Швейцарийн банк мөнгийг нь хадгалсны төлөө саятнуудаас төлбөр авна

Ц.Анударь / Гадаад мэдээ

Хадгалуулсан мөнгөнд нь хүү төлөхийн оронд эсрэгээрээ төлбөр авах зарчим Швейцарийн банкуудад үйлчилж эхэлжээ.

Өчигдөр тус улсын Credit Suisse банк дансандаа хоёр сая доллароос дээш мөнгө байрлуулсан хувь хүмүүсээс хасах 0.75 хувийн хүү бодож авахаар болсныг зарласан байна.

Энэ нь тус банканд гурван сая долларын хадгаламжтай хүн нэг жилд 7,600 мянган долларын үйлчилгээний хураамж болгон төлнө гэсэн үг юм.

Харин дансандаа арван сая доллароос дээш мөнгөтэй байгууллагууд 0.85 хувийн хасах хүү төлөх ажээ. Шинэ журам хувь харилцагчдад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бол байгууллагуудад энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас хэрэгжихээр болсон байна.

Сүүлийн жилүүдэд хасах хүүтэй хадгаламж Европ даяар хэрэгжиж эхлээд байгаа. Ийм үзэгдэл Швейцарт хамгийн анх 2015 онд бий болж байсан бол 2014 оноос хойш Евро бүсийн 19 оронд нэвтрээд байна.

Моргэйж зэрэг зээлийн бүтээгдэхүүнүүдээс ашиг олоход маш хэцүү болсон нь хасах хүүтэй мөнгө хадгалахаас өөр аргагүй болгож байгаа юм.

Швейцарийн өөр нэг томоохон банк UBS 2015 онд анх томоохон байгууллагын харилцагчдадаа хасах хүү нэвтрүүлж байсан бол одоо бусад төрлийн харилцагчдад ч нэвтрүүлэх гэж байгаагаа зарлаад байна.

“Мөнгө, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал улам бүр хүндэрч байгаа тул” ийм арга хэмжээ авахаар болсноо USB банк тайлбарлажээ.

Саяхан Европын Төв банкны ерөнхийлөгч болсон Кристин Лагард хасах хүүг нэвтрүүлэхгүй бол евро бүсийн эдийн засгийн нөхцөл байдал улам дордоно гэж үзэж байгаа. Гэхдээ тэр энэ үзэгдлийн сөрөг нөлөөг хязгаарлахад анхаарал тавьж ажиллахаа амлаж байжээ.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл

бс [103.9.90.3] 2019-10-19 22:02:28

Швэцарын банк нууцлал муу найдваргүйшүү. Манай Баярцогтыг яаж хулхидлаа. Манайхаан тэнд мөнгөө хадгалж болохгүй шүү.

Bayn huuhen [202.9.43.110] 2019-10-19 11:13:22

Nuutslal muutain bj bas mungu awna gene shuu hutswaa kkkkkk bi munguu oron dooroo hadgalnoo za yu tanai bank gohino kkkkkk

Bat [202.126.88.186] 2019-10-19 10:50:49

Mongolyn bankuud hereg algaa. Khuu tuluud baidag shd.

Зочин [202.9.42.145] 2019-10-19 10:47:37

Европын орнууд гаднаас хоолны сав цагаач дүрвэгчид авдагаа зогсоохгүй бол европын эдийн засаг улам хүндрэх болно. Европын орнууд гадны цагаач дүрвэгсдийг хүлээн авч эх орондоо амьдруулах албагүй шүү дээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.