Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг саарал жагсаалтад Монгол Улсыг оруулсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд өнөөдөр энэ асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын хуралд Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг хүргүүлж байна. Эдийн засгийг тогтворжуулах, мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээгүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг оруулж байна" гэв.

image

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Монголбанкны Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. УИХ-ын дарга Монголбанкны Ерөнхийлөгчийг солих гэж байгаа бол Н.Баяртсайхантай дүйцэхүйц хэмжээний хүнийг оруулж ирээрэй.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Банкны салбарын эрх зүйн орчинг өөрчилж чадлаа. Би бардамнаж байгаа юм биш. Эдийн засгийн ямар ч салбар ингэж хууль эрхзүйн орчноо өөрчилж чадаагүй юм шүү. Намайг ажлаа авахад гадаад валютын албан нөөц нэг тэрбум орчим доллар байсан энэ өнөөдөр дөрөв дахин нэмэгдсэн. Төв банкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөгт 2016 онд хүрч үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй байсан тул сүүлийн 2 жил алдагдал бууруулах чиглэлээр тууштай ажиллан 1.5 их наядаар буурлаа.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Өмнөх удаад саарал жагсаалтаас гарахад Засгийн газар үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ төв банк ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс болоод саарал жагсаалт гэхээр төв банкны үүрэг юм шиг ойлгож эхэлсэн. Цаашдаа мөнгө угаах, терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулна гэвэл тогтолцооны хувьд ажиллах ёстой.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Хоёр дахь удаагаа бид саарал жагсаалтад орж байна. Юунаас болов, юу болоод өнгөрсөн бэ гэдгийг ажлын хэсэг байгуулаад судлах хэрэгтэй. Энэ Монгол Улсын ирээдүйн хувь заяанд хэрэгтэй. Би хариуцлагаа хүлээнэ, зугтаж алга болохгүй. Би ярих ёстой зүйлийнхээ аравхан хувийг ярьж байна. Улс төр, гадаад харилцаа, хөрөнгө оруулагчдад хандаж байгаа харилцаа гээд олон зүйл байна. Энэ бол ганц байгууллагын асуудал биш, тогтолцооны асуудал.

image

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: УИХ-ын дарга хууль бусаар огцруулдаг байдлаа зогсоох хэрэгтэй. Хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ хуулийн дагуу, ялгаваргүй асуудлыг шийдэх ёстой. Асуудалд ингэж хандаж болохгүй. Саарал жагсаалтаа яръя. Нэг зүйл ярихаар өөр юм яриад замхаруулдгаа болих хэрэгтэй. Энэ маягаар явбал бид юун саарал, хар жагсаалтад орно. Хууль бус санал хураалтад би оролцохгүй.

УИХ-ын гишүүн Н.Баттөмөр: Саарал жагсаалтад орсон шалтгааныг хаалттай ярилцъя гэсэн ярихгүй байна. Монголын төр зүтгэсэндээ халтай гэж үнэн үг юм байна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж ууцыг нь хугалж байна. Монголбанкнаас болоод саарал жагсаалтад орсон юм бол УИХ-ын гишүүд бүгд хариуцлага хүлээх ёстой. Мөнгөний бодлогыг нь бид баталж өгсөн шүү дээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Би ч бас ярих зүйлийнхээ тавхан хувийг ярьж байна. ФАТФ чинь бүгдийг харж байдаг юм билээ. Шинэчлэлт өөрчлөлт шаардлагатай. Би харин ч тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байсан. Харин одоогийн нөхцөл хариуцлага хүлээлгэх шаардлага бий болгож байна, хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.


Сэтгэгдэл

нэр [202.21.96.76] 2019-11-06 13:53:42

Мэдээд байгаа хэрнээ 5, 10 хувийг нь яриад бусдыг нь нуудаг төрийн "түшээдтэй" байх хэрэг байна уу? Нуугаад бай гэж томилоогүй л болтой. Нээх мундаг мэдээд байгаа юм шиг царайлах гэж ядсандаа ингэж байгаа бол инээдтэй. Мэдээд байгааг хэрнээ зах зухаас нь яриад байгаа бол нэг бол шантааж /мэдэж байгаа шүү, энэ удаад 5%-ийг нь л хэллээ/, үгүй бол хариуцлага алдсан хүнийг хацайлах гэсэн албан тушаалын гэмт хэрэг гэж ойлгож байнаа.

