Монголчууд хамгийн шилдэг, чадварлаг “менежерүүд”

Д.Тулга / Эдийн засаг

Махны үнэ тэнгэрт хадаж, кг мах 10.000-15.000 төгрөг хүрэх дөхөж байна. Найр наадам эхэлж, хотынхонд шинэ шөл уулгах малчдын цуваа нийслэлийг зорьсноор махны үнэ буурсан ч малынхаа тоо толгойг хүн амдаа харьцуулахад бас л үнэтэй хэвээрээ. Гурван сая гаруй хүн амтай, 70 сая малтай гээд бодохоор нэг хүнд 23.3 толгой мал ногдоно. Нэг хүн жилдээ ийм тооны мал идэхгүй нь лавтай. Бусад оронд хүнсний бараа бүтээгдэхүүн, махны үнэ ханш ямар байгаа, чанар аюулгүй байдалд хэрхэн анхаардагийг сонирхлоо.

Монголчуудын хэрэглэж байгаа хүнсний өдөр тутмын барааны үнэ АНУ-ын Чикаго хотын дундаж орлоготой иргэнд үйлчлүүлдэг захын үнэтэй адил байна гэвэл итгэх хүн бараг үгүй биз. Гэхдээ л энэ үнэн. Бүх төрлийн барааны үнэ хэдэн төгрөг байхыг шийддэг шатахуунаас эхэлье. Тус хотод шатахуун хэрэглэдэг машин цөөрч хий буюу эко түлшийг илүүд үзэх болжээ. 3.798 литр шатахуун 3.15 доллар гээд бодохоор литр шатахуун нэг доллар ч хүрэхгүй үнэтэй байх юм. Гэтэл бид литр шатахуунаа 2500 түүнээс ч өндөр үнээр худалдан авч хэрэглэдэг.Эдийн засаг, стратегийн олон асуудлаас үүдэн шатахууны үнэ байнга өсөн нэмэгдэж байгаа ч АНУ-аас илүү үнээр шатахуунаа хэрэглэж байгаад анхаарлаа хандуулахгүй байхын аргагүй. Үйлчлүүлэгч хаан гэж үйлчилгээний газрынхан томоос том лоозон хаддаг ч уриа нь Монголын хууль гурван өдөр гэдэг шиг л болж хувирдаг. Жолооч 20 мянган төгрөгт шатахуун хийлгээд гүйцэт хийж байгаа болов уу, хэдэн км явах бол, өөр газар үүнээс хямд байсан юм биш байгаа гэсэн түмэн бодолтой, бас эргэлзээтэй үйлчлүүлнэ. Харин АНУ-д байдал өөр гэнээ. Шатахуун түгээгүүр нь дээр байрладаг учир ямар ч асуудалгүй үнийн дүнд нь таарсан шатахуун гүйцэт орж, хэн ч эргэлзэх зүйлгүй, жинхэнэ сэтгэл ханамжийн баталгааг авч чаддаг. Шатахуунаа өндрөөс шахдаг газар нийслэлд бий болбол үйлчлүүлэгчид ганцхан тэр газрыг л зорино доо.

image

Шатахуунаа гадна хүнсний бараанд чанар аюулгүй байдал, хадгалах хугацаа хамгийн чухал. Энэхүү асуудлыг хууль болгон мөрддөг улсын нэг нь АНУ. Хүнсний захад төрөл бүрээр нь өрсөн бараан дунд хугацаа нь өнгөрсөн бараа гэж үгүй гэнэ. Баталгаат хугацаа нь өнгөрөөд нэг минут болбол шууд л устгадаг аж. Манай хэсэг оюутнууд зах хэсэж яваад шинэхэн гамбург, тараг авах гэтэл зарахгүй байсан юм байх. Яагаад зарахгүй байгааг асуутал хадгалалтын хугацаа нь өнгөрөөд гурван минут болж байна гэсэн хариуг сонсоод юу гэж хэлэхээ мэдэхгүй баахан гайхацгаасан гэдэг. Манайд бол гурван минут байтугай гурван сар хугацаа нь хэтэрсэн бараа хүнсний дэлгүүрүүдийн лангуун дээр байж л байдаг. Хадгалалтын хугацаа гэдгийг мэддэггүй манай оюутнууд нохойндоо өгчихье гэж хэлээд хямдралтай үнээр арай гэж авсан гэнэлээ. Худалдагч нохойндоо өгч болохгүй гэж цааргалсан ч удаа дараа гуйсны эцэст цагийн дотор идүүлээрэй гээд өгсөн гэдэг. Монголчууд хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 хувийг импортоор авч байна. Импортоор ирж буй жимс жимсгэнэ амт шимт тааруу, химийн бордоо , бодис хэрэглэсэн гэдгийг бид мэддэг ч гайгүй байлгүй гээд л авсаар хэрэглэсээр л.

