Сирид өнгөрсөн сард 118 хүн амиа алджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Өнгөрсөн есдүгээр сард Сирид болсон халдлагуудын улмаас 118 хүн амиа алдсан гэж Их Британийн Лондон хотод төвтэй Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллага мягмар гарагт мэдээлжээ.

Тус байгууллагын мэдээлэлд дурдсанаар, амиа алдсан хүмүүсийн дунд 18 хүүхэд, 12 эмэгтэй байсан аж. Энэ он гарснаас хойш Сирид нийт 2682 энгийн иргэн амиа алдсан байна.

Башар аль-Асадын дэглэм ардчиллыг тууштай дэмжигчдийн эсэргүүцлийг хүчээр нухчин дарсан 2011 оноос Сири улс иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа бөгөөд хожим Ливаны “Хезболла” бүлэглэл, Ираны цэргүүд зэрэг гадаадын цэргийн оролцоо нэмэгдсэнээр тогтворгүй байдал улам даамжирчээ.

Тухайн үеэс хойш Сирид хэдэн зуун мянган хүн амиа алдаж, 10 гаруй сая хүн орон гэргүй болсон гэж НҮБ-ын тайлан мэдээлсэн байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Монгол [202.21.110.94] 2019-10-06 10:42:03

Арабын хувьсгал нэрийн дор исламын хэт даврагч үзэлтэнүүд барууны санхүүжилттэй терорист бүлэглэлүүд гаарч ливи иракын араас орохоо шахсан ямар ч ардчилалын төлөө биш шүү сэтгүүлчээ.

Zochin [144.12.6.97] 2019-10-04 05:55:32

Hudlaa bitgii ardchilal geed bai novshniin amerikuud neftenden shunaj hussen uneereen geree hiigeegui uchraas dundan basal hor nairuulj irgenii dain gargaa biz dee yagal Liviya,Irak,Afghanistan geed engiin irged huuhduud uregdej bna sh dee

Зочин [182.160.38.243] 2019-10-04 03:02:20

ХҮН АМЫН ТООТОЙ ХАРЬЦУУУЛАХАД МАНАЙ МОНГОЛД БАРАГ АДИЛ ХҮН ЧАД ХИЙЖ БАЙНА.

hahaha [185.39.141.57] 2019-10-04 01:58:45

daintai orond 118... 65 buus dagzand garch .. jild 500 1000 . . . hvvhed ustgaj bui .. . jdvchid 60 ter bumdaj . oims turiigvi dollor chohej ..

Зочин [202.179.31.122] 2019-10-04 01:30:17

MOntsame shaaj bn aa!!!!!!!!!!!!!!!!!! Bas hen be?!!!!!!!!!!!!!

Зочин [182.160.35.65] 2019-10-04 00:26:18

алуурчдыг ардчилагч гэнээ энэ ардчилсан алуурчин намын сайт


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.