З.Энхболд:Таван хоригоос МАН дөрвийг нь хүлээн авсангүй

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд Монгол улсын Ерөнхийлөгч тус тус хориг тавьсан. УИХ дахь МАН-ын бүлэг энэ талаар хэлэлцээд нэгээс бусдыг нь хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан, ЕТГ-ын дарга З.Энхболд Төрийн ордонд тайлбар хийлээ.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Төсөвтэй холбоотой дөрвөн хориг тавьсан. Нэгдүгээрт 2020 оноос 2022 он хүртэл дамжин хэрэгжих 321 барилга байгууламжийг болъё гэсэн. Үүнийг УИХ хүлээн авах боломжгүй гэсэн тул хэвээр үлдсэн. Яагаад хориглосон бэ гэхээр дараагийн Засгийн газарт энэ эрхийг нь үлдээе гэсэн юм. Драм, театр гэх мэт 386 барилга дээр Ерөнхийлөгч хориг тавьсан хүлээж авсангүй. Байгалийн түүхийн музейн барилгыг саяхан нураасан. Дараа нь Дуурь, Драмын театрын барилгыг бас нураана гээд байгаа учир Ерөнхийлөгч нураахгүй гэхдээ төсөвт нь хориг тавьсан. Гэвч хоригийг хүлээж авсангүй.

Хоёрдугаарт, Барилга байгууламж нураагаад зарцуулах мөнгө нь 350 тэрбум төгрөг тавьсан байсан. Үүнийг болъё гэсэн бас хүлээж аваагүй.

Гуравдугаарт, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн орлого, зарлага дээр хориг тавьсан. Хоригийг аваагүй гэдэг нь ирэх жил 2 хувиар нэмэгдэх НДШ байхгүй. Зарлагыг аваагүй гэдэг чинь НДС-гийн алдагдал 174 сая төгрөгөөр өснө гэсэн үг. Зарлага гардгаараа гарна, орлого нь байхгүй. Орлого нэмэгдүүлэх хуулиа УИХ удахгүй засна. Ажлын хэсэг сая гарсан. Нийгмийн даатгалын хоёр асуудал байгаа учир хоёр хориг. Харин манайхаар нэг хоригт тооцож байгаа.

Дөрөвдүгээрт, Ирээдүйн өв сангийн хуулийн дагаж мөрдөх журамд бүхэлд нь хориг тавьсан. Корпораци байгуулахгүйгээр Сангийн яам удирдана гэснийг Ерөнхийлөгч буруу гэж үзэж байгаа юм. Гэтэл үүнийг бас хүлээж авсангүй. Ингээд нийт таван хоригоос МАН дөрвийг нь хүлээн авсангүй.

Өмгөөллийн тухай хуулийг үдээс хойш хэлэлцэнэ. 2011 онд хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдсан. Хуульчдын холбоо гэж ТББ байсаар байтал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж үгүй болгож, Өмгөөлөгчдийн холбоонд бүр эрхийг өгөх гээд байгааг Ерөнхийлөгч буруу гэж үзэж байгаа юм. Ц.Нямдоржийн үзэмжээр явж болохгүй. Хууль сайд өөрт нь таалагдаж байгаа Өмгөөлөгчдийн холбоог байгуулах гэж байна. Хуульчдын холбоо хийх ёстой ажлыг Өмгөөлөгчдийн холбоонд өгнө гэдэг бол нөгөө мэргэжлийн хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй алга болгох гэж байна. Энэ бол нүдний холбооны ажлыг шүдний холбоонд өгч байгаатай адилхан.


Сэтгэгдэл

zochin [202.9.40.106] 2019-12-12 23:14:00

goltgonoson hogiin hulgaich ene tor ene hulgaichaar dutlaa gej uu enhbold novsh mini

Зочин [150.129.140.231] 2019-12-12 17:47:24

zov zuil yarij bna

эдийн засагч [150.129.141.13] 2019-12-12 12:21:10

НЯМДОРЖИЙН ТЭНЭГ АМБИЦ

Зочин [202.9.47.1] 2019-12-12 11:12:08

Нямдорж сайдын зөв

Зочин [202.126.88.49] 2019-12-12 10:54:43

Аа муу нохой

Зочин [73.97.103.9] 2019-12-12 08:34:39

Muu nohoi dandaa l hutsaj baihiin amiig ni zulba oshigloh heregtei!

Зочин [73.97.103.9] 2019-12-12 08:33:06

Ene toriin yavdal cham shig nohoid er ni yamar hamaa bainaa enhboldoo...

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:15:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:15:11

Зочин [192.82.69.97] 2019-12-12 08:08:47

Улсын их хурал хүлээж авсангүй гээч


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.