Монгол Улсад болох “Олон улсын залуучуудын ногоон наадам”-д 16 улсыг урилаа

Aдмин / Боловсрол

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Парис хотноо болсон Соёлын сайд нарын чуулга уулзалтын үеэр Испани, Казахстан, Катар, Өмнөд Судан, Грек, Андорра, Армени зэрэг 16 улсын соёл, спортын асуудал давхар хариуцсан сайд нарт 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын талаар танилцуулж, наадмын урилгыг гардуулав.

“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2020 оны есдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд зорилго нь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг спортоор дамжуулан залуусын өөрсдийн нь оролцоонд тулгуурлан илүү сайн таниулан мэдүүлэхэд оршино.

Тамирчид нь 18 хүртэл насныхан байх бөгөөд спортын болон паралимп, тусгай олимп, дифлимпийн төрөл хамт зохиогдох, хүйсийн тэгш оролцоог хангах зэрэг олон онцлогтой наадам юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:57

Зочин [66.181.190.100] 2019-11-22 16:21:28

За үрэлгэн зардлаа хянах юм бишүү

LL [202.179.25.168] 2019-11-22 09:20:15

Y


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.