“Алтаргана” наадмын түрүү бөхийг автомашинаар байлна

Aдмин / Спорт

Буриад зон олны хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг соёл, спортын “Алтаргана” их наадам ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод долоодугаар сарын 1-5-нд болно.

1994 оноос эхлэлтэй тус наадмын уламжлалт монгол бөхийн барилдааны төрөлд барилдах улс, аймаг, сумын цолтой бөхчүүдийн бүртгэл эхэлжээ. Түрүүлсэн бөхийг ОХУ-д үйлдвэрлэсэн автомашинаар байлах аж. Буриад улс хамгийн сүүлд тус баярыг 10 жилийн өмнө зохион байгуулж байжээ. Энэ удаагийн наадамд Монгол Улс, ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй буриад зон олныг хүлээн авахаар бэлтгэж байна.

“Алтаргана” наадмаар буриад дуу дуулагчид, хөгжимчин, зохиолч, яруу найрагч, загвар зохион бүтээгч, уран бичлэгийн мастерууд, кино урлагийнхан оролцсон олон үйл ажиллагаа, уралдаан болохоос гадна “Дангина” гоо бүсгүйг шалгаруулах аж. Харин Улаан-Үд хотын төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн барилдаан, сур харваа болон шатрын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Иволгийн дүүргийн Янжины дацангийн морин тойруулгад хурдан морины уралдаан, морины эд хэрэглэлийн үзэсгэлэн гарах бол Угсаатны зүйн музейд “Ёохорын шөнө” наадам болно.

“Алтаргана” наадмыг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь буриад зон олны соёл, уламжлал, үндэсний спортын төрлүүдийг таниулан сурталчлах зорилготой. Хоёр жилд нэг удаа болдог наадмыг Буриад улс, Эрхүү муж, Өвөр Байгалийн хязгаарт болон Монгол Улсад ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. 2024 оны “Алтаргана” наадам Булган аймагт болж, 50 мянга орчим хүн оролцжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.