Zojin [192.82.76.75] 2019-11-05 22:59:03

Bayrtsaihan chinii yaj ajilsaniig tsag hugatsaa heleed ogloo duugai dald or muu luivarchin min

Zochin [66.181.161.36] 2019-11-05 14:17:38

Ene baliar uls turuus bolj mongol uls hugjih mun ch hetsuu baina daa.

Үнэн [202.180.220.172] 2019-11-05 14:16:53

Монгол банк 10 арилжааны банкны зохицуулалт хийдэг 500 гаруй ажилтантай, Санхүүгийн зохицуулах хороо 3000 гаруй байгууллагад зохицуулалт, хяналт хийдэг, 120 гаруй хүн ажилладаг. Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүрэг дээр одооноос үл хөдлөх хөрөнгө зуучлагчид, үнэт эдлэлийн худалдаа эрхлэгчидийн зохицуулалт нэмэгдэж байгаа тэгэхээр ачаалал нилээд нэмэгдэж байна даа. Шийдвэр гаргагчид орон тоог нэмэгдүүлэх талаар бодитой, судалгаатай хандаж шийдвэрлээрэй дээ. 10 хан хүний орон тоо нэмээд мөнгө угаахтай тэмцэнэ гэж байхгүй гэдэгт анхаарлаа хандуулаарай даа.

Хүн [202.126.89.239] 2019-11-05 13:48:34

Худлаа хариуцлагаас зугтаалгаж байнашдээ

Зочин [202.21.109.93] 2019-11-05 13:47:06

Шинэ эрч хүчтэй хүмүүсийг оруулж ир энэ хэдэн бурхинууд юуч хийж чадахгүй

Зочин [182.160.34.116] 2019-11-05 13:26:12

Нямдоржоо огцруулаач ээ

Зочин [202.9.42.237] 2019-11-05 13:19:57

Төрд ажиллаж бүх хүний сэтгэлгээнд хэзээ ч халагдаж мэдэх учир ажиллах хугацаандаа юу л байна түүнийг хусах хэрэгтэй гэсэн сэтгэлгээтэй болсон нь ТӨРИЙН ДАМПУУРАЛ. Юу л байна юуг хамаагүй тэмтэрсэн тэр хүмүүст ямар ч хариуцлага тооцддоггүй халагдаад л өнгөрдөг нь цаашид ч ийм байдал амь бөхтэй үргэлжлэнэ. Энэ бол шинэ гээд байгаа 1992 онд баталсан АВИЛГАЖСАН ҮНДСЭН ХУУЛЬ -иас эхтэй

zayaat [202.126.88.201] 2019-11-05 13:18:50

Dawaasuren bayartsaihan 2 oorsdiinhoo hemjeend sain ajillasan gej irgen hunii hywid harij bsan. Ta nar hariytsalaga gej ih yarih wum. Gishuud ta nar nariin dynd hylgaich ajlaa hiij chadahgui humuus olon ba. Ted naraasaa hariytslaga toots. Tegj baij itgel unemshil ard tumrnd torno. Zandanshatar dargaa. Garamjawiin 10tetbymiig ta zaawal toluuleerei. Ard tumenii tatwariin mongo shuu. Ajlaa hiij chadahgui chadamjgui hylgaich naraasaa hariytslagaa ehlej neh. Hurelsuh owuynerdene naraa

Зочин [122.201.19.99] 2019-11-05 12:52:32

Нямдорж сайд огцрох ёстой

Зочин [182.160.32.33] 2019-11-05 12:51:26

eee kuurkiii umnuh darga nar ikh nuluulsun taliigaach chuluunbataas ehleed l

зочин [202.126.89.154] 2019-11-05 12:50:29

Одоо залуучуудыг гаргаж ирэх хэрэгтэй.Энэ мэт өвгөчүүл тавигдаж байгаа хурдыг яаж гүйцэх вэ ёстой юу болоод өнгөрвөө болох байх


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.