Д.Трамп Израилыг шүүмжлэв

Aдмин / Гадаад мэдээ

"Хезболла" зэвсэгт бүлэглэлийн эсрэг Ливанд явуулж буй Израилын цэргийн ажиллагааны тактикийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт шүүмжилжээ. Тэрбээр тус бүлэглэлийн гишүүдийг илрүүлж устгахын тулд бүхэл бүтэн орон сууцны барилгуудыг бөмбөгдөх шаардлагагүй гэж мэдэгдсэн байна. Израилын арми Бейрут хотод цохилт өгч байгаа нь Ирантай байгуулсан энхийн хэлэлцээрт нь аюулд учруулж болзошгүй хэмээн Д.Трамп сүүлийн өдрүүдэд дургүйцлээ илэрхийлээд байсан юм. "Израил улс Ираны талыг баримтлагч Ливаны "Хезболла" бүлэглэлтэй “хэтэрхий удаан” тулалдаж байна гэж тэрбээр хэлжээ.

Францад болж буй "Долоогийн бүлэг"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп хэлэхдээ "Маш олон хүн амь үрэгдээд байна. Та нар хэн нэгнийг эрэн хайхдаа орон сууцны барилгыг бүхэлд нь тэгшлэх шаардлагагүй. Учир нь эдгээр барилгад "Хезболла" бүлэглэлтэй холбоо хамааралгүй" маш олон энгийн хүмүүс амьдарч байгаа” гэсэн байна.

Сүүлийн үед АНУ, Израил хоорондын зөрчил хурцдаж эхлээд байгаа юм. Израилын албаны хүмүүс Ирантай байгуулсан АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлэлцээрт дурамжхан байгаагаа битүүхэн илэрхийлээд байгаа бол энхийн хэлэлцээрийг эцэслэн байгуулах үеэр Израилын тал Бейрут хотод өгсөн цохилтуудад Ираны тал хариу довтолсон явдал Д.Трампыг бухимдуулжээ.

Д.Трамп Б.Нетаньяхутай "маш сайн харилцаатай" байдгаа онцолсон хэдий ч Ливаны асуудалд түүнийг "илүү хариуцлагатай" хандах хэрэгтэй гэж нэмж дурджээ. Цагаан ордны нэгэн албан тушаалтан энэ талаар тайлбар өгөхдөө “Ерөнхийлөгч Трампаас өөр Израилын сайн найз, энх тайвны төлөө тэмцэгч гэж үгүй... Ираны дэглэмд цөмийн зэвсэг бүтээх боломж олгохгүйн төлөөх АНУ, Израилын зоригтой алхмуудын ачаар америкчууд болон дэлхий даяарх манай холбоотнууд хэдийн илүү аюулгүй болсон" хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.