Сонгуулийн 50+26 тогтолцоог хэн, юу гэв?

Ц.Анударь / Улстөр

Сонгуулийн тухай хуулийн төсөлд 50+26 тогтолцооны хэлбэр өргөн баригдсантай холбогдуулж, бид зарим гишүүдийн байр суурийг тодрууллаа.

image

М.Билэгт: Үндсэн хууль зөрчихгүй бол дэмжинэ

-Та ирэх оны сонгуулийг 50+26 тогтолцоогоор явуулахыг дэмжих үү?

УИХ-ын гишүүн М.Билэгт: Үндсэн хуулиа зөрчихгүй байвал дэмжинэ гэдгээ чуулганы хуралдааны үеэр хэлсэн. Одоогийн орж ирсэн хувилбар нь пропорцианаль руу орчихоод байгаа байхгүй юу. Тийм биз дээ. Тиймээс би дэмжинэ.

image

Н.Номтойбаяр: Эмэгтэйчүүдийн квотыг хувиар тогтоож байгаа нь асуудал шүү

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Зарим гишүүд 26 тойрогт пропорцианаль тогтолцооны шинж байна, Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдөнө гэж яриад байгаа. Мөн пропорцианаль тогтолцооны шинж биш, энэ бол мажоритар гэдэг маргаан ч мөн яригдаж байна. Надад ойлгогдож байгаа нь юу вэ гэхээр тойргийн хэмжээ үл хамаараад хүн нэрээрээ сонгогдож байвал энэ мажоритар шинж чанар. Зарим хуульчид үүнийг пропорцианаль тогтолцооны шинжтэй гэж үзэж байна. Энэ мэтгэлцээний заагийг яг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Хоёрдугаарт, УИХ-д эмэгтэй гишүүд заавал байх ёстой. Эрэгтэй улс төрчийн байгалийн онцлог байна аа даа. Нарийн мэдрэмжгүй, тэр болгон энэрэнгүй, хүмүүнлэгийн үйлс рүү гүйгээд байдаггүй шүү дээ. Бид эмэгтэй хүн биш болохоор амьдралд тохиолдох нарийн бэрхшээлийг тэр бүр сайн мэдэхгүй. Эмэгтэй гишүүдийн үүрэг бол нийт эмэгтэйчүүдийн төлөөлөл болж, ялангуяа эмэгтэйчүүдийн амьдралд тулгамддаг асуудлыг төрийн бодлого шийдвэр болгож ажиллах юм. УИХ-д эмэгтэй гишүүд зайлшгүй байх ёстой. Заавал тэрийг хувь, квотоор тогтоож шийдээд байгаа нь бас л асуудал шүү. 2015 онд 50+26 тогтолцооны хувилбар бас яригдаж байсан. Гэхдээ үүнийг бүсчилсэн байдлаар явуулах тухай яригдсан.

image

Ж.Ганбаатар: 26-г хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Би жижиг мажоритар тогтолцоог дэмжсэн. Гэхдээ бүлгийн шийдвэрийг дагана. Бүлгийн хуралдаанаар нэгдсэн байр сууриа нэгтгээгүй. Тэр дундаа 26-г хэрэгжүүлэхэд процессын хувьд маш хүндрэлтэй. Энэ нь сонгогч нарт нэлээд бэрхшээл учруулна.

image

Д.Хаянхярваа: 50+26 тогтолцоо Үндсэн хуулийг зөрчинө

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Миний хувьд Үндсэн хуульд заасан мажоритар тогтолцоогоо дэмжинэ. Гэхдээ мажоритар дотроо ямар байхыг УИХ болон намын бүлэг, зөвлөлүүд ярилцах байх. Түүнээс 50+26 тогтолцоо нь Үндсэн хуулийг зөрчинө.

image

Ж.Бат-Эрдэнэ: Жижиг мажоритор тогтолцоог дэмжинэ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн нөхцөл байдалд УИХ-ын 76 гишүүний нэр хүнд маш муу байгаа. Олон нийтийн зүгээс олон асуудалд шүүмжлэлтэй хандаг. Энэ нь сонгогч нараас холдоод байгаагийн шинж. Тойрогтоо ажилладаг, иргэдийн санаа бодлыг сонсдог, хүсэл эрмэлзлийг нь төрийн бодлого болгодог зүйл байхгүй байна. Тиймээс энэ орон зайг нөхөхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой. Миний хувьд том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог дэмжихгүй байгаа. Намын ард нуугдах, ард иргэдээсээ холдох, санал бодлоо нэгтгэх боломжгүй болно. Сонгуулийн тухай хуулиар янз бүрийн санал гаргаж байгаа. Миний хувьд шууд жижиг мажоритар тогтолцоог дэмжинэ.

