ЧУУЛГАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй

Б.БУРМАА / Улстөр

Наадмын дараа намар гэдэг. Олон хоног амарсан Монголчууд өнөөдрөөс ажилдаа орж байна. Улс төрийн амьдрал ч бужигнаж эхлэх нь. Наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 5-ны өдөр УИХ-ын хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан.Ээлжит бус чуулган есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэн 14 асуудлыг хэлэлцэхээр товлосон билээ.

Энэ дагуу өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн хуралдаан болно.

-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

-Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;

-Томьёоллын ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.


Сэтгэгдэл

Д.Гантулга [202.9.43.241] 2019-07-16 16:08:16

1. Нутаг дэвсгэрийн хилд өөрчлөлт оруулж 5 аймагт хувааж УБ хотын хилийг шинчлэн томсгох. 2.Өөрөө удирдах зарчмыг баримтпахаас гадна босоо тогтолцоог чухалчлах 3.Сонгуулийн хуулийг тогтвортой байлгаж сонгууль болгоноор өөрчлөөд байдгийг хязгаарлах сонгуулиар бусмарга этгээд дахин дахин сонгогдоод байдгийг таслан зогсоосон заалтийг үндсэн хуулинд маш тодорхой оруулж өгөх4.Төрийн байгууллагуудын авилгажсан,хахуулийн тогтолцоог таслан зогсоох тодорхой заалт оруулж өгөх өөрөөр хэлбэл жич хуулиар зохцуулагдна гэж ерөнхий заалтаар бөөранхийлж болохгүй 5.Боловсрол системийг туршилт мэтээр үргэлжлүүлэхийг зогсоох талаар тусгах 6 Улс төрийн намуудийг засаг захиргааны нэгж болох сум.хороодод албар нэгжтэй , өөрийн байртай байхыг хориглож Сум хороодын засаг дарга нарыг намын дарга хийхийг хориглох Яагаад гэвэл энд талцал явагдаж,тэр нь хорсол болж дааижирдаг

зочин [66.181.191.76] 2019-07-16 15:28:11

Хуви хүний эрх,эрх чөлөөг дээдэлэхээр төрийн эрхийг эвддэг юм даа,ард түмэн үүнийг хүсээгүй шүү дээ,төрө барих эрх мэдэл ард түмний гарт бгаа цагт аймаг,сумын багийн,хот дүүрэг,хороодын засаг дарга нарыг сонгуули,томилогоо биш ард түмэн санал оруулж сонгох эрхтэй байх ёстой,ард түмний хяналт,хараа хүчтэй байх байх болно

зочин [202.131.229.246] 2019-07-16 10:33:30

аймгийн засаг даргыг ард иргэдээс нь сонго яагаад ард иргэдийн эрхийг нам булаагаад байдгийн одоо энэ засаг дарга нар дандаа бүлэглэл дээрэмчдээс төлөөлсөн төлөөлөл байгаа шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.