Д.Одбаярыг чөлөөлж, Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нарыг томилсон сэлгээ ихтэй долоо хоног

Aдмин / Улстөр

Өнгөрөгч долоо хоногт эх оронд болж өнгөрсөн олон үйл явдлын зонхилох нь улс төрд өрнөж өнгөрөв. Нийгмийн талдаа гэвэл сургуулийн сурагчдад зориулсан тусгай автобус явж эхэлсэн нь олны талархлыг хүлээсэн үйл явдал байлаа. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан явуулж эхэлсэн. Сурагчдыг 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр сургуульд нь хүргэж өгч, тарахад нь гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр эцэг, эхэд нь хүлээлгэн өгч үйлчилж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж байгаа юм. Харин улс төрийн хувьд ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь чөлөөлж, “Монголбанк”-ны ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг томилсон сэлгээ ихтэй долоо хоног байлаа.

Д.Одбаярыг цэцийн даргаас нь чөлөөлж,гишүүнээр үлдээв

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д зорчихдоо ёс зүйгүй үйлдэл гаргасан бөгөөд түүнийг тус улсаас 10 хоног гаргахгүй шалгаж, мөнгөн торгуулиар торгосон юм.Энэ үйлдлийнхээ төлөөтэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан. Хүсэлтийг Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаанаарөчигдөр хэлэлцэж хуралдаанд оролцсон есөн гишүүний 100 хувийн саналаар Д.ОдбаярыгҮндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлсөн ч, цэцийн гишүүн хэвээр үлдээлээ.

Н.Баяртсайханыг ажлаас нь чөлөөлж,Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо

Монгол Улсыг FATF-ын Саарал жагсаалтад оруулснаас Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох ёстой хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. МАН-ын гишүүдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжиж байгаа бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх эсэх асуудад дээр хоёр хуваагдаад байсан. Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийгУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Харин өчигдрийн УИХ-ын ээлжит хуралдаанаар Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох асуудлыг хэлэлцэж 76.2 хувийн саналаар түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр сонголоо. Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон Б.Лхагвасүрэн 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй нэгэн юм.

СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилов

СЗХ-ны даргыг нөхөн томилох тухай асуудлыг УИХ-ын өчигдрийн ээлжит чуулганаар хэлэлцлээ. Чуулганы ээлжит хуралдаанд 46 гишүүн оролцсоноос 35 нь нэр дэвшигчийг дэмжиж санал өгсөн бөгөөд хуралдаанд оролцогчдын 76,1 хувийн саналаар Дэмбэрэлдашийн Баярсайханыг СЗХ-ны даргаар томиллоо. Ажлыг нь хүлээлцүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болгоод шинээр томилогдсон Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарт хандаж “Их ажил хүлээж байгаа шүү” хэмээн анхааруулаад, ажилд нь амжилт хүссэн юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:01:42

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:01:41

зочин [203.91.119.42] 2019-11-25 00:02:42

Одбаяр Солонгос хүүхний бөгс базсан гараараа үндсэн хуулийг маань бичих нь дээ.

Чингис хаан [81.17.27.136] 2019-11-24 16:03:58

Наад Оюу толгойн гэрээгээ хурдан сайжруул. Эс бөгөөс сайныг үзэхгүй шүү

Зочин [202.9.44.60] 2019-11-24 12:31:11

Жинэхэн тэнэг бодлого хийж б.гаа төрийн мөнгө идэгч нарыг зүгээр л хараад байх уу??? залуус аа...

Зочин [66.181.161.65] 2019-11-24 09:53:15

Хуучин МАХН-ын гишүүн хэрэг хийвэл намаас хөөгөөд ял авдаггүй энгийн иргэн хэрэг хийвэл шүүхээр ордог байж билээ. Одоо ч нам биш даргаа өгөөд ажилдаа үлддэг ардчилсан цаг болсон

Зочин [192.82.68.124] 2019-11-24 03:26:55

Юм л бол хятад ??? Алдаагаа хаанаас юугаар халхлах тал дээр онцсайн суралцжээ.Дэлхийн доог болохоос яахав... Эсвэл ийм мэдээлэл бичиж суудаг бүлгийг зориуд зохион байгуулж ажиллуулдаг юм биш биз дээ?Үтэр түргэн илрүүлж оргүй болгох хэрэгтэй байна.Тэдний сэтгэггдлийг дамжуулахгүй байх хэрэгтэй.