image

Г.Тэмүүлэн: Сонгуулийн нэг л тогтолцоог баримаар байна

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: МАН-ын бүлгээс 50+26 гэдэг хувилбараар сонгуулийн тогтолцоог боловсруулж, хуулиа өргөн барьсан. Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа сонгууль явуулахад долоон удаа хуулиа өөрчилсөн байдаг. Бид өнөөдөр сонгуулийн тогтолцоог найм дахиа өөрчлөх гэж байна. Үүнээс үзэхэд сонгууль бүрийн өмнө хуулиа яагаад өөрчлөөд байдаг юм бэ гэдэг нь асуудал болж хувирсан. Бид цаашдаа сонгуулийн нэг тогтолцоог барьж явмаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрэм хэзээд тодорхой баймаар байна. Сонгуулийн тогтолцоо ямар байхаас үл хамааран ард түмэн сонголтоо чөлөөтэй хийдэг. Тодорхой нэг улс төрийн хүчин юм уу, улстөрчдөд зориулж хуулиа өөрчлөх шаардлагагүй.


Сэтгэгдэл

Зочин [192.82.67.182] 2019-12-15 10:44:34

нам гэж заавал байх естой юм бол МАН нь арай дээр юмдаа гэж бодох юм!! АН ч хэцvv хvмvvс дэндvv олонтой юм билээ.

mongol [66.181.164.214] 2019-12-15 10:26:52

ed nar dotor mongoliin toloo mongol ulsiin hojiliin toloo ajillah neg ch hun baihguig ene 4 jild todorhoi haruullaa torgo torgo torgo tatvar tatvar tatvar iim l huuli bataldag 20 ond MANAN gaas busad chotgort ch hamaagui sanalaa ogno harin songuulid zluuchuud bugdeeree mash sain oroltsoh heregtei ene songuuli heg bol uhel neg bol YALALT

Зоч [66.181.161.24] 2019-12-15 08:23:50

Тойрогтоо ажиллана гэдэг байхгүй болсон юмуу. Сүхбаатар аймгаас сонгогдсон ч.Улаан гишүүн гэхэд Онгон суманд нэг ч удаа очоогүй. Аа тийм нэг өвөл ирнэ, уулзалт хийнэ гэсэн зар тарж орой 7 цагаас 9 цаг өнгөртөл хүлээгээд даарахын эрхэнд тарж билээ. Тэгсэн хаанаас ч юм нэг хүүхэд дагуулаад шөнө дөлөөр сургуулийн захирлыг солчихоод яваад өгчээ. Тиймэрхүү л ажлаар явдаг юмдагуудаа Уучлаарай би Улааныг дэмжчихсэн юмаа!!!

Зочин [172.58.142.69] 2019-12-14 23:56:25

Medku tegeh baih ingeh baih gesen zuils l unshlaa. Ene bol onoogiin gishuudiin unen nuur tsarai!

ZiPD@ [118.15.184.238] 2019-12-14 23:30:39

Ene muu teneg, erguu, elii, dunkuu pizdakuud yu ch medehgui, yugaa ch oilgoogui l shaaj yavj bgaa pizda haha, ene malnaas dor muu dibil pizdakuudiig dahij bitgii songo!!!!!.....

Зочин [103.229.121.153] 2019-12-14 21:40:54

Энэ намингэж шоудож байгаад хучинаарай явуулна шуудээ эд нарбутэн 4-8 жил улсалсан тойрог шуу дээ гэхдээ ард тумэн энэ удаа хулгайч нарыг сонгохгуйбайхаа

Зочин [202.126.88.217] 2019-12-14 11:20:36

БИЛЭГТ ГИШҮҮН ПРОПОРЦИОНАЛЛ МОЖАРИТАР ГЭДГЭЭ ЯЛГАСАН УУ НЭГ Л ОЙЛГООГҮЙ ШИНЖТЭЙ ЯРИАД БАЙХ ЧИНЬ АХИАД ИЙМ ОЛОН ГИШҮҮН БҮҮ ГАРААСАЙ

Zaluu uls tursh [66.181.179.12] 2019-12-14 09:52:40

Эрхэм залуучуудаа. Өөртөө итгэлтэй мөнгөний шуналгүй залуус УИХ д нэр дэвшээрэй. Жижиг можоритоор системээр сонгууль явуулж гараараа саналаа өгч гараараа тоолохыг дэмжинэ.

Зочин [103.26.195.180] 2019-12-14 09:08:08

Эзэний нохой зарцынхаа нохойтой нэг идуурээс угаадас долоодоггуй .... 50+26 яах аргагуй " хоер танхимтай параламентыг " угуйлж байна ! Ард нийтийн санал асуулгаар ТОРИЙН ТОГТОЛЦООГОО шийдэхгуйгээр УХ - ийн зорчлоос мултрахгуй л дээ ...?!! Гэтэл эрх баригчид ( УИХ!) УХ - ийн оорчлолтийг процетурын алдаагаар баталгаажуулчихсан ...??!!! Наад зах нь , одоо танар " будаан дээрээ зодоонтой " байгаа , гэтэл жалга довын депутатууд (50) , бух ард тумнээс сонгогдсон " эрхэм гишуудтэй " нэг тогооноос ХООЛ ХОРООНО гэж бодож байна уу ... ??!!! Монголын " нам - засгийн " удирдагчид хэзээ ИДЭХЭЭЭС оор юм ( улс орноо ?!) бодог болно доо ....

