“Монгол тэмүүлэл” сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл дахин жагслаа

Ц.Анударь / Хууль

Өнөөдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр “Монгол тэмүүлэл” сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл албаны шийдвэрийг эсэргүүцэн дахин жагслаа. Тэдний зүгээс “Монгол тэмүүлэл” сургуулийн байр нь тус сургуулийн хууль ёсны өмч тул нүүлгэх шийдвэрийг эцсээ хүртэл эсэргүүцнэ гэдгээ хэлж байв.

image

2017 оны аравдугаар сард олон улсын стандартад нийцсэн сургуулийн барилга ашиглалтад орж байсан. Одоогоор тус барилгад олон улсын Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Монгол тэмүүлэл” болон нийслэлийн 133 дугаар сургуультай хичээллэж байна. Гэвч 133 дугаар сургуулийн ачаалал хэт ихэссэнээс үүдэн хоёр сургуулийн хооронд маргаан дэгдээд байгаа юм.

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургууль нь өнөөдрийн байдлаар гурваас дөрвөн ээлжээр хичээллэж байгаа бөгөөд тус сургуулийн 1599 хүүхэд “Монгол тэмүүлэл” сургуулийн хичээлийн байрны нэг, хоёрдугаар давхарт гурван ээлжээр хичээллэдэг. Өнгөрөгч амралтын өдрүүдээр хотын захирагч С.Амарсайхан эл асуудлыг нэн даруй бүрэн эцэслэж шийдэх үүргийг нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудад үүрэг болгосон билээ.

image

Тодруулбал, 640 хүүхэдтэй “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн I байранд шилжүүлэн суралцуулахаар болсон бөгөөд нэг, хоёрдугаар давхрыг засварлахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдсэн юм. Ийнхүү дээрхи засварын ажлын хөрөнгө санхүү шийдэгдсэнээр “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчид шилжин ирж, 133 дугаар сургууль хоёр ээлжээр хичээллэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж байгаа боловч "Монгол тэмүүлэл" сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл удаа дараа энэ асуудлыг эсэргүүцэн, албан шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлжээ. Гэвч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа учраас өнөөдөр дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.43] 2019-10-22 00:38:07

Монгол тэмүүллийнхэн өөрийн байр л гэх юм. Манай хорооны хүүхдүүдэд зориулж баригдсан байрыг булаан авч хууль бусаар эзэмшсэнийг чинь шүүхээр тогтоолгоно оо.

Зочин [103.229.123.165] 2019-10-21 16:27:34

Нэг бол бүгд кембриж Үгүй бол бүгд монгол. Бүх хүүхдэд ижил боловсрол олго. Ямарт нь илүү боловсрол тусгай байр өгч байгаан. Ямарыг нь шахцалдуулж байгаан

Зочин [43.228.129.108] 2019-10-22 06:56:21

Ulsiin bodlogo.Ireeduid ene xuuxduud arai iluu achaa uurexeer zorij brltgegdej bgaa yum shuu..

Zochin [66.181.161.29] 2019-10-21 13:33:46

Алсын хараатай сайд бол асуудлыг дор нь шийднэ л дээ.Боловсролын сайд аа,

Зочин [66.181.181.116] 2019-10-21 13:27:25

Яамны сайд нь арчаагүй юм аа. Олон улсын боловсролыг илүү олон хүүхдэд эзэмшүүлэх бодлого барихын оронд байргүй болгож, хөтөлбөрийн үр дүнг үгүй хийх гэж байна. Монгол тэмүүлэлд тэнцэж ороод өдөр шөнөгүй хичээллэж байгаа энэ хүүхдүүдээс гадна ирэх жил энэ сургуульд орж суралцана гэж бэлдэж байгаа олон хүүхдийн хүсэл, эрмэлзэл байгаа шүү.

Зочин [122.201.22.127] 2019-10-21 13:24:57

Монгол Тэмүүлэл сургуулийг өөрийн байрнаас нь нүүлгэх нь буруу ш дээ.

