Орост ам.долларын тэрбумтнуудын тоо өсчээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-д ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгдсэн тухай “Credit Suisse Research Institute” судалгааны байгууллагаас мэдэгджээ. 2019 оны эхний хагаст ам.долларын тэрбумтнуудын тоо 74-өөс 110 болж, 36-гаар нэмэгдсэн байна.

Үүний зэрэгцээ ам.долларын саятнуудын 172 мянгаас 246 мянга болж өсчээ. Шинжээчдийн тооцоолсноор, Оросын хамгийн баян хүмүүсийн 10 хувь нь тус улсын хувийн бүх баялгийн 83 хувийг хянадаг аж. Энэ үзүүлэлтээр Орос улс АНУ /76 хувь/ болон БНХАУ-ыг /60 хувь/ улсыг гүйцээд байна.

Өмнө нь “Forbes” сэтгүүл Оросын хамгийн баян 100 төрийн алба хаагч болон депутатуудын жагсаалтыг гаргасан. Тэдний 2018 оны орлогын нийт хэмжээ 1.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: RT Moscow

Өнгөрөгч гуравдугаар сард Оросын “Новатэк” компанийн хамтран эзэмшигч Леонид Михельсон “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Оросын хамгийн баян эрхмээр тодорсон билээ.


Сэтгэгдэл

Дахин хувийрлалт [202.9.45.163] 2019-10-23 01:46:48

Тэгш бус байдал туйлдаа хүрч байна даа хөөрхий. Нийлээн том төлөөсөөр дэлхийн дахин хувиарлалт явагдах тухай ярьцгаах болж дээ. Бага байхад хөгшчүүл цөвийн цагийн тухай ярьдаг байж билээ.

Зочин [66.181.161.123] 2019-10-23 00:47:08

Яг үнэн үг шүү бүгдийн шоронд хийх хэрэгтэй

Зочин [202.9.42.145] 2019-10-23 00:29:41

Орос Хятадын тэрбумтан саятанууд бол өөрсдийнхөө хүч хөдөлмөр ур чадвар мэдлэгийнхээ хүчээр тэрбумтан саятанууд болсон. Монголын баячууд гээд байгаа юмнууд бүгд хууль бус хулгайн аргаар баяжигсад, залхуу мэдлэггүй ядуу сэтгэхүйтэй монголчууд өөрсдийн хүч хөдөлмөр ур чадвар мэдлэгээр хэзээ ч баяжиж чадахгүй. Зөвхөн хулгайн аргаар баяжиж чадна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.