Зочин [103.26.193.170] 2019-12-14 09:03:16

Жүжиглэж байгаад яг тулгаад 76 можариторыг шийдчихнэ харж л байгаарай.

Зочин [202.9.46.109] 2019-12-14 22:27:57

САНАЛ НЭГ БАЙНА.

Монгол [103.57.95.237] 2019-12-14 08:37:09

УИХ- ЫН ГИШҮҮД УХААНТАНГУУД БИШ, ХАР АМИА ХИЧЭЭСЭН ЛУЙВАРЧИД. ЭНЭ ДУНД ЭЦСИЙН ЭЦЭСТ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ БАЙХГҮЙ. АРД ТҮМЭН ГЭЖ БОДОХ, МОНГОЛ МИНЬ ГЭЖ БОДОХ ХҮН БАЙХГҮЙ. ХҮН ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ Л ИТГЭ !! АРД ТҮМЭН БИД ОЛУУЛАА БАЙЖ, ЭВ НЭГДЭЛТЭЙ, НЭГ ЗОРИЛГО ЧИГЛЭЛИЙН ТӨЛӨӨ, ӨӨРСДИЙНХЭЭ ТӨЛӨӨ БАЙЖ ӨӨРСДӨӨ СОНГУУЛИА МЭДЭЖ ХИЙХ ЁСТОЙ ШҮҮ. ОЛОН ЖИЛ МАЛЛУУЛЖ ТЭНЭГТЛЭЭ. НАС ЯВЛАА, ОДОО ЦӨХӨРЧ ЯДАРЧ БАЙНА. ЭНЭ УДАА ЗАЛИЛУУЛМААРГҮЙ БАЙНА. ҮЗНЭЭ ! ЭНЭ НАС, АЗ ЖАРГАЛ, АМЬДРАЛ НЭГ Л ОЛДОХООС ХОЙШ ЭНЭ МУУ ХУЛГАЙЧ НАРААС ДУТАЖ ДООР НЬ ОРНО ГЭЖ ЮУ БАЙХАВ ! НАДАД ЭНЭ МУУ С.ЖАВХЛАН, БИЛЭГТ, Л.ЭНХБОЛД, ФОТО САРАНГЭРЭЛ НАР ГЭЭД ЭД НАРААС ДУТАХ БОЛОВСРОЛ, АЖИЛ, АМЬДРАЛЫН ДАДЛАГА ТУРШЛАГА ӨЧҮҮХЭНЧ БАЙХГҮЙ ДЭЭ.. МОНГОЛ МИНЬ УХААРААСАЙ БИЛЭЭ. ОНОЛЫН ХУВЬД ЭНЭ ХУЛГАЙЧ НАРЫГ УСТГАЖ Л ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ ЮМ. ОДООГИЙН ХУУЛЬ ИЙМ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ. ОДООГИЙН ХУУЛЬ ЭНЭ ХҮМҮҮСИЙН ХУУЛЬ. ЦЭВЭРЛЭГЭЭ ӨӨРИЙН ХУУЛЬ, ЗҮЙ ТОГТОЛТОЙ. ЭНД НЭГ БОЛ ЯЛАЛТ, НЭГ БОЛ ҮХЭЛ ГЭСЭН ХОЁРХОН ЮМ ҮЙЛЧИЛДЭГ.

МОНГОЛ [103.57.95.237] 2019-12-14 08:13:59

УИХ- ын гишүүдээс хэн юу хэлсэн нь надад огт падлийгүй. Би энэ удаагийн сонгуулийн саналыг нүдээр үзэж, гараараа барьж тоолох ёстой гэж бодож байгаа. Ийм тооллого хийхийн төлөө ард түмэн олноороо дэмжих ёстойн төлөө зүтгэнэ. Хулгайч луйварчдын машинаар тоолуулахгүй. 1.6 сая саналаа гараараа тоолж чадахгүй бол монгол хохичино. Тэнэгтээд маллуулаад үхэр шигээ явна биз. Хэдэн талаасаа хянаад заавал гараараа тоолох ёстой юм шүү. Израль Энэтхэг Бразил Филиппин Тайланд гээд хүн ам олон улс оронд гараараа саналаа тоолж байна. Тэнд луйврын машинд огт итгэдэггүй, нууцлалыг нь мэддэг болжээ. МОНГОЛЧУУДАА, ГАРААРАА САНАЛАА ТООЛЖ СЭТГЭЛ ХАНГАЛУУН, ХАРДЛАГГҮЙ БАЙХЫН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ !

Зочин [172.58.142.69] 2019-12-15 00:00:18

Garaar toolohiig demjij baina


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.