ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Aдмин / Боловсрол

УЛААНБААТАРТ ҮҮЛЭРХЭГ 20 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ

Бурхан тахилаа хаана байршуулах вэ

Монгол гэрт хаалганы эсрэг талыг гэрийн хоймор гэж үздэг бол орчин цагт орон сууцанд аль хэсэг нь гэрийн хоймор болох нь үл мэдэгддэг болсон. Тэгвэл зочны өрөөндөө бурхнаа залах нь хамгийн зөв байршил юм. Зочны өрөөнийхөө голд зогсож байгаад бурхан залах зүгээ тодорхойлно гэсэн үг. Унтлагын өрөө болон гал тогооны өрөөнд бурхан залж болохгүй. Хэрэв зөв зүгээ гаргаж чадахгүй бол гэрийн эзэн “Сэнгэм” бурхны тарнийг 21 удаа уншиж хоёр хурууныхаа завсраар тарниа үлээгээд бурхнаа залах хамгийн эрхэм зүгээ өөрөө тодорхойлж болно.

Мөн бурхдыг гүнгэрваад заавал зална. Зул, хөвөн, бурхны эд зүйлс, эрхи зэргээс бусад зүйлс байж болохгүй. Лагшингийн шүтээн, зарлигийн шүтээн, тааллын шүтээн энэ гурав цогцоороо байж бурхны шүтээний хэсэг бий болно. Ганц бурхан, ганц судар, ганц суварга байж болохгүй. Лагшингийн шүтээн гэдэгт бурхдууд, зарлигийн шүтээнд бурхны амаар айлдсан номлол,судар, тааллын шүтээнд суварга багтдаг. Эдгээр цөм бүрдэж байж бурхны шүтээн бүрдэнэ гэсэн үг юм.

Элэгний тухай та мэдэх үү?

Элэгний үйл ажиллагаанд юу нөлөөлдөг вэ?

http://resource.cn.solongo.net.cn/solongonews/images/2018/5/28ee8bc8888b5755d130da546ceffa48/18tq5sh24batat2c6qahmevui8_b.jpg

Элэгний нэгэн гайхалтай шинж чанар нь өөрөө нөхөн төлжих чадвар.

Элэгний ихэнхи хэсгийг авахад хэдэн долоо хоногийн дараа урьд байсан хэмжээгээрээ, урьд байсан хэлбэрээрээ нөхөн төлждөг. Гэвч хэрэв бид архи хэтрүүлэн хэрэглэх, тохиромжгүй хоол идэх, хяналтгүйгээр эм хэрэглэх зэргээр элгээ хэт их ядраавал элэгний эс хүнд гэмтэл авч эргэн нөхөн төлжихгүй байж мэднэ.

Архи бол элэгний эсийг гэмтээх нөлөөтэй байдаг. Элэгний өвчтэй хүнд багахан хэмжээний архи ч ноцтой хүндрэл үүсгэж болзошгүй.

Шинж тэмдгийг яаж таних вэ?

Элэг нь чимээгүй бөгөөд үнэнч туслагч. Түүнд мэдрэлийн төгсгөл бараг байдаггүй. Тиймээс хэрэв элэгний өвдөлт мэдэрвэл нэлээд ноцтой шинж тэмдэг юм. Харин элэгний өвчний болон гэмтлийн эхний үед ямарч шинж тэмдэггүй байдаг.

Таны элэгний дөнгөж 20% нь эрүүл үлдсэн үед ч таны элэг ажилласаар л байдаг. Тиймээс ямар ч илрэлийн үед, бүр өвөрмөц бус илрэлийн үед ч анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тамир тэнхээгүй болох, ядрах, дотор муухайрах, хоолны дуршил буурах, баруун хавирга доогуур хүнд оргих, арьс загтнах.

Бүгд мэддэг арьс шарлах, шээс болон өтгөний өнгө өөрчлөгдөх зэрэг шинж нь өвчний дараагийн үед шатанд болон эсвэл өвчний хурц үед илэрдэг.

Алимтай Шотланд боов

http://resource.sodonsolution.org/emegteichuud/photo/2017/11/78083165ab0e902f/f2d8a6abac33ab6cbig.jpg

Орц:

250 гр улаан буудайн гурил (ойролцоогоор 2 аяга)

50 гр элсэн чихэр (2 хоолны халбага)

30 гр цөцгийн тос

Шар сүү (120 мл сүү + 1/2 цайны халбага уксус)

2 цайны халбага хөөлгөгч

1/4 цайны халбага сод

1/2 цайны халбага давс

1/2 цайны халбага шанц

1/2 цайны халбага ванилийн сахар

1 өндөг

1 том алим

3 хоолны халбага сүү (гадаргууд нь түрхэх), элсэн чихэр (дээр нь цацах)

Бэлтгэх арга: Саванд хуурай хольц бэлтгэнэ: шигшсэн гурил, элсэн чихэр, хөөлгөгч, сод, давс, шанц, ванилийн сахар нэмж холино. Хуурай хольцонд жижиглэж зүссэн тос нэмж гараараа холино. Дараа нь аяганд сүү хийж уксус нэмээд 2-3 минут амраана. Дараа нь сүүгээ хутгана (өнгө нь хэрхэн хувирахыг харж болно). Бэлэн болсон шар сүүнд өндөг хийгээд сэрээгээр түргэн хутгана. Хуурай хольцтой савандаа өндөгтэй шар сүүгээ нэмээд хурдан хутгана. Ингэснээр гурил бүх шингэнийг өөртөө шингээх болно. Дараа нь цэвэрхэн хавтан дээр гурил цацаад зуурмагаа тавина. Алимаа жижиглэж зүсээд зуурмагтаа нэмнэ. Хамгийн гол нь зуурмагийг удаан нухах шаардлагагүй. Шаардлагатай бол хавтан дээр гурил нэмж цацаарай. Зуурмагаа илдээд бөөрөнхий хэлбэрт оруулна. Листэн дээрээ зуурмагаа тавьж гадаргууг нь сүүгээр арчаад элсэн чихэр цацна. Шарах шүүгээнд 200 °С 30 минут жигнэнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.