Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн замын ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай үргэжилж байна

Б.Мөнхцацрал / Улстөр

Монгол Улсын сайд ЗГХЭГ–ын дарга Л.Оюун–Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт 2019 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Өмнөговь болон Дорноговь аймагт албан томилолтоор ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ албан томилолтынхоо эхэнд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Эрдэнэс Таван толгой компани, сум орон нутгийн удирдлагууд, уурхайчид, иргэд, жолооч нарын эрх ашгийг хамгаалах ТББ-ын төлөөлөлтэй уулзав. Мөн Эрдэнэс таван толгой компанийн үйл ажиллагааны мэдээлэл сонсож, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай” 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг уншиж танилцуулан биелэлтийн талаарх дүн мэдээг холбогдох албаны хүмүүс өгөв. Урьдчилсан тоон мэдээллээр Засгийн газрын албан даалгаврын биелэлт 74 хувьтай гэсэн ч газар дээрхи шалгалтын дүн, албан даалгаврын хэрэгжилт 50 гаруй хувийн гүйцэтгэлийг харуулж байна гэж Сайд Л.Оюун-Эрдэнэ томилолтын эцэст дүгнэсэн. ЗГХЭГ-ын дарга хэлэхдээ, Хэрвээ албан даалгаврын биелэлт хангалтгүй байвал үүрэг хүлээсэн хүмүүст сануулах захидал илгээнэ. Гурван удаа сануулах захидал авбал хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авах болно гэдгийг сануулж байв. Энэхүү томилолтын тайлан мэдээг нэгтгэж дүгнэлтээ лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар танилцуулах аж.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:15:26

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:15:25

Хүрэлсүх [66.181.166.154] 2019-08-13 04:58:22

Хот руу ирдэг зам нүүрсний машинаас болж эвдэрч гүйцлээ, Довын орчимд нүүрс овоолох цэг орчимд 2 эгнээ замын нэг эгнээ битүү шаланз болоод осол гарах нөхцөл үүсгээд байгааг зохицуулаач

Зочин [66.181.161.68] 2019-08-13 04:37:36

Үргэлжилж!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.