Г.Саран: Капитал банкнаас 101 тэрбум төгрөгийн төлбөр үүссэн

Н.Алтанцэцэг / Хууль

Нийгмийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлтийг энэ оны нэгдүгээр сарын 1-ээс дагаж мөрдөөд эхэлжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Сарангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид нэг удаа нөхөн төлөөд тэтгэвэрт гардаг хууль өмнө нь хэрэгжиж байсан. Энэ хуулиар хичнээн хүн тэтгэвэрт гарсан байдаг вэ?

-Энэ хуулийн үйлчлэлд 6000-7000 иргэн хамрагдсан байдаг. Шинэ хуулиар 88 мянга гаруй иргэн хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

-Капитал банкны асуудлыг яаж шийдвэрлэж байгаа вэ. Хэдэн төгрөгийн алдагдалд орсон бэ?

-Капитал банктай холбоотой асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэлээд тодорхой явсан. Манай дээр одоогийн байдлаар 101 тэрбум төгрөгийн төлбөр үүссэн гэж үзэж байгаа. Холбогдох журмынхаа дагуу банкны эрх хүлээн авагчид материалыг нь бүрдүүлээд өгсөн байгаа.

-Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа болон малчид нийгмийн даатгалын шимтгэлийг 420 мянган төгрөгөөр төлнө гэж байна. Яагаад 420 мянган төгрөгөөр төлж байгаа вэ. Өнгөрсөн жилүүдэд цалингийн доод хэмжээ 420 мянгад хүрээгүй байсан. Үүнийг яаж тооцож гаргасан бэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42,000 (420 мянган төгрөгийн 10 хувь) төгрөгөөр тооцож төлнө гэж бодсон байгаа. Тодорхой хэмжээний үндэслэлийн хэмжээнд гаргасан. Олон жил бага дүнгээр төлүүлэх юм бол Тэтгэврийн даатгалын санд асуудал үүснэ. Иймээс нэлээд үндэслэлтэй гаргасан. Олон жил гэхээс илүүтэй тухайн иргэн өөрөө нийгмийн даатгалын байцаагчид хандаж, өөрийнхөө зорилт, хэрэгцээтэй хугацааг бүртгүүлж явах боломжтой.

-Хувиараа нийгмийн даатгалыг огт төлж байгаагүй хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлийг шинэ хуулиар нөхөн төлөх боломж бий болох уу?

-Одоогийн байдлаар журам ирээгүй байна. Малчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх тал дээр нэлээдгүй ажил хийж байгаа. Тухайлбал, өнгөрсөн 2019 онд 9600 малчин тэтгэврийн наснаасаа өмнө тэтгэврээ тогтоолгосон. Мөн малчдын нийгмийн халамжийн чиглэлээр ажлууд хийгдэж байгаа.

-Нийгмийн даатгалын сан олон хуулиудын хүрээнд тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Нийгмийн даатгалын сан ашигтай ажиллаж байна уу, алдагдалтай явж байна уу?

-Нийгмийн даатгалын байгууллага дөрвөн санг хамааран ажиллаж байна. Үүнд тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан даатгалын сан гэж байгаа. Ажилгүйдэл, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан даатгалын сангийн хувьд орлогоор зарлагаа бүрэн нөхөж, цаана нь чөлөөт үлдэгдэлтэй байдаг. Харин тэтгэврийн даатгалын сангийн хувьд тодорхой хэмжээний улсын төсвийн санхүүгийн дэмжлэг авч байгаа. Өнгөрсөн 2019 онд улсын төсвөөс 605 тэрбум төгрөгийг тэтгэврийн санд өгсөн.

1995 оноос нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхлээд хувь хүн ажилтан, ажил олгогч нийгмийн даатгалын тогтолцоонд орж шимтгэл төлдөг болсон. Цэргийн алба хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг нийгмийн даатгалын байгууллага гэрээний үндсэн дээр тогтоож олгодог. Цэргийн алба хаагчид төрийн тусгай албан хаагчид учраас хуулиар нийгмийн даатгалд даатгуулахгүй,тэтгэвэр тэтгэмжийг улсын төсвөөс хариуцна гээд заачихсан. Энэ хуулийн заалтын дагуу одоогийн байдлаар 18 мянган иргэн цэргийн алба хаасны тэтгэвэр тэтгэмжийн хуулийн дагуу тэтгэврээ тогтоогоод явж байгаа. Эдгээр иргэдийн тэтгэврийг улсын төсвөөс олгоод явж байна. Үлдсэн хүмүүсийн тэтгэвэр тэтгэврийн даатгалын сангийн орлого зарлагын зөрүү буюу тодорхой хэмжээний алдагдалтай явж байна.

