“Тайпэй Интернэйшнл Травэл Фэйр - 2019” үзэсгэлэнд Монгол улсын аялал жуулчлалыг сурталчилж байна

Aдмин / Гадаад мэдээ

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Монгол Улс жилд хүлээж авах гадаадын жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэх зорилтыг дэвшүүлсэн.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гадаад улс оронд сурталчлах, маркетингийн үйл ажиллагааг төрөөс дэмжих”-ээр тусгагдсан билээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд аялал жуулчлалын гадаад сурталчилгааны үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын аялал жуулчлал хөгжүүлсэн сайн туршлагыг судлах, нэвтрүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

image

Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал Б.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 11-ний өдрүүдэд Тайваны Тайпэй хотноо болж буй олон улсын аялал жуулчлалын “Тайпэй Интернэйшнл Травэл Фэйр-2019” үзэсгэлэнд Монгол Улсын аялал жуулчлалыг нэгдсэн бодлогоор сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн Тайваны гадагшаа зорчих аялал жуулчлалын компаниуд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод өргөнөөр оролцож байна. Тайваны Тайпэй хотод 27 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг олон улсын аялал жуулчлалын “Тайпэй Интернэйшнл Травэл Фэйр-2019” үзэсгэлэнд Ази тивийн улс орнуудаас гадна дэлхийн 60 орны 1700 аж ахуйн нэгжүүд оролцож байгаагаараа онцлог юм.

Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсынхаа үнэт өв соёл, үзэсгэлэнт сайхан байгаль, ан амьтан, өнө эртний сайхан нүүдэлчдийн соёлын өв болох монгол ахуйг таниулах зорилгоор аялал жуулчлалын компаниудын төлөөлөл Жуулчин ХХК, Нью Жуулчин Турс ХХК, Летс Трэвел ХХК, Монгол Треккинг ХХК, Хотспот ХХК, Иргэний агаарын тээврийн МИАТ мөн үндэсний өв соёлын төлөөлөл болох эрийн гурван наадмын нэг бөхийн үзүүлбэр, язгуурын урлагын үзүүлбэрээр сурталчлан амжилттай оролцож байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:03


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.