Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурчээ

Aдмин / Эдийн засаг

Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурчээ. Тодруулбал, өнгөрсөн сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 949.1 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь өмнөх сараа зээлийн хэмжээ 36.5, өмнөх оны мөн үеэс 95 тэрбум төгрөгөөр буурсан тоо юм. Ингэснээр хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж байна.

Нэмж мэдээлэхэд, банкны системийн иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн 37.3 хувийг ипотекийн зээл, 26.9 хувийг цалингийн зээл, 13.1 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 10.3 хувийг хэрэглээний зээл, 6.6 хувийг тэтгэврийн зээл, 5.8 хувийг бусад зээл эзэлж байгаа юм.

Сэтгэгдэл

Зочин [150.129.140.75] 2019-11-18 11:41:44

Chanargui zeel

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.