Нийгмийн даатгалын байгууллага хамрах хүрээгээ өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Татварын ерөнхий газартай хамтарч нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй хэрнээ татварт бүртгэлгүй. Эсвэл татварын байгууллага бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж тендерт орох зорилгоор бүртгүүлж нийгмийн даатгал өр авлага үүсгэдэг асуудал байгаа. Иймээс Нийгмийн даатгалын ерөнхий газар Татварын ерөнхий газартай хамтарч ажил олгогч илрүүлж, орлогыг зөв тодорхойлох чиглэл дээр хамтарч ажиллаж байна.

-Тэтгэврийг долоон жилийн дундаж цалингаар тогтооно гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар 2017 онд өөрчлөлт орсон. Үүнд тэтгэврийн даатгалын хувь хэмжээ, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлал гэх мэт зүйлүүд орсон. Тэтгэврийн насны хувьд 65 болгож тогтоосон. Олон жил шимтгэл төлсөн эрэгтэй хүн 60 настай, эмэгтэй хүн 55 настай тэтгэвэртээ гарах эрх нь нээлттэй. Харин цөөн жил шимтгэл төлсөн хуулиар тогтоосон жилд хүрэхгүй хүн жил бүр гурван сараар нэмэгдэх болзлыг хангах шаардлагатай байгаа. Тэтгэврийг тогтоолгохдоо тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотор хамгийн өндөр таван жилийг сонгодог байсан. Харин үүнийг нэмж долоон жил болгосон байгаа.


Сэтгэгдэл

зочин [202.179.26.152] 2020-01-17 19:08:03

Нийгмийн даатгалын ажилчид их л тарган цатгалан хүмүүс, хийж байгаа ажил нь гэж буруу хойшоо л байхын.

буруу бн [139.5.217.186] 2020-01-15 22:10:26

7 жилийн дунджаар бодуулхад 13 14 15 16 17 оны цалин болох төрөөс нэмэгдээгүй үеийн цалингууд ороод 30жил ажиллсан ч нэмэргүй хамгийн багаар 20жил даатгал төлсөн хүнтэй адил тэтгэвэр бодогдож байна тогтмол даатгал төлсөн хүн хохироод бн ялангуяа 500гаран төгрөгний цалинтай төрийн үйлчилгээны ажилчид

??? [139.5.217.186] 2020-01-15 21:57:53

500. 600 мянган төгрөгний цалитай улсууд сард 60аас 70 мянган төгрөгний нийгмийн даатгал төлөөд 20жил 30жил ажилласан ч адил тэтгэвэрийн доод хэмжээгээр бодогддог бага цалинтай улсад жилийн ялгаа алга ихэнх нь үйлчилгээны ажилчид

Зочин [66.181.186.137] 2020-01-15 19:44:43

Цэргийхэний тэтгэврийг 5 жилийн цалингийн дундажийн 80%-аар бодож байна. Гэтэл энгийн иргэдийн тэтгэврийг 7 жилийн цалингийн дундажийн 45-70 хувиар тогтоож байгаа нь шударга бус байна.

Зочин [202.179.26.218] 2020-01-15 15:04:51

270 тэрбумыг яагаад 101 болгочивоо илбэдчихсэн үү

samdan [213.183.57.76] 2020-01-15 12:13:26

1995-2000 onii НДШ 420000 *12*5=2.5 сая болохийм байна Нөхөн төлөх уу Хадгаламжид хйисэн нь дээруу Яахуу хүмүүсээ

Зочин [202.179.24.21] 2020-01-15 11:12:09

уг үнэн цэргийхний тэтгэвэрийн хувийг буулга хуучин 60 хувь байсан тэрүүгээр нь тогтоо. Тэр өндөр зээлтэй улсууд чинь дан цэрэг цагдагийнхан хүчний байгууллагынхан шдэ НДСанг хоосруулж байгаа хүмүүс улс төрөөс гадна эд нарын өндөр тэтгэвэрээс болж байгаа ш дээ наад захын юмаа мэддэггүй юмуу

