Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

- “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёрдахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавъяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны кино бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болов. Киноны зураг авалт 89 хувьтай байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын жүжигчид, уран бүтээлчид оролцож байна.


Сэтгэгдэл

jj [202.55.191.205] 2019-10-17 09:47:30

яасан муухай юм бэ монгол төрийг 44 жил удирдаж улс шиг улс болгосон гавьяатай хүн шүү манайх шиг жижиг орон нэг бол орос үгүй бол хятадын хараат байх л төөрөгтөй одоо ч тийм л байгаа гэхдээ улсаа улс чигээр нь авч үлдсэн тусгаар тогтнолоо НҮБ -ийн индэр дээрээс зарлан тунхагласан хоцрогдсон монгол орныг орчин үеийн аж үйлдвэр ХАА-н орон болгосон бөөс хуурс яр тэмбүүнээс нь салгасан бүх нийтээр бичиг үсэгтэн болгосон гээд энэ хүний гавьяа маш их шүү мэдээж алдаа эндэгдэл байсан л байх гэхдээ байгуулсан гавьяатай нь харьцуулахад юу ч биш

Зочин [182.251.113.147] 2019-10-16 23:45:59

ene ogtsorch bugd shalguulah yostooo zasgiin gazar uhesnee huralddag bna aa.

Тайван [66.181.161.59] 2019-10-16 20:39:34

ЗХУ-д дагаар орох өргөдөл бичсэн хүн. Бүх ажлаа ЗХУ-ын зөвлөх сургагч нараараа заалгаж байсан хүн. Монголын Увс нутгаас Оросод өгсөн зулгуйч. Монголд алдагдатай наймаа хийлгэж байсан худлаа түүхтэй хүнд худлаа киног хийх нь дээ балайнууд

Офицер [122.201.22.61] 2019-10-16 23:34:39

Цэдэнбалын байгуулж байсан нийгмийг бид байгуулах болно гэдгийг бүү март. Түүх давтагддаг. Тэр үед бүх шатны ургууль цэцэрлэг, гэр, орон сууц, эмнэлэг үнэгүй, Монгол ахуйдаа зохицсон мах сүү, ноос ноолуур, гутлын болон хивс г.м. үйлдвэрүүдтэй түүгээр дамжуулан ажлын байр,авдаг цалин хангамжтай байжээ. ХАА .д хамжилгат ёс устсан, нэг нь нийтийн, төлөө, нийт нь нэгийн төлөө

Зочин [101.96.128.24] 2019-10-16 23:00:55

Chi dut. Uuruu ar geree chi tejeej chadaj bnuu?

Зочин [202.126.89.10] 2019-10-16 18:49:07

Юмажаагийн балай гэдэг юмнаас яаж салах вэ гэж ядаж байснаа дѳрѳв таван тэнэг хүн мартжээ дээ

зочин [103.57.95.168] 2019-10-16 17:58:38

Энэ хүний тухай бүх зүйлийг ни төрийн ордоны сармагчингуудад үзүүлж харуулж,улс орныг ингэж удирдаж авч явсан юм гэдгийг өдөр бүр хатуу сануулж байх хэрэгтэй,энэ хүний ажил үйлийг сармагчингууд дагаж хэрэгжүүлж биелүүлэх хэрэгтэй,ард түмэн энэ хүнийг мэдэхын дээдээр мэднэ,мэддэггүй,мэдэхыг хүсдэггүй ард-чи-лаларуудад бас дахин дахин, сэтгэлд ни хоногштол үзүүлж сургах цаг болсоон,ордоны сармагчингуудыг буруу үйл хийвэл энэ хүний хэлсэн үгээр ни ялын үүрүүл

Зочин [66.181.180.112] 2019-10-16 16:42:27

Цэдэнбал байгаагүй бол та нар бүгд бөөсөндөө баригдсан хятадын түвдүүд байх байсан

Zochin [202.126.88.203] 2019-10-17 09:24:12

Zailaarai

Саран-Очир [66.181.169.70] 2019-10-16 16:32:41

сайхан мэдэ байна : Энэ хүний хэн байсныг манай залуус мэдэх хэрэгэй . эх оронч гэж эх орондоо бүтээж босгохын учир утгийг харах болно

Зочин [66.181.190.216] 2019-10-16 17:37:07

Сайхан кино болох байхаа,тэр үеийн хийж бүтээсэн нь одоо ч үнэ цэнэтэй байна даа

Зочин [202.180.218.37] 2019-10-16 15:40:43

Юун Цэдэнбалын кино вэ... Урвагч байсан эсэх нь тодорхойгүй байгаа биз дээ

uvs [202.179.31.124] 2019-10-16 17:13:18

Цэдэнбал гуай шиг хүн зүүнд ганц төрдөг,чам шиг хүмүүс секундэд нэг төрдөг юм

Зочин [180.149.96.90] 2019-10-16 14:37:39

Мөнхбат эргүүгийн киног улсаас санхүүжүүлэх юмуу. Тээн. ДИНЭГ СДА НАР ШҮҮ БҮҮР

irgen [202.21.127.170] 2019-10-16 14:28:14

МАН-ынхан төрийн мөнгөөр тархи угаалтын худлаа кино санхүүжүүлэхээ зогсоо. Дараа нь өөрсдөөр нь төлүүл.

Зочин [202.179.31.115] 2019-10-16 14:16:26

юун яасан цэдэнхэний кино вэ тэр увсууд нь санхүүжтлтээ хариуцаачээээ

Зочин [122.201.22.138] 2019-10-16 15:29:03

ээ хуциич


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.