Үндсэн хуулийн төслөөс хасагдсан заалтууд

Ц.Анударь / Улстөр

Анх УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд Үндсэн хуулийн 70 зүйлийн 24 зүйл, 50 гаруй заалтыг хөнджээ. Гэвч II хэлэлцүүлгээр дэмжигдсэн төсөл нь 19 зүйл, 34 заалтыг хөндсөн юм.

Мэргэжлийн голдуу хүмүүс УИХ-ын гишүүдийг тоог нэмэх, ерөнхийлөгчийг УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох хэрэгтэй гэж үздэг бол иргэдийн дийлэнх үүнийг дэмжихгүй байгаа тул хасагдсан.

УИХ хоёр танхимтай болох нь зөв гэдэг ч энэ нь зайлшгүй шаардлагатайг харуулсан судалгаа байхгүй, суурь шинжтэй хэт олон нэмэлт, өөрчлөлт хийхэд хүргэх учраас энэ удаа татгалзсан.

Төгсгөлд нь хэлэхэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор, Ажлын дэд хэсгийн гишүүн О.Мөнхсайхан “ҮХНӨ батлагдсан төдийгөөр энэ бүхэн биелэхгүй. Энэ УИХ ҮХНӨ-ийг амжилттай батлаад зогсохгүй түүнийг дагаж гарах 30 шахам хуулийг сайн боловсруулж батлах, зөв хэрэгжүүлэх ажлыг хийж чадвал үр дүн гарна” гэснийг сануулъя.


Сэтгэгдэл

Хэн ч баярлахгүй [103.26.194.239] 2019-11-15 01:43:20

Энгмйн номхон иргэдээ шашин яс үндэс гарал үүслээр нь ялгаварлаж үй олноор нь хядаж гарч ирсэн төрсөн коммунистуудын албан ёсны үр хойч гэж зүй ёсоор үзэгдэх одоогийн Ардын намд МУ-ын Үнлсэн хуулиар оролдох эрх огтхон ч байхгүй. Энэ нам одоо хулгайч луйварчдын шившигтэй бүлэглэл төсвөөс ашиг хонжоо хайгчдын орогнодог газар болсон. Их хуралд байгаа гишүүд нь түүний амьд жишээ

зочин [66.181.180.196] 2019-11-15 01:16:14

Энэ өөрчилөлт монголд гай л авчирана,энэ гай монгол улсын төрийн эрхийг гадна,дотны дайснуудад алдах аюул нөмөрсөн тул монголчууд эх нутаг,эх орно үгүй болж бна гэсэн үг дээ,цаг хугацаанаас өмнө үүнийг засаж хоёр танхимтай ардын гэсэн тодотголтой ардын их хурлыг байгуулж төрийн эрхийг ард түмэнд хяналттай байлгаж шилжүүлэх ни зүйтэй байсан юм,үүнийг өнөөдрөөс эхэлж хийх ёстой,тэгэхгүй бол монгол гэж улс дэлхийн түүхнээ алга болж мартагдана,

Зочин [202.55.188.92] 2019-11-14 16:50:59

Энэ их хурал нэр хүндгүй,!

Энхээ [66.181.161.18] 2019-11-14 14:42:53

Хоёрын хооронд нэиэлт өөрчлөлт. Мэдлэггүй хүмүүс их болсны гай. Жинхэнэ улсын эзэд нь удахгүй шинэ Үндсэн хууль батлах болно

Ширанад [202.9.42.53] 2019-11-14 22:49:22

Өгөр коммунистуудын ҮХНӨ -нь Үндсэн хуулийг үхүүлчихлээ. Мөхөж байгаа МАН -ын ҮХНӨ -гөөр үхүүлсэн Үндсэн хуулийг эх орноо гэсэн сэтгэлтэй, ард олноо түшсэн ухаантай шинэ цагийн шилдэг хүмүүс сэхээж, ард олноороо хэлэлцүүлж, тэдний амьд сэргэг санааг тусгаж байж сэхээн амьруулж батлана гэж найдна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.