Зочин [66.181.161.127] 2020-01-14 18:11:53

Хүнийг гаднах төрх байдлаар нь элдэвдэх нь соёлгүй хүний шинж. Нийгмийн даатгал улс төрчдийн мөнгөний авдар болсон нь харамсалтай. Малчдад зориулсан Нийгмийн даатгалын санг тусд нь байгуулья. Хөдөөний олон тойргоос сонгогдох гэж башир заль гаргаж буй улс төрчдийн идсэн уусан мөнгөөр бүрдүүл. Нийгмийн даатгалын газрууд өндөр өндөр байшин бариулж, орон тоогоо нэмээд, элдэв хурал шоу санхүүжүүлэх юм. Тэр форм хувцас хэрэггүй ш дээ. Баахан булга суусар өмссөн том машин унаж байж Нийгмийн даатгалын сан хоосорлоо гэх юм. Тэгээд хураамжаа нэмээд л...

Зочин [43.242.243.112] 2020-01-14 15:10:34

Капитал банкинд байсан нийгмийн даатгалыг сангийн 100 гаруй тэрбум төгрөгийг тэр банкныхан хувьдаа аваад идчихээгүй нь тодорхой. Ихэнх нь зээл болоод иргэд аж ахуйн нэгжид очисон байгаа шүү дээ. Яагаад ззэлийг эргүүлж төлүүлэх тухай ярихгүй зөвхөн тэр банкны удирдлагыг буруутгаад шуугиад байдаг юм болоо? Энд нэг л том "Но" харагдаад байна. Ард түмэнд банкны удирдлагыг муу муухай болгож харагдуулж хэрэлдүүлээд эцэст нь хэсэг хүмүүс зээлээр авсан мөнгөө буцааж төлөлгүй завшдаг иймэрхүү хэрэг бугшаад удаж байна. Мөнгөө нэхсэн хохирсон хүмүүсээр баахан жагсаал цуглаан хийлгэж бухимдуулж байгаад араар нь завшдаг энэ байдлыг бид ойлгох цаг иржээ.

Зочин [202.179.31.25] 2020-01-14 13:12:40

Дансаа бүгдийг нь ил шилэн болгооч. Ялангуяа зарлагыг нь.

Зочин [202.9.46.176] 2020-01-14 13:03:56

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг төр аваад өөр юманд зарцуулсан 1 их наядын өртэй гэдэг үнэн болов уу. Хариулт авмаар байна. 1995 оноос нэрийн данс гэж юм нээлээ та дансандаа хэдэн төгрөгтэй байгаагаа харах боломжтой болов гээд байсан тэр юу болсон бэ?...

Зочин [202.179.27.21] 2020-01-14 12:39:00

хувийнхаа малыг маллаад ард иргэддээ өндөр үнээр зарчаад,таарсан газраа баагаад тасарсан газраа унтаад төрөөс нийгмийн даатгал туучихаад гэвтжийдэг малчид жаргалтай улс бус уу

Зочин [150.129.142.134] 2020-01-14 12:05:00

Aахаараа нийгмийн даатгал төлдөггүй хир нь тийм өндөр тэтгэвэр авдаг байна аа. Нас нь болохоороо нийгмийн даадгалд хамаарахгүй улсаасаа л авна биз

irgen [66.181.189.122] 2020-01-14 12:00:17

Үсийг нь хар даа төрийн агентлагийн дэд дарга байжээж бие авч яваа байдал нь ерөөс биш байнааа

Зочин [103.26.194.178] 2020-01-14 13:29:14

чи өөрөө л үс зүсээ аятайхан авч яв

Зочин [202.179.26.218] 2020-01-14 09:35:06

цэргийн дарга нар НД төлдөггүй байж маш өндөр тэтгэвэр авдаг байх нь энэ гажуудал ыг засмаар юм

Зочин [66.181.160.85] 2020-01-14 10:18:31

Тийм

Зочин [103.212.116.38] 2020-01-14 09:20:45

ТЭТГЭВЭР БАГА ТОГТООХ БАШИР АРГА.

Зочин [64.119.24.171] 2020-01-14 09:16:46

Иймэрхүү жингийн хэт илүүдэлтэй хүмүүсээс таргалалтын татвар авна

Зочин [66.181.171.34] 2020-01-14 10:42:24

Бидний даатгалын мөнгөөр идсээр байгаад жингийн илүүдэлд орчихгүй юу

rtyrtyrt [192.82.64.212] 2020-01-14 09:22:11

yag zuv. nemeed brandiin tatvar avdgiimuu yadgiin.