Хариултаа хадгалъя, хялбар аргаар хуримтлалтай болъё

Aдмин / Эдийн засаг

Иргэн баян бол улс баян гэдэгчлэн иргэн бүр хуримтлалтай болох нь хувь хүний болоод улсын хөгжилд тустай. Үүнтэй холбогдуулан Төрийн банк танд “Автомат хуримтлал” үйлчилгээг танилцуулсан билээ.

Автомат хуримтлал нь таны картаараа хийсэн худалдан авалт, данснаасаа хэрэглээний төлбөр төлсөн гүйлгээ, зээл төлөлт зэрэг төлж байгаа бүхий л гүйлгээнээс сонгосон бүхэл дүнгээс зөрүү мөнгө тооцогдож таны гүйлгээ хийсэн данснаас 5 минутын дотор хуримтлалын хадгаламж руу тань автоматаар шилжүүлэх үйлчилгээ юм.

Таны төлсөн төлбөрийн гүйлгээний дүнгээс доорх 3 сонголтоор бүхэлчлэл тооцогдоно. Жишээлбэл: та 12,277 төгрөгийн төлбөр төлсөн бол:

Мянгачлах сонголтоор: 12,277₮ 13,000-12,277=733₮ зөрүү

Таван мянгачлах сонголтоор: 12,277₮ 15,000-12,277=2,733₮ зөрүү

Арван мянгачлах сонголтоор: 12,277₮ 20,000-12,277=7,733₮ зөрүү

Хуримтлалын хадгаламжид хуримтлуулсан мөнгөө та жил бүрийн эхний 7 хоногт багтаан авч зарцуулах боломжтой.

Та өдөр тутмынхаа худалдан авалт, төлбөр төлсөн гүйлгээний хариулт мөнгөө ямар ч төвөггүйгээр хуримтлуулаад, нэмж хүү тооцуулж авах боломжийг бүү алдаарай.

Дуслыг хураавал далай гэдэгтэй адил та өөрөө ч анзаараагүй байхад таны хуримтлал дусал дуслаар далай мэт болтлоо өссөөр л байх болно.

Харилцагч та иргэний үнэмлэхтэйгээ Төрийн банкны дурын салбар нэгжид ирж үйлчилгээнд бүртгүүлээрэй. Хэрэв та Гялсбанк үйлчилгээг ашигладаг бол өөрийнхөө эрхээр нэвтэрч энэхүү үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:16:02

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:16:02


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.