Т.Ихтамир: Өнгөрсөн онуудад эрүү шүүлт тулгасан нэг ч гомдлыг шүүхээр хянан шийдвэрлээгүй

Н.Алтанцэцэг / Хууль

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийг хамгаалах өдөрболгон тэмдэглэдэг. Энэ жил хүний эрхийн олон улсын өдрийг Эрхийнхээ төлөө нэгдэцгээеуриан дор тэмдэглэж байгаа юм байна. ХЭҮК-ын гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай ярилцлаа.

-Танайд иргэдээс ямар төрлийн гомдол их ирж байна вэ. Ирсэн гомдол мэдээллээ хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Хүний эрхийн үндэсний комисс иргэдээс янз бүрийн өргөдөл гомдлыг хүлээж авдаг. Одоогийн байдлаар нийтдээ 600 орчим гомдол мэдээлэл хүлээж авсан. Нийт ирсэн гомдлын есөн хувийг эрүү шүүлтээс ангид байх гомдол мэдээлэл эзэлж байна. Эрүү шүүлттэй холбоотой асуудал дээр комиссын гишүүд гомдол мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийдэг.

Улсын Ерөнхий прокурорын дэргэд харьяалагддаг Мөрдөн байцаах албыг 2014 оноос татан буулгасан. 2015 оны Эрүүгийн хууль батлагдаж, долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлснээс хойш хуулийн байгууллагууд тойрог хэлбэрээр эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, гомдол мэдээллийг шалгаж байна.

-Эрүү шүүлттэй холбоотой гомдол мэдээллийг шалгаад үр дүн гарч байна уу?

-Монгол Улсад эрүү шүүлт байгаа юу. Эсвэл огт байхгүй юу гэдэг асуудал яригдана. Энэ нь огт байхгүй зүйл биш. Хүний эрхийн үндэсний комисс ирж байгаа мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорын байгууллага дээр очоод хэрэг бүртгэл нээхгүй байх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжгүй, эрүү шүүлт тулгасан нь тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болж байгаа. Энэ асуудлыг бид 2019 оны хавар өргөн барьсан илтгэлдээ тодорхой тусгаж өгсөн. Шүүхээр 2017, 2018 оны байдлаар шүүхийн ерөнхий зөвлөлийн судалгааны төвөөс ирсэн судалгаа мэдээлэлд эрүү шүүлт тулгасантай холбоотой нэг ч гомдлыг шүүхээр хянан шийдвэрлээгүй байдаг. Зарим шилжүүлсэн гомдол мэдээллийг баримтжуулж явуулахаар хэрэгсэхгүй болж, холбогдох албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулах, үндсэн цалингаас хасах шийтгэлийг ногдуулдог.Тухайлбал, цагдан хоригдож байсан этгээдийг зодсон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн ажилтанд Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгосон байгаа. Онцгой объектод байгаа хүмүүс эрхээ хязгаарлуулж байгаа болохоос биш бусад эрхийг нь зөрчих ёсгүй. Эрүү шүүлттэй холбоотой гомдол мэдээлэл Хүний эрхийн үндэсний комиссоос гадна цагдаа прокурор байгууллагад ч гэсэн ирж байгаа.

-Энэ онд хүний эрх аль салбарт их зөрчигдөж байна вэ?

-Манайд ирсэн гомдлын 20-30 хувь нь халдашгүй чөлөөтэй байх эрхийн эрх зүйн буюу эрүү шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн, хууль бусаар цагдан хоригдож баривчилсан гэх мэт мэдээлэл ирдэг. Эрүү шүүлттэй холбоотой 54 гомдол байгаа. Мөн хөдөлмөрлөх эрх зөрчих тохиолдол их байна. Хөдөлмөрлөх эрхийн зөрчил дотроо цалин хөлсөө авч чадахгүй байх, ажлаас үндэслэлгүй халагдсан, ажлын байрны дарамт болон бэлгийн дарамт үзүүлсэн, хөдөлмөрлөх үед бусад байдлаар шахалт үзүүлсэн тохиолдол байна. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн төрийн албаны зөвлөлийн хуульд зааснаар төрийн албаны харилцаанд ямар нэг байдлаар ялгаварлах давуу байдал тогтоох, бэлгийн болон бусад байдлаар дарамт шахалт үзүүлэхийг хориглосон байгаа.

-Хөдөлмөрийн маргаантай асуудал аль салбарт их гарч байна вэ?

-Ихэвчлэн төрийн байгууллагад, харин цалин хөлс өгөхгүй байгаа асуудал хувийн хэвшлийн байгууллагад байна. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэрэг өнгөрсөн жил найм, энэ жил долоон гомдол байгаа. Энэ жил бүртгэгдсэн долоон гомдлын тав нь төрийн албан тушаалтантай холбоотой байна.

-Хүний эрх зөрчигдөж байгаа гомдол мэдээллийг танайх үнэн зөв шийдвэрлүүлж чаддаг уу?

-Хүний эрхийн комисс эрх хэмжээний хүрээнд шаардлага зөвлөмж гаргадаг. Бусад зөрчлийн болон гэмт хэргийн маргаан дээр харьяаллын дагуу шалгуулдаг. Мөн эрх нь зөрчигдсөн иргэдийг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргаж байгаа нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Зорилтот бүлэг рүү чиглэсэн өөрөө эрхээ хамгаалах боломжгүй, шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлэх боломжгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд бусад зорилтот бүлэг рүү чиглэсэн хүрээнд шүүхэд нэхэмжлэлээ гаргаад ажиллаж байна. Энэ жилийн байдлаар нийт хилс хэрэгт холбогдож шалгагдсан гурван хэргийг шийдвэрлээд байгаа. Зарим хэрэг шийдвэрлэгдээгүй Улсын дээд шүүх дээр гомдол гаргасан байдалтай байна.

-Баярлалаа


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:34:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:34:40

Зочин [59.153.113.225] 2019-12-11 05:36:22

Яахав дээ нам дагасан хүмүүсийн сул орон тооны бүтэц юм ийм ямар ч хэрэггүй төрийн албадыг татан буулгах хэрэгтэй

Зочин [202.126.89.207] 2019-12-11 02:40:14

Хурцын хэр цг хурдан шийдээчээ энэ бол сонгодог жишээ

zol [202.126.89.96] 2019-12-11 02:04:46

mongold hunii rh gej buu yari. hunii erhiin baigyyllaga gej hereggui oron toonii bogloos

Зочин [103.229.123.194] 2019-12-11 01:34:18

Ямар ч нөлөө байхгүй ийм байгууллага байгаад хэрэг байгаам уу Ирггэд шал дэмий л гомдол мэдүүлдэг юм байна шүү дээ Үнэхээр ажил хийе гэж л байгаа бол хэвлэл мэдээлэлийнхэнтэй болон ард иргэдтэй холбоо тогттоогоод цааш олон улсын байгууллагуудад хандаад цаг тухайд нь таслан зогсоох хэрэгтэй ш дээ Чадаггүй юм бол цалин мөнгө авч баахан хөрөнгө зарж хэрэггүй тараах татан буулгах хэрэгтэй Бямбадорж гэж нэг худал чухал царайлсан хүн юу ч хийхгүй ярихаас цаашгүй нөхрөө соль


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.