Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Aдмин / Улстөр

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, түүнчлэн иргэний, эрүүгийн, зөрчлийн болон захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг хуулиар зохицуулсан. Гэвч олон улсын жишиг, өнөөгийн хэрэгцээ шаардлагаас харахад эдгээр харилцааг ялган зохицуулж, ялангуяа иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ял эдлүүлэх тогтолцооноос үзэл баримтлал, зохион байгуулалтын хувьд салгаж шинэчлэх шаардлага тулгарч байна.

“Өнөөдрийн байдлаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөнгөн дүнгийн биелэлт ердөө 13 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 4 их наяд орчим төгрөгийн үнийн дүн бүхий шүүхийн шийдвэр биелээгүй хэвээр байна. Үүнээс гадна 2.5 их наяд төгрөгийн дүнтэй 17,748 гүйцэтгэх баримт бичиг түдгэлзсэн байдалтай байгаа нь нийтдээ 7.5 их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр гацсан байна” гэсэн мэдээллийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өглөө.

Шүүхийн шийдвэрийг гарцаагүй биелүүлдэг, гэрээ хэлцэл хамгаалагддаг, шударга ёс бодитой хэрэгждэг эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.