яаг хэн ч биш гэдгээ битгий гайхуул эх орончид чам шиг өлөн царайлж өлөв долов хийн яс горьдож явдаг нохой биш...

Зочин [103.57.93.178] 2019-06-24 18:05:40

баянгол дүүргийн эрүүгийн шүүх үл хөдлөх хөрөнгөний маг том залилангийн бүлэг этгээдийн хэргийг шүүж чадахгүй олон жил удаашруулж байгаа нь санаатай байж болох юм хохирогчид зарим нь хүлээж дийлэлгүй өөд болсон

Зочин [202.179.26.11] 2019-06-24 17:41:42

Шүүгчийг авлигын хэргээр татаж болдог ш дээ. Эхлээд гэм бурууг нь нотол. Баримтаа аваад АТГ оч. Энийг л ардчилал гээд байгаа юм. Шударга ёс. Нотлож чадахгүй бол боль.

иргэн [202.179.26.76] 2019-06-24 17:19:36

УДШ- н ерөнхий шүүгч болсон Х. Батсрэн бол авилгач хүн , мөнгөтэй хүнд үйлчилдэг . тэхээр бусд нь ямар байх нь ойлгомжтой. хэрэгүүд УДШ -дээр очоод мөнгөөр шиййддэг . Одоо Ч. Батсүрэн дарга болсон бүүр у дордоно..

зочин [64.119.22.217] 2019-06-24 17:00:47

Ганцхан шүүхтэй ноцолдоод нэмэргүй,дийлэхгүй гэдэгээ мэдэж байна уу,цаана чини төрийн бүх ажил үйлчилгэаг мафийн сүлжээний гар хөл болсон новшнууд хийж явуулаад бгааг яаах ёстой юм,орвонгоорон үндэс сууриар ни төрийн тогтолцоог шинээр өөрчилж байж наад хуули шүүх чини шинэчилэгдэх ёстой,төрийн тэргүүн,ЗГ,их хурал,цэцийг үндэс суурийн ховхолж цэвэрлэхгүй бол хэзээ ч сайн юм болохгүй,

Зочин [203.91.116.118] 2019-06-24 16:53:33

Угаасаа бүх болохгүй бүтэхгүй байгаа асуудал дээд шатандаа л байгаа хүн бүхэн мэдэж байна. Тиймээс дээд шатнаасаа эхлээд цэвэрлэе. Тэгээд доод шатуу оръё.

Зочин [66.181.161.65] 2019-06-24 16:16:32

Дээд шүүхийг өөрчлөх нь зөв

Зочин [150.129.140.96] 2019-06-24 16:08:22

Иргэний танхимын Сонинбаяр , Цолмон гэх мэт тэрбумтан авгайчуулыг зайлуулахгүй бол дээд шүүх цэвэршихгүй ээ.

Зочин [66.181.178.113] 2019-06-24 15:58:19

Маш зөв

Uuu [49.0.212.20] 2019-06-24 15:54:29

ИРГЭНИЙ НЭГ ХЭРЭГТ 5 ООР ШИЙДВЭР ГАРДАГ,3 ШАТНЫ ШУУХ ДАМЖИЖ ХУМУУСИЙГ ХЭЛМЭГДУУЛСЭН ШИЙДВЭР ГАРГАДАГ , ХОЕРЫН ХОЕР ХУНГ ХУНДРУУЛЭХ ШАЛТГААНТАЙ АЛСАН ХУН ШУУХИЙН ХАМГИЙН ТОМ ДАРГА ХИЙЖ БАЙДАГ ,БУХ МУУ МУУХАЙН БУХНИЙГ ХИЙСЭН ДАРГА НЬ БАЙРАА СОЛИОД ДЭЭД ШУУХИЙН ШУУГЧЭЭРЭЭ УЛДДЭГ ИЙМ ШУУГЧИДТЭЙ ЦААШАА ЯВАХГУЙ ЭЭ. ЭЦСИЙН ЭЦЭСТ ЭНД ЕРОНХИЙЛОГЧ БАТТУЛГА Л БУРУУТАЙ . ООРОО МАШ НО- ТОЙ БОЛОХООРОО ТЭГДЭГ ЮМ УУ. ОДОО БОЛЖ УЗ!!!!!!!!!!

Зочин [176.179.138.69] 2019-06-24 15:36:05

Shuuh bolohoo bolios udaj bna uurchluh heregtei huulia uurchil

Зочин [202.179.31.37] 2019-06-24 15:18:55

Маш зөв арга хэмжээ ,зөв санаачлага байна,та нөхдийн ажилд амжилт хүсье.Шүүхийн системээр шинэчлэх араг хэмжээ авахгүй бол энэ тийм амархан засрахгүй болов уу маш удаан хугацаанд ноёрхсон ,бараг хэвшсэн зүйл илт мэдээжийн хэргийг яаж ийгээд мөнгөтэй,баян хүний талд улаан цайм гаргачихаад ичихчгүй суудаг шүүгч нарыг иргэд харахаас сонсоххос дургүй хүрдэг болсон шүү дээ.Ийм нөхдийг нэрсийн гаргаж байгаад шууд ажлаас нь халуулах хүртэл нэр усыг нь гаргаж байгаад тэмцээрэй дээ,та нөхдийн санаачлагыг бүрэн дүүрэн дэмжиж байна.

Irgen [202.21.96.212] 2019-06-24 15:18:37

Ene nuhur yal avchihaad Shyyh buruutai gej heleh us surtahuunii erh baihgyi...Santiin barilgiig duusgaj chadaagyi baij...Odoo shuuhiig shinechillee yu!!!

Zochin Gi [64.119.27.13] 2019-06-24 18:11:53

chi yu meddegee hudlaa hutsaad bgaan Sant surguuliin shvvgchidiin talid ajilsan hvnii neg bnldaa

Зочин [202.179.24.106] 2019-06-24 15:14:33

onoo l hed maani baih shiv. anai hamgiin suuld kapital bankaar shou hiij haragdsan.

zochin [192.82.64.217] 2019-06-24 14:40:07

ene halzan tolgoitoi ork haa saigui yawj bhiimaa shou hiij nerd garh gsiim bhdaa


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.