УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ажлын байран дахь бэлгийн дарамтын 95 хувь нь залуу охидын эсрэг үйлдэгддэг

Ц.Анударь / Хууль

НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аяныг “ОйлГОЁ, ХҮНдэлье” уриан дор эхлүүллээ.

“ОйлГОЁ, ХҮНдэлье”

image

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” аян нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор зохион байгуулагддаг ба Монгол Улсын Их хурал, Засгийн газрыг төлөөлөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ц.Мөнх-Оргил, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар хэвлэлийн бага хуралд оролцсон юм. Мөн НҮБ болон олон улсын байгууллагыг төлөөлөн Монгол дахь НҮБХАС-гийн тэргүүн Каори Ишикава, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн хамтын ажиллагааны захирал, Ерөнхий Консулыг түр орлон гүйцэтгэгч Франциска Фрайбургхаус болон Иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлөн ХЭҮТ-ийн захирал Н.Арвинтариа нар оролцлоо.

image

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажлын байрны дарамтын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдаж буй асуудлыг хөндсөн.

Бэлгийн дарамт үйлдэгчдийн 47 хувь нь захирах эрх мэдэл бүхий албан тушаалтнууд

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: “Жендэрт суурилсан хүчирхийлэл дийлэнхдээ охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байна. Энэ бол нийгмийн асуудал. Бэлгийн дарамт хүчирхийллийн дийлэнх нь ажлын байранд үйлдэгддэг. Ажлын байран дахь бэлгийн дарамтыг яаж зогсоох вэ, үүнийг үйлдэж байгаа хүмүүст ямар хариуцлага оногдуулах вэ, хохирогчдыг хэрхэн хамгаалах вэ, аймшигтай явдлыг тэвчээд өнгөрдөг биш, найз нөхөддөө хэлээд өнгөрдөг биш, дарамтлагчдыг ил тод болгодог, хариуцлага тооцдог, төрийн арга хэмжээ авч хариуцлага хүлээлгэдэг орчныг яаж бүрдүүлэх вэ гэдгийг УИХ, Ажлын хэсэг, мэргэжлийн байгууллагууд хамтраад хуулийн заалтуудыг өөрчилж байна. Судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамтанд таван эмэгтэй тутмын нэг нь өөрийн биеэр хохирдог. Гурван эмэгтэй тутмын нэг нь хохирогч болсон эмэгтэйг танина гэсэн байна. Ажлын байран дахь бэлгийн дарамтын 95 хувь нь залуу охид, бүсгүйчүүдийн эсрэг үйлдэгдэж байна. Хохирогчдын 57.6 хувь нь төрийн албанд ажилладаг бол үйлдэгчдийн 47 хувь нь төрийн албанд ажилладаг. Ихэнх нь хохирогчийн ажил, цалин, урамшуулал, амралт, ажлаа цааш нь үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдгийг шийддэг, захирах эрх мэдэлтэй албан тушаалтнууд байна. Нийт хохирогчдын 45.1 хувь нь хохирч, дарамтлуулснаа хэлэхгүй өнгөрч байна гэдгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хийсэн том судалгаанаас харж болно. Яагаад хохирогчид чимээгүй өнгөрөөд байна вэ гэхээр өөрийг нь ойлгохгүй байдгаас гадна хамгийн сонирхол татаж буй нь хамт ажиллаж байгаа ахмад эмэгтэйчүүд дэмжихгүй эсрэгээрээ хохирогчдыг буруутгах яриа гаргадаг учраас ийм асуудал ярьж чаддаггүй гэсэн байна. Энэ бол манай нийгэмд зайлшгүй шийдэх ёстой асуудал. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулинд нилээд олон заалтаар оруулж байна. Энэхүү хуулийг дагаж гарах Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “Ажлын байран дахь бэлгийн дарамт нь хорих ялтай эрүүгийн гэмт хэрэг” гэж заахаар хуулийн төсөлд тусгагдаж байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