Хамгийн өргөн хэрэглэдэг алим амт чанараасаа хамаарч 3800-15000 төгрөгийн үнэтэй бол гадил 3500-5000, мандарин 5000-15000 төгрөг. Эдгээр бүтээгдэхүүн хүний биед өгөх тэжээллэг чанар нь ямар байдгийг шинжилсэн лабораторийн баттай мэдээлэл бидэнд олдсонгүй. Хилээр оруулж ирэхэд нь хүний аминд халгүй л гэсэн бичиг хийж өгдөг юм билээ. Харин Чикагод жимсний үнэ бараг адил байх юм. Алим, гадилыг багцаар нь зардаг бөгөөд нэг багц нь 1.20 - 2.50 доллар. Үнэтэй мэт сонсогдож байгаа ч амт чанар нь харьцуулашгүй аж. Ихийг авах тусам үнэ нь навс буудаг хууль тэнд үйлчилдэг. Таван кг төмс авах үнээр 20 кг төмс авчихна. Монгол гэж хэлэн, шороонд хутган байж зардаг хятад кг төмсийг хальсилсаар хагас кг-ийг нь л арай гэж хэрэгцээндээ авч үлддэг бид. Гэтэл Чикагогийн төмсөнд хорогдол гэж бараг үгүй, амттай эрүүл хүнс авсаных нь төлөө урамшуулал өгч байнгийн үйлчлүүлэгчээ хүргэж өгдөг аж. Монгол ногоо гэж иргэдийг хууран мэхэлж байгаа ногооны ченжүүдийг хяналтын байгууллагынхан мэдсээр байж яагаад арга хэмжээ авахгүй байгааг юутай холбож тайлбарлахаа мэдэхгүй юм. Гурил гурилан бүтээгдэхүүн өргөн хэрэглэдэг америкчуудад хамгийн их сонголттой барааны нэг нь нарийн боов, бялуу, талх аж. Ванлинтай, самартай, жимстэй, амталсан гурилтай, эрдэнэ шиштэй гээд л тоолж барашгүй талхны амт чанар нь зүйрлэхийн аргагүй гэнэлээ. Хамгийн ин амтархан иддэг нарийн боов, гурилан бүтээгдэхүүн бялуу нэг өдрийн, хамгийн уртдаа 30 цаг хадгалах ёстой байдаг аж. Төрөл бүрийн амтлагч хийдэг учир амархан мууддаг учир дэлгүүрүүд нь онцгой анхаарч, томоохон супермаркетууд нь хугацаа дууссангууд дохиолол дуугарах хэрэгсэл байрлуулсан байдаг аж. Хадгалалтын хугацааг бид тэр бүр анзаардаггүй. Тэр бүү хэл сүү аваад нэг цагийн дараа л хэрэглэх аргагүй болоход, хоол идээд хагас цагийн дараа эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж байхад, хөгз үнэртсэн талх авсан атлаа л бид чимээгүй л өнгөрдөг. Хэрэглэгч хэл ам хийгээд яахав гэдэг бодол байдгаас гадна хэлээд ч тусыг эс олохоо мэдсэнтэй холбоотой. Тухайн байгууллага өөрсдийн буруутай үйлдлээ хэзээ ч хүлээдэггүй, баталгаат шинжилгээ хийнэ, хариу нь сарын дараа гарна гэж явсаар адгийн зарга арав хоногтой гэдэг болж, хэрэглэгч хохирсон дээрээ хохирдог учир тэгсхийгээд л өнгөрдөг. Хүнсний найдваргүй, батлгаат хугацаанаас улбаатай асуудал гардаггүй өдөр гэж үгүй гэхэд хилсдэхгүй. Юм үзэж нүд тайлаагүй явсанаа хүний нутагт очоод мэдсэнээ хошигнон ярих хүн цөөнгүй байна. Анх АНУ-д хөл тавьсан нэгэн гудамжны жорлонд ороод анхилуун үнэртэй цаас байхаар нь их хэмжээгээр тасдан авчихаж. Эх оронд нь бие засах газар бараг байхгүйгээс гадна байсан ч цаас хэзээ ч байдаггүй. Дараа хэрэгтэй гээд аваад байтал орсон газар бүрт нь байхыг мэдээд нэг хэсэгтээ л гайхсан юм байх. Хамгийн наад зах нь өнөөдөр хүн хүссэн үедээ ороод биеэ засах газар нийслэлд хэд билээ. Албан байгууллага, үйлчилгээний газар гадны хүнд үйлчлэхгүй гээд оруулахгүй, оруулсан ч мөнгө авч , цаас байгаа эсэхийг асуухад алгын чинээ цаасаа 100 төгрөг гээд хөдлөхгүй.