Zochin [174.207.25.105] 2019-11-24 01:05:03

Manai mongolchuuud hezeee ch hugjihgui! Yagaad gevel ta nar dandaaa iiim hunuusiiiig udardagchaaraaa songodog!

Зочин [66.181.161.85] 2019-11-23 17:05:32

Одбаярыг цэцээс явуулаачээ, балиар бузартай хүн тэнд юу хийнээ, улсын нэр бузарласан донтой хог

Ж.АЛТАНГЭРЭЛ [59.153.85.83] 2019-11-23 15:17:26

ҮНЭНДЭЭ ИХ ТОМ ӨӨРЧИЛТ ГАРСАН ЮМ ШИГ ХАРАГДАВЧ ... ЭНЭ ЗҮГЭЭР ӨНГӨ ТӨДИЙ ЗҮЙЛ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БАЙНА. МОНГОЛД ХУУЛЬ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ЦЭЦИЙН ДАРГА ТОД ХАРУУЛЖ БАЙНА. ... ТЭНД ГАДААДАД БҮХ ӨЧИГ ӨГЧ, ҮНЭН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗОХИХ ШИЙТГЭЛ АВСАН ХИРНЭЭ МОНГОЛД ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ... ӨӨРИЙГӨӨ БОЛОН НАМАА, НАМЫН ГИШҮҮДЭЭ УЛАМ ИХ ЭВГҮЙ БАЙДАЛД ОРУУЛЖ ГУТАМШИГ БОЛГОЖ БАЙНА. даанч ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ БАЙНА. НАМЫН УДИРДЛАГА НЬ НЭГИЙГ БОДОХ БИЗЭЭ, АРД ТҮМЭН БОЛ ТА НАРТ ДҮНГ ЧИНЬ та нарын МӨРӨӨДӨЖ БАЙГААГААС ИЛҮҮ ХАТУУ ӨГНӨ ШҮҮ ... АРД ТҮМЭНГ БҮҮ БАС, БҮҮ ДОРД ҮЗ ...

Irgen [182.160.37.239] 2019-11-23 15:05:38

Odbayariig tsetsees yavuulaach ee hamgiin ondor yos zuitei bh yostoi hun yos zuigee aldsan

Зочин [194.228.76.213] 2019-11-23 12:10:22

Нэлээдгүй өгзөг илнэ дээ.

Зов [66.181.185.217] 2019-11-23 12:04:19

Одбаярыг цэцийн гишуунээс огцруулах хэрэгтэй . Бас дутуу арга хэмжээ авсан бн Ажилгуй болгох естой!!!!' Бид шаардана !!!!!

Зочин [192.82.69.135] 2019-11-23 09:06:57

MU-iin undsen huuliig iim bugs ildeg etgeed tailbarlaad, margaan shiideed yavj bgaa gedeg ni uneheer gutamshigtai yum daaa. Mongoliin tur asar ih iljirsnii tod haruulaa

Зочин [192.82.69.135] 2019-11-23 09:05:58

Bugs ilehed l tsetsiin gishuun yum bna tee?

Зочин [139.5.217.92] 2019-11-23 08:09:23

Одбаярын дэргэд зургаа татуулсан 2залуу дарга ичих байгаа хөөрхий.

Зочин [64.119.24.184] 2019-11-23 02:21:00

ОДБАЯРЫН ТОЛГОЙГ ИЛЭВ.ЦААДАХ НЬ БӨГС ИЛЭЭД Л...

Зочин [103.212.117.95] 2019-11-23 02:08:59

Саарал жагсаалт гэдэг зүйлийн ард Хятадын 800 хакер оролцсон гэмт хэргийн мөнгө орж байгааг мэдээсэй. Улсын эрх ашигт нийцэхгүй хятадын мөнгөнөөс татгалзахгүй хэрэглэх улс төрчид байсан учраас энэ асуудал сөхөгдсөн биш байгаа?!


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.