Zochin [192.82.68.124] 2019-11-27 15:09:48

Eleg eleg ineelgej baigaad tsaashaa haruulchih geed baih yumaaa. Barag 90 garui huvi ni turiin alba buyu huchnii baiguulgad yavagdaj baigaa Murdustunguud hamgiin ih huvi ezlej baigaa

Zochin [110.49.7.2] 2019-11-22 07:40:20

Unshisangui,gehdee er hun,nas ahisan emegteichuud ruu dairaad bh n hovor bh

Зочин [202.21.110.38] 2019-11-22 00:38:53

Асуудал аль алиндаа шүү хө. Авгай нар залуухан жаахан хөвгүүдэд нугасгүй боломж л байвал хусчих гээд. Залуу охид дарга захирлуудаа өөрснөө өдөх ажил дээр хэт богино банзал өмсөх байн байн цай кофе санал болгох iPhone 11, төдөн сая төгрөг гэнэт хэрэг боллоо гэж ярих сануулах.

kjhfd [202.131.225.197] 2019-11-21 18:01:11

choloo olgoh tsalin mungu nemekh erkh medeltei darga nar chin ene yam agentlegiin heden darga nar biz de turiin nariin bichig agentlag gazriin darga nar shuu de

Zochin [174.240.132.86] 2019-11-21 17:11:20

Ali alindaaaa baigoooo .. er em geeed bailtgui

Дарга нарын эрх ямбыг хамгаалах холбоо [192.82.70.31] 2019-11-21 15:48:38

Тэгвэл төрд байгаа дарга нарт хүчээр эм гормон уулгаж залуу охидыг сонирхдоггүй болгох хэрэгтэй тэгэхгүй бол хэцүү бнаа ккзк

Зочин [202.9.45.58] 2019-11-21 13:45:51

4 нөхөр сольсон оюунхорол өчигдөр гэр бүлийн асуудал яриад , алдартай ижил хүйстэн улс төрч залуу охидыг хүчирхийлдэг тухай яриад ....гоё ёс зүйтэй улс төр шүү

Зочин [103.229.123.45] 2019-11-21 13:26:29

кто бы говорил

зочин [192.82.74.117] 2019-11-21 13:18:54

Эрхэм гишүүн ухаантай байна шүү. Хөгшин авгайг хүчирхийлдэггүйг сайн мэддэг бололтой

zochin [185.39.141.30] 2019-11-21 12:21:10

hvn buudah tushaal ugch ustgasan eurkh seygeld . belgiin datamt emzeg tuschee .kk

Зочин [122.201.22.248] 2019-11-21 12:09:05

дарга нар л жаалдаг гээ биз дээ.үгүй гэвэл ажилгүй болно доо.

Оогий [202.9.42.97] 2019-11-21 11:49:01

Манайд хууль байхгvй эр ч бай эм ч бай оролдсон ч хууль байхгvй .

Зочин [202.9.45.58] 2019-11-21 10:26:55

охид сонирхдоггүй болохоороо ярьж байна уу, мөнхоргил хөвгүүдийг сонирхдог

Зочин [66.181.180.232] 2019-11-21 15:21:25

Bas gomik yum uu?

Зочин [202.9.45.58] 2019-11-21 10:27:14

бэлгийн өөр чиг хандлагатай

Зочин [103.229.123.9] 2019-11-21 09:44:23

ухаантай юм мэддэг царайл хаа л болчихоо ч дээ

Зочин [202.131.244.139] 2019-11-21 09:03:18

uvul bolhoor daardag gedeg shig l yum helsen baina.

5 [203.91.119.42] 2019-11-21 08:57:49

5 хувь нь та нар мэтийн өвөө нар өөрсний үеийн эмээ нараа өддөг хэрэг үү

Зочин [202.126.88.49] 2019-11-21 08:51:13

oilgomjtoi yumiig neg ih uhaantai yum meddeg hun shig yarih yumaa. ania nariig hen l daramtlah ve dee. holhon bh bailgui dee

Зочин [66.181.180.232] 2019-11-21 15:20:58

Oroldood bgarai!


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.