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд махны үнэ тэнгэрт хадсаныг дуулаад уулга алдаж байна. Өнөөдөр монголчууд кг махаа доод тал нь 7200 төгрөгөөр худалдан авч байна. Гэтэл Солонгосд Австралиас экспортолсон дээд зэргийн үхрийн мах 6500-7500 төгрөгийн үнэтэй байгааг тэнд амьдардаг монголчууд сонирхуулсан юм. Дээд зэргийн чанартай, ясгүй үхрийн махны үнэ ийм аж. Энэ бүгдээс нэг зүйлийг анзаарахаас өөр арга алга. Чикаго хотын иргэдийн сарын дундаж цалин 1500-2500, дээд боловсролтой хүн 2500-4500 доллар. Гэтэл бидний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг. Монгол хүн АНУ-ын иргэнээс 14.5, ОХУ-ын иргэнээс 5.4, Хятад хүмүүсээс 2.4 дахин бага цалин авдаг.Гэтэл хөгжлөөрөө дэлхийг тэргүүлж байгаа улсын томоохон хотын зах зээлтэй “хөл нийлүүлж” амьдарч чадаж байна гэж бодохоор өөрсдөөрөө бахархмаар ч юм шиг. Ингээд бодохоор монголчууд бид өөрсдийгөө амьдрах аргатай, маш бага цалингаар үр хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж зүтгэж байгаа хамгийн “чадварлаг менежерүүд” гэж өргөмжлүүштэй. Дэндүү цөөхөн хүн амтай, дэндүү их баялагтай монголчуудыг төр засаг нь яаж ингэж ядуу амьдруулж чадаж байна аа гэж гадныхан гайхаж, хэлэх үгээ олж ядан байгаа нь зүйн хэрэг. Хамгийн бага цалингаар өлсөж үхэхгүй амьдарч байгаа иргэдийг шалгаруулбал лавтай монголчууд түрүүлнэ дээ.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.46] 2019-07-22 07:07:08

Бүх шатандаа ажлаа хэлбэрдэж хийдэг?Мэргэжлийн Хяналтын Байгууллагууд бүгдийг мэдэж байгаа? Төрийн өмнө өргөсөн тангарагтай Албан хаагчид ?Сэтгэл байхгүй? Өнөөдар болж байвал -төрийн ажил сонин биш Ажил хийсэн нэр зүүж цалин- авилгаа сэм цуг авдаг???Түүнээс биш ажлаа хийвэл үнийн энэ замбараагүй байдлыг хөөрөгдөж байгаа ажилгүй улсад татвар төлдөггүй ченжтэй - луйварчдын энэ байдлыг эд зогсоож чадна? /мах ногоо жимс /Байнгын хяналт шалгалтаа чангатгавал эд Хятад ногоог Монгол болгож зардаг явдлыгтаслан зогсоож болно?

Зочин [182.160.33.242] 2019-07-22 04:47:18

ДҮР ЭСГЭСЭН ТАРВАГАН БИЕТЭЙ АРДЧИЛАЛ ГЭГЧИЙГ АРИЛГАХГҮЙ БОЛ ӨӨДЛӨХГҮЙ ЭЭ.

zochin [202.9.42.105] 2019-07-22 04:36:46

60 saya mal bol huviin umch shuu. Zarim neg nuhud negdliin dundiin mal gej buruu oilgood baina. Mahnii une usvul malchidiin amidral deeshlene.

zochin [80.255.41.98] 2019-07-22 12:17:28

mahnii une uswul buhnii une usnu naad malchid chine uur zuil heregledeg bailgui de.

Зочин [203.91.116.118] 2019-07-22 04:28:07

Бодохоос л зэвүү дургүй хөдлөөд байдаг юмаа. Яаж ч бодсон Монголчууд бид ингэж туйлдаж амьдрах хүмүүс биш. Ингэж амьдруулж байгаа төр засагтаа үнэхээр гомдож байна.

Зараа [182.160.39.73] 2019-07-22 04:14:07

Бидний ингэж амьдарч байгаад төр засаг, улстөрчдийн буруу биш. Зөвхөн монголчууд бидний өөрсдийн арчаагүй байдал, юм юмандаа иргэн бүрийн оролцоо дутаад байгаагийн л гай

Зочин [172.58.139.152] 2019-07-22 03:52:06

Unenii ortoi l yum

Bold [49.0.130.134] 2019-07-22 03:23:39

Mongold tur zasag n archaagyi ajilaa hiisen shig hiideggyigees shaltgaalj mash olon hereggyi zuilees bolj baraa buteegdehuunii une nemegdej baigaa Oron suutc barihad gazariin uniig avilgalch darga nart tulnu Daraa n buh ded buttcee heel hahuuliar shiidne Benzinii huvid 10 alhaad neg klonk Uunii toogoor une nemegdej bn Zamiin tugjrelees shaltgaalj baraa buteegdehuunii une nemegdene Er n yamar negen ajil hiihed buh yum oilgomjtoi hyalbar bish tul shat bolgond baraa buteegdehuunii une nemegdej bn

Зочин [103.229.176.130] 2019-07-22 02:27:56

энэ бүхэн бол амиа бодсон арчаагүй улстөрчдийн гавъяа шүү дээ

Зочин [64.119.21.61] 2019-07-22 01:42:47

Худалаа хошигруулаад л

Зочин [64.119.19.143] 2019-07-22 01:17:04

Үнэн гэвэл яг энэ шүү дээ.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.