Зочин [66.181.177.58] 2019-10-21 12:53:58

Хотын дарга Амарсайхан төсвийн мөнгө идэх аргаа олжээ. Юун ХҮДС-ийн байрыг засч Монгол Тэмүүлэлийг түр нүүлгэхэд хотоос хэдэн зуун сая зарах вэ?!. Өөр хэрэгтэй зүйлдээ зараачээ, нийслэлийн албаны хүмүүсээ

Зочин [202.126.89.47] 2019-10-21 12:34:29

Монголчууд ийм өчүүхэн бодолтой болохоороо хөгжихгүй алтан дээр суусан гуйлагчид гэдэг нь харагдаж байна да. Үр хүүхдүүдээ олон улсын хөтөлбөртэй сургуульд явуулж боловсрол эзэмшүүлье гэж бодохын оронд улс төр хийж байгаа хэдэн зальхай гаруудыг дэмжээд сууж байдаг.

Эх оронч [202.9.44.42] 2019-10-21 12:18:21

Хойноос ирээд хот манайх,хотонд ороод хонь манайх гэдэг болж байна даа. 133-р сургууль Монгол Тэмүүллийн байранд түр хичээллэж байж эзнийг нь байрнаас нь хөөнө гэж юу гэсэн үг вэ.

Ээж [66.181.189.150] 2019-10-21 10:13:01

Монгол тэмүүлэл хурдан нүүгээсэй нүүх нь зөв

Зочин [43.228.129.108] 2019-10-22 06:57:34

Ireeduigee ustgaj baina daa...

Зочин [192.82.74.177] 2019-10-21 14:29:08

Tani huuhed tanias ulger Duurailal avch deeremchin bolno!!! Tegeed yah bol... ta iim yum ulgerlesendee haramsaj suuliin udur hurtlee huuhdee huleeseer duusah bolno...

Ээж [103.229.123.220] 2019-10-21 12:44:28

Нэг хүүхдийн эрх нөгөө хүүхдийн эрх зөрчигдөхөөр хязгаарлагдана гэдгийг мэдэхгүй хүн бна даа чи төрөөс сургуулийн байр нэхэх ёстой байтал эзнийг нь хөөж гаргаад өөрийн суулгах ариун явдал уу?

Зочин [66.181.161.107] 2019-10-21 12:26:15

Яах гэж та нар сургууль цэцэрлэггүй газар очсон юм. Өөрсдөө асуудлаа шийдэж чадахгүй бусдын хүүхдүүдийг хөөж байдаг арчаагүй амьтад

Зочин [202.131.228.20] 2019-10-21 09:18:13

Яам хуулийн зарчмаа барих ёстой. Анхнаасаа 133р сургуулийг Монгол Тэмүүллийн байранд шахаж оруулчаад нь дараа нь сургуулийг байрнаас нь хөөнө гэдэг маш буруу. Олон хүүхдийн асуудал гээд цөөн хүүхэдтэй сургуулийг хохироож болохгүй. Ер нь төр засаг байгаа бол Олимп хотхоны дундах газрыг улсын тусгай хэрэгцээнд авч сургууль барих ёстой. Тийм олон оршин суугчтай хотхонд сургууль байхгүй гэж юу гэсэн үг вэ.

Zochin [182.160.39.184] 2019-10-21 09:09:15

Jagsah n zuv. Bi uheheer chi uh bolj bn daa.

Zochin [182.160.39.184] 2019-10-21 09:05:17

Mongol Temuulel surguuliig buu orold. Baigaa surguulia baigaagaar n bailga. Surguuliin barilga shineer bariulj 133 iig oruul.

Зочин [202.9.43.192] 2019-10-21 08:09:11

Арчаагүй юмнууд вэ. Миний хүүхэд болж байвал бусдын хүүхэд бичиг сурахгүй байсан ч хамаагүй гэсэн бодллтой

Зочин [43.228.129.108] 2019-10-22 07:01:28

Xuuxed l bol xuuxed. Olon tsuunii tuxai yarix unexeer utgagui. Mongol trmuuleliin tuxaid shal uur asuudal. Uls ornii ireedui bolson iluu achaa uurex ene xuuxduudiig demjij tuslaj chadaxgui bol bair suutsaar ni oroldox xereggui..

Зочин [66.181.180.73] 2019-10-21 14:33:37

Харин ч Монгол Тэмүүлэл сургуулийнхан ёс зүйтэй боловсролтой хүмүүс болохоороо ямар нэгэн гомдол гаргаагүй бүхэл бүтэн 1.2 давхараа бүтнээр нь 2жил дээрээс нь нэмээд энэ жилээс эхлэн 3-р давхарын хагасаа 133-р сургуулийн сурагчдад хичээл сургалтынх нь үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлөөр хангаж ашиглуулж байна. Тэгэхээр хэн нь арчаагүй амьтад байна даа?


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.