Монголын залуу эрдэмтэн судлаачид чуулж байна

Л.Батцэнгэл / Боловсрол

Монголын залуу эрдэмтдийн холбоо үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан “Тогтвортой хөгжлийн төлөөх дэвшилтэт шинжлэх ухаан” Монголын залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний VI чуулган өнөөдөр боллоо. “Монголын залуу эрдэмтдийн холбоо” нь шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэх, эрх ашгийг нь хамгаалах, залуу судлаач, оюутан, эрдэмтэнд туслах, тэдгээрийг мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх зорилгоор анх 2004 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор үүсгэн байгуулагдсан түүхтэй ба энэ хугацаанаас хойш 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй төрийн бус байгууллага аж. Монголын залуу эрдэмтдийн холбоо нь Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо, Хөдөө аж ахуй, биотехнологийн залуу эрдэмтдийн холбоо, Технологи-инновацийн залуу судлаачдын холбоо, Анагаах ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо, Нийгмийн шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо, Газарзүй, геологийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо, Эдийн Засаг, Бизнесийн салбарын залуу эрдэмтдийн холбоо гэсэн нийт долоон салбар холбоонд 800 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Чуулганд залуу эрдэмтдийн 300 гаруй төлөөлөл оролцов

МЗЭХ-ноос санаачилан дөрвөн жил тутамд Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд уг чуулга, уулзалтад шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын төлөөлөл болсон шилдэг залуу эрдэмтэн, судлаачид оролцон улс эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачилга, зөвлөмжүүдийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж, тэдгээртэй хамтран ажилласаар ирсэн уламжлалтай юм байна. Энэ удаагийн VI дахь чуулга уулзалтыг “Тогтвортой хөгжлийн төлөөх дэвшилтэт шинжлэх ухаан” сэдвийн дор зохион байгууллаа. Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VI чуулганыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ. Тус чуулга уулзалтад нийслэл, хөдөө орон нутгийг хамруулсан салбар холбоодын төлөөлөл бүхий залуу эрдэмтэн судлаачид, хамтран ажиллагч бизнесийн салбарын төлөөлөл, мөн шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй ахмад, дунд үеийн эрдэмтэн, багш нар, бодлого тодорхойлогч холбогдох яамдын төлөөллүүд болох 300 гаруй зочид төлөөлөгчид оролцсон юм.

image

Дөрвөн салбар хуралдаанаар үргэлжлэв

Чуулганаар шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл, туршлага бүх нийтэд хүртээмжтэй, түүний ашиг тусыг оролцогч тал бүр хүртэж байх ёстой, дэвшилтэт шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар нийгэмд шинжлэх ухааны боловсрол, чадавхыг хөгжүүлэх улмаар тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг бий болгох зорилго агуулжээ. ЧуулганМонгол улсын шинжлэх ухааны тогтолцооны хувьсал”, “Дижитал хувьсгал ба и-шинжлэх ухаан”, “Бүтээлч харилцаа ба төр-шинжлэх ухаан-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”, “Тогтвортой хөгжил ба Шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэр” гэсэн салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Чуулганаар Монгол Улс болон Дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн түүх, түүний чиг хандлага, ялангуяа Монгол улсын шинжлэх ухааны салбарын хөгжлийн урт хугацаанд туулж ирсэн дэвшилттэй болон дутагдалтай талыг олон талаас дүгнэн ярилцаж, улмаар дараагийн алсын хараа, зорилгыг тодорхойлох, XXI зууны хөгжлийн чиг хандлага, Аж үйлдвэрийн IV хувьсгал, цахим хувьсгалын үзэл баримтлал, тэдгээрийг угтан хэрэгжүүлэх шийдлийг хэлэлцэх, и-шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар хэрэгцээт мэдлэгийг оролцогч талуудад түгээх, төр, шинжлэх ухаан, хувийн хэвшил, санхүүгийн институтийн үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох, бүтээлч хандлагыг төлөвшүүлэх, мэдлэгийг хэрэглээ, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж, шийдлийг эрэлхийлэх, НҮБ-аас батлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн бодлого болон Монгол Улсын богино, дунд, урт хугацааны бодлогын боловсруулалт, шинжлэх ухааны үндэслэлийг хэлэлцэх, салбар хуралдаан бүрээс гарсан санал, зөвлөмж, үр дүнг нэгтгэн холбогдох төрийн, олон улсын болон бусад оролцогч талуудад зөвлөмжөөр хүргүүлэх зэрэг олон асуудлыг хөнджээ.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ДЭВШИЛТЭТ ШИНЖЛЭХ УХААН”

Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VI чуулган

www.summit.mysa.mn

ХӨТӨЛБӨР

Хаана: Новотел Улаанбаатар зочид буудал (Novotel hotel), 4-р давхар, Ballroom танхим

Хэзээ: 2019 оны 12-р сарын 12-ны өдөр, Пүрэв гараг

08:20-09:00

Бүртгэл

НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Чиглүүлэгч, МЗЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор А.Саулегүл

09:00-09:05

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Ерөнхийлөгч, доктор (Ph.D), Д.Баттогтох нээж үг хэлнэ.

09:05-09:10

Монголын Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлнэ.

09:10-09:15

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг мэндчилгээ дэвшүүлнэ.

09:15-09:20

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Академич, профессор Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлнэ.

09:20-09:25

Монголын Их Дээд сургуулийн консорциумын Ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал, профессор, Т.Хэрүүга мэндчилгээ дэвшүүлнэ.

09:25-09:40

Хүрэлтогоот-2019” БСШУС-ын Сайдын нэрэмжит грантын эздэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа

Хуралдаан I “Монгол улсын Шинжлэх ухааны тогтолцооны хувьсал”

Хуралдааныг удирдагч, МЗЭХ-ны УЗ-ийн гишүүн, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн ахлах багш, доктор (Ph.D) Т.Баясгалан

09:40-10:00

Үндсэн илтгэл

"Олон улсын шинжлэх ухааны чиг хандлага ба Монгол Улс" Д.Баттогтох, МЗЭХ-ийн Ерөнхийлөгч, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D)

С.Мөнхбат, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга

10:00-10:40

Хуралдааны зочид

(Панелист)

Б.Авид, ШУА-ийн ЭНБД, Академич

Т.Намнан, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал

Т.Атарсайхан, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Таримал ургамлын секторын эрхлэгч, доктор

С.Нямзагд, Этүгэн Их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Академич

Г.Цэрэнчунт, ХБНГУ- ын Гумболдтын их сургуульд зочин профессор, Дэлхийн Шинжлэх ухааны академийн гишүүн, доктор, профессор

Хуралдаан II “Дижитал хувьсгал ба и-шинжлэх ухаан”

Хуралдааныг удирдагч, ШУА-ийн Инноваци, мэдээллийн хэлтсийн дарга Д.Батхуяг

10:40-11:00

Үндсэн илтгэл

"Дижитал хувьсгал ба Монгол инженерчлэл",

Ч.Лодойравсал, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, профессор

11:00-11:40

Хуралдааны зочид

(Панелист)

Б.Тамир, “Айтүүлс” ХК-ийн захирал,

Б.Золбадрал, iHotel-ийн хамтран байгуулагч, гүйцэтгэх

захирал

Д.Ууганбаатар, ШУА-ийн Математик, тоон технологийн

хүрээлэнгийн захирал, доктор

Л.Гантулга, Монголын Номын Сангуудын Консорциумын Удирдах зөвлөлийн дарга

TBD

11:40-12:20

ҮДИЙН ХООЛ

Хуралдаан III “Бүтээлч харилцаа ба Төр - шинжлэх ухаан - хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”

Хуралдааныг удирдагч, БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга, МЗЭХ-ны зөвлөх, доктор Д.Одгэрэл

12:20-12:40

Үндсэн илтгэл

“Шинэ эдийн засгийн хандлага”

Ө.Ганзориг, Мандах даатгал-ын ТУЗ-ийн дарга

12:40-13:20

Хуралдааны зочид

(Панелист)

С.Бямбахорол, СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн

дэд профессор, доктор

А.Баянмөнх, Монос – Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн

нарийн бичгийн дарга, доктор

Б.Бат-эрдэнэ, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл

инновацийн газрын дарга

Я.Ганболд, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гарааны Рецептор компанийг үүсгэн байгуулагч, Доктор (ScD), профессор

Б.Нямбаяр, “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” ТББ-ийн захирал, доктор

Хуралдаан IV “Тогтвортой хөгжил ба Шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэр”

Хуралдааныг удирдагч, МЗЭХ-ны УЗ-ын гишүүн, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн

13:20-13:40

Үндсэн илтгэл

“МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого, стратеги",

Л.Мөнхболд, МУ-ын засгийн газрын тохируулагч агентлаг, Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор

13:40-14:20

Хуралдааны зочид

(Панелист)

С.Мөнхбат, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, доктор

Б.Гүнболд, БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор

Т.Чулуун, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор

Д.Бадарч, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Нийгмийн салбар дахь өөрчлөлтийн менежмент хөтөлбөрийн үндэсний зохицуулагч

TBD

14:20-14:35

Чуулганы тэргүүлэгч гишүүдийг сонгох,

Салбар хуралдааны удирдагч нар тус бүр зөвлөмж, үр дүнг танилцуулна.

14:35-14:50

Тэргүүлэгч гишүүдийн төлөөлөгч нэгдсэн зөвлөмжийг танилцуулна.

14:50-15:00

Чуулганы хаалт

МЗЭХ-ийн Ерөнхийлөгч, хүндэт гишүүн, доктор (Ph.D) Д.Баттогтох

18:00-22:00

МЗЭХ-ны 15 жилийн ойд зориулсан

“Шилдэг 100 залуу эрдэмтдийн шинэ жилийн цэнгүүн”

(Тусгай хөтөлбөрөөр урилгатай зочид оролцоно)


Сэтгэгдэл

Zochin [93.224.108.57] 2019-12-12 18:18:16

End erdemtei hun gants ch haragdahgui bainaa, iltgel ni yuu baidag bol?

zochin [93.224.108.57] 2019-12-12 18:16:06

yaandaa huurhiis, eruul saruul uhaantai baigaa ch dee zaluus mini. ene eruusuu heden jiliin umnuus bolj butehgui zaluusiin medeld ochson yum, yag esooroo buruu zamaaraa yavj baina daa. Sudlaach humuust ene heregtei yuu?

Зочин [103.212.117.18] 2019-12-12 13:12:20

Шинжлэх ухаан гэж хуухай манж орчуулгыг хэрэглэхээ болих хэрэгтэй. Зүгээр англи дуудлагаар нь сайнс гэж нэрлэх хэрэгтэй.

Зочин [202.21.127.172] 2019-12-12 11:57:14

Хайран цаг.

Иргэн [203.217.139.226] 2019-12-12 08:46:12

Одоо энэ эр, эм, хөгшин, залуу гэх мэтээр нь аниглсан эцэс төгсгөлгүй хурал зөвлгөөнөө боливол яасан юм бэ, Үүгээрээ хөгждөгсөн бол Монгол дэлхийд дээгүүр явах ёстой. Гэтэл улам балраад байна.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:15:28

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:15:28


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.