Боловсролын салбарт нийт 47.4 мянган багш ажиллаж байна

Н.Алтанцэцэг / Боловсрол

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдөр тохиож байгаа билээ. Монгол Улсын боловсролын салбарт нийт 47.4 мянган багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагийн 40.1 мянга нь улсын сургуульд багшилж байна.

Тодруулбал, Сургуулийн өмнөх боловсрол 7.8, Ерөнхий боловсролын сургуульд 30.4, МСҮТ-д 2.5, Их дээд сургуульд 6.7 мянган багш ажиллаж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын багш хамгийн их ачаалалтай буюу нэг багшид ногдох хүүхдийн тоо 31 байна.

Харин ЕБС-д 2018 оны байдлаар 30.4 мянган багш ажиллаж байгаа бөгөөд тэдний 82 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. ЕБС-ийн нийт багш нарын 14 хувь нь магистр, доктор, 13.1 мянга нь мэргэшлийн зэрэгтэй. ЕБС-ийн нэг багшид 20 хүүхэд оногддог бол бага бүлгийн багшид 31 хүүхэд оногдож байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зардалд боловсролын салбар 15 хувь эзэлдэг. Боловсролын салбарын дундаж цалин 2018 онд 760.2 мянган төгрөг байсан байна.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:20

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:20

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.