Японы Төв банк бодлогын хүүгээ 1 хувь болгон өсгөлөө

Aдмин / Гадаад мэдээ

Японы Төв банк бодлогын хүүгээ 0.75 хувиас 1.0 хувь болгон өсгөх шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Энэ нь сүүлийн 31 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшин юм. Төв банкны бодлого боловсруулагчид мягмар гарагт буюу өнөөдөр дууссан хоёр өдрийн хурлаар бодлогын хүүг ийнхүү 0.25 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Газрын тосны үнэ өссөн болон иений ханш суларсан зэрэг нь инфляцыг хөөрөгдөж байгаа тул хүүг өсгөх хүлээлт зах зээлд хэдийн үүсээд байсан юм.

Төв банкны ерөнхийлөгч Уэда Казүо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул уг хуралд биечлэн оролцож чадаагүй бөгөөд өөрийн санал, байр сууриа бичгээр ирүүлжээ. Банкны баримталж буй бодлогыг тайлбарлаж, сэтгүүлчдийн асуултад хариулах хэвлэлийн бага хурлыг Төв банкны дэд ерөнхийлөгч Үчида Шинъичи өнөөдөр орой зохион байгуулна.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.