Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг өргөн барилаа

Aдмин / Хууль

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

Сүүлийн жилүүдэд соёрхон баталсан олон улсын гэрээ, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын чиг үүрэг улам бүр өргөжсөөр байгаа билээ. Түүнчлэн Комиссоос хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, иргэд, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай гомдлыг хянан шийдвэрлэх талаар нэлээд хүчин чармайлт гарган ажиллаж байгаатай холбоотойгоор төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг арилгах, төсвийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах шаардлагатай байгаа юм.

Иймээс Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор Комисст хүлээлгэсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, Комиссын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, орон нутагт хүрч ажиллах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн төсвийн төслийг боловсруулжээ.

Төсвийн тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг Сангийн яаманд хугацаанд нь өргөн мэдүүлсэн байна.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [172.58.191.53] 2019-10-11 01:40:48

Энэ хулгар чихт сөөнгөтөөд л орилоод байхаас өөр юм хийхгүй ээ.

Зочин [78.31.204.23] 2019-10-10 14:16:53

Цэрэгт нь хүний эрх зөрчигдөж байхад юу ч хийгээгүй нөхөр дөө

Зочин [150.129.142.132] 2019-10-10 10:55:16

Тусдаа өргөн барих шаардлагагүй. Улсын төсөвтэй хамт л өргөн баригдана. Аудитын газар бол өөр хэрэг. Энэ комисс юу боллоо гэж өргөж, уих-ын дарга авч байдаг байнаа. Хув шар өвгөн, худалч шар авгай 2 одоо юүхэв дээ, ичээлмээр юм.

ХЭҮК [202.179.25.154] 2019-10-10 10:48:36

ХЭҮК ГЭЖ ҮНЭНХҮҮ ӨӨРЧИЛМӨӨР БАЙГУУЛЛАГА НЭГ БАЙНАА. НЭЛЭЭДГҮЙ ИХ ТӨСӨВ БАТЛАЖ ӨГЧ БАЙХААР ХЭҮК- ОО ОТАН БУУЛГААД , ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ҮНЭХЭЭР ИХ ЮМ ХИЙЖ АЖИЛЛАЖ БАЙГАА ТББ -ДАА САНХҮҮЖҮҮЛЭЭЧЭЭ. ЯАХААРАА Ч ХЭҮК- ТӨСӨВӨӨС САНХҮҮЖИЖ БАЙДЫМ. УГ НЬ ЛОГИКИЙН ХУВЬД ЭСРЭГЭЭРЭЭ БАЙМААРМ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.