Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна

Ц.Анударь / Хууль

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Олон улсын хүний эрхийн өдрийг дэлхий нийтэд “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэж байна.

НҮБ 1948 онд Парис хотноо Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, 1950 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн юм. Хүний эрхийн олон улсын өдрөөр жил бүр уриа дэвшүүлэн зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай. Энэ жил “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэж байна.

Манай улс 1989 оноос эхлэн олон улсын энэ өдрийг тэмдэглэж ирсэн юм. Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдал хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Манай улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр 2 мянга гаруй иргэн, ТББ, байгууллага ажиллаж байгаа тоо бий.

Өнөөдөр Монголын Хүний эрхийн форум болон Монголын Хүний эрхий үндэсний комисс хамтран “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөгийг УДБЭТ-т зохион байгууулна. Мөн Польш улсын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска "Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" сэдвээр илтгэл тавина.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:36:19

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:36:19

Иргэн [66.181.188.116] 2019-12-10 12:32:43

Монгол улс 1924 , 1940 , 1960 , 1992 онуудад үндсэн хууль баталж байжээ. 1924 оны үндсэн хуульд зарим иргэдийн сонгох , сонгогдох эрхийг хассан байдаг бол 1992 оны үндсэн хуульд дарга нар хууль санаачлах эрхтэй , иргэд хууль санаачлах эрхгүй үлдсэн билээ. Иймд хүний эрхийн талаар хамгийн муу ойлголттой улс Монгол улс мөн. Улсын их хурлын гишүүдийг их тэнэгүүд гэхээс өөр юу гэх юм бэ?!!!

хариуцлага тооцож чаддаг субьект [202.9.46.38] 2019-12-10 10:32:46

ХЭҮК, АУДИТ гм бэлэгдлийн юм шиг, зөвлөмж бичдэг байгууллагууд хэрэггүй. Төр, нийтийн өмч, санхүүгийн хянян байцаах хороог байгуулж, гэм буруутай албан тушаалтныг шууд халдаг эрх олгосон хууль гарга. УИХ-ын даргаа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.