Э.Эрдэнэжамьян: МАН-тай хамтран бүх нийтийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна

Ц.Анударь / Улстөр

МАХН-аас “Өрх бүрт орон сууц” хөтөлбөртэй холбоотой мэдээллийг өнөөдөр хийлээ. Уг хөтөлбөрийн бүртгэлийн хугацаанд нийт 30 орчим мянган иргэн бүртгүүлжээ. Харин хөтөлбөрийг УИХ-д суудалгүй МАХН дангаараа хэрэгжүүлэх бус, эрх баригчид хамтран хэрэгжүүлэх ёстой гэж үзэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хамтран ажиллах санал хүргүүлсэн байна.

МАХН-ын дэд дарга Б.Тулга: “Сонгуулийн үеэр АН надад хандаж ард түмний өрийг тэглэх тал дээр анхаарч, санаачилгатай ажиллаарай гэдэг үүрэг өгсөн. Энэ үүргийг би мартаагүй, биелүүлнэ. Миний тооцоолсноор оффшор бүсэд байгаа хөрөнгийг Авилгатай тэмцэх газар, прокурортой хамтраад оруулж ирэх, хоёрдугаарт, өдөр, шөнөгүй урд хөрш рүү байгалийн баялгаа гаргаж байгаа мөнгө нь орж ирэхгүй байгаад анхаарч, орлого нэмэгдүүлэх, гуравдугаарт, газрын доорх баялаг ард түмнийх мөн учир энэ баялгийг Үндсэн хуульд заасны дагуу иргэддээ хуваарилах юм бол иргэд өр, зээлээсээ гарах бүрэн боломжтой. Энэ талын хуулийн төслийг өргөн барихаар УИХ дахь АН-ын гишүүд ажиллаж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина” гэсэн утга санаа бүхий үг хэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Тийм учир танд хандан иргэддээ өгсөн амлалтаа хэрэгжүүлэх талаар санаачилга гаргахыг санал болгож, дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа идэрхийлж байна. Иргэдийн зээл, зээлийн хүү өдөр бүр нэмэгдсээр уул овоо мэт дааж давшгүй дарамт болон нэмэгдэж байгааг тооцон та бидний энэ саналын хариуг долоо хоногийн дотор өгөхийг хүсье.

Иймд "Ерөнхийлөгч Х.Баттулга та төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд хууль санаачлах эрхээ эдлэн

  • Ипотекийн найман хувийн зээлийн хүүг тэглэх,
  • Одоо ипотекийн зээлтэй байгаа иргэдийн зээлийн хүүг тэглэж, хүүнд төлсөн мөнгийг үндсэн төлбөрт тооцох,
  • Цалингийн зээлийн хүүг тэглэх,
  • Тэтгэврийн зээлийн хүүг тэглэх
  • Эдгээр тэглэсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг нэгтгэн тооцож, төр засгаас арилжааны банкуудад нэг удаа нөхөн төлбөр олгох зэрэг зүйл заалтыг багтаасан хуулийн төсөл санаачилж, өргөн барихыг хүсч байна” гэв.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан:

  • Орон сууцанд орохдоо урьдчилгаа 30 хувь төлдөг байдлыг болиулах,
  • Үндсэн төлбөрөөс нь түрүүлж хүү бодож авдгийг зогсоох,
  • Орон сууцны зээлийг иргэдэд 40 жилийн хугацаанд хүүгүйгээр эзэмшүүлэх гэх мэт зохицуулалт хийхийг зөвлөж байна. Гадаадын олон оронд яг ийм зарчим хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн байдаг. Манайд ч боломжтой гэж тэд үзэж байна.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян: Энэхүү хөтөлбөр Үндсэн хуулийн 16.1-д заасан хүний амьд явах эрхийг хангахтай шууд холбоотой. МАХН-ын хувьд иргэдийн амьдрах эрхийг төр засгийн нийгмийн чиг баримжаатай бодлого, үйл ажиллагааны дагуу найдвартай хангах чиглэлийг баримталж, ийм зорилгыг дэвшүүлдэг нам бөгөөд МАН бидэнтэй түүх нэгтэй намын хувьд ийнхүү хандаж байна. МАХН-ын “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санаачлагч нь мөн боловч энэхүү асуудлыг дангаараа өмчлөхөөс татгалзаж, уг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй улс төрийн намууд, ялангуяа МАН-тай хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.165.93] 2019-11-14 02:08:30

Зайсангийн хотхон, хаус орон сууцуудад бга Солонгос Хятад иргэдийг гаргачихаад БАянхошуу, Чингэлтэйн гэр хорооллынхоныг оруулчихвал болж бна шдээ.чдхгүй шдээ. Монголд Солонгос Хятад иргэд олон байртай бна шдээ .үүнийг яах вэ

Зочин [202.9.42.124] 2019-11-13 20:13:50

МАХН хийх гэж байга ажил зөв шүү.Ухаантай байцгаа.

зочин [64.119.23.178] 2019-11-13 09:29:57

Энэ хөлсний бичээчид юм болов уу?үгүй бол ирлийз,хурлийз нарын хүүхдүүд юм болов уу?монголын ард түмэн дотор монгол хүнийхээ төлөө ингэж эсэргүүцэж бичдэг хүмүүс байхгүй болов уу?монголын төрийг,монголчуудыг хэдэн хэсэг хагалан бутаргаж байж сэтгэл санаа ни амар байх юм шигээ,энэ хятадын хар шээснүүдийг яаах вэ?монгол хүн бүр нэгдэж нийлж орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр хагалж бутаргасан юм бичдэг хэн гэгч новшнууд вэ? Толгойгийн ташуураар хага цохих юмсан,хужаа шээснүүд ээ

Ганбаа [202.55.191.130] 2019-11-13 08:04:58

Орон гаран оюунтай, гаран орон итгэлтэй Энхбаярын үүдний сахиул энэ залууд ямар зүүд зүүдлэгдсэн юм бол? Ард түмнээ хуурах хэрэг байна уу? Ажлын байр буй болгож, иргэдээ ажилтай орлоготой болгох нь, орон сууц байтугай, улс орны хөгжил цэцэглэлтийн асуудлуудын зөв шийдэл ЗА ЮУ

Зочин [210.73.59.100] 2019-11-13 07:39:47

ХЭЗЭЭ Ч БИЕЛЭГДЭШГҮЙ, УТОПИ АМЛАЛТ МАХН ГАРГАЖ БАЙНА. ЭНИЙГ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ МАНАЙ УЛС ДАРААГИЙН ВЕНЕСУЭЛ, ЗИМБАБВЕ УЛС БОЛОХ БОЛНО. ЭНЭ БОЛ ЯМАР Ч ҮНЭЭР ХАМААГҮЙ ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭСЭН ТАРХИ УГААЛТ ЮМ ШҮҮ. ЭДИЙН ЗАСГИЙНХАА БОЛОМЖИНД ТУЛГУУРЛАСАН ЗӨВ МЕНЕЖМЕНТТЭЙ БИЕЛЭГДЭХ БОЛОМЖТОЙ АМЛАЛТ САНАЛ БОЛГОХОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Зочин [192.82.72.176] 2019-11-13 08:47:29

Ийм худлаа поп гаруудыг сонгомооргүй байнаа. Хаана байна нөгөө монгол ялаад ард түмнээрээ өргүй болох, харин ч НДШ гэж нэрээр нэгнийхээ хулгайг төлүүлж бүх ард түмнийг мөлжиж байхад

МАХ [66.181.184.195] 2019-11-13 07:33:56

Байхгүй МАХН-тай чинь хэн ч хамтрахгүй. МАХ гэж чи юу хуцваа. Арай тэгэж доошоо орохгүй ээ. МАХН гэж юу ч байхгүй за юу мэдэж ав.

тогтох [202.21.100.210] 2019-11-13 07:12:54

2 намын амлалтын иргэдэд таалагдах хувилбарыг өөрт ашигтай хэлбэрт оруулах гэж ядаж байнаа яасан бүгдэд нь байр өгнө гээд бүртгээд байна гэсэн...байр амлаад сонгуульд хуурч орох гэсэн улаан цайм амлалт болоод болдоггүй юү.

Уншигч [202.9.45.98] 2019-11-13 06:52:53

Хэрэггүй ээ! !!Засагт гараад өөрсдөө хий! Наадуул чинь өөрсдөдөө ашиггүй юманд хөдлөхгүй, тэгээд чиг чадахгүй толгой нь хүрэхгүй шдээ

зочин [64.119.23.178] 2019-11-13 06:51:02

Манийн ЗГ хүрэлсүх,баттулга нар энэ эрүүл саруул хүмүүсийн санал санаачилагыг дэмжиж хуулиа санаачилж,дэмлэг тусалалцаа үзүүлж их хурал,ЗГ таа оруулж хэлэлцүүлж дэмжих хэрэгтэй,иргэд бүгд дэмжиж бгаа,али нэг намын явцуу эрх ашиг,али нэг засаг төрийн явцуу эрх ашиг монголын ард түмэнд хэрэг болохгүй,болох ч үгүй,бүгдээрээ хамтарч хийж хэрэгжүүлж явах юм бол монголчууд хож но,монгол улс хөгжинө,монголын ард түмний амидрал дээшилнээ,

Huga [24.6.129.138] 2019-11-13 06:57:53

Uhsenii chinii irged. Ooroo Enkhbayriin avgai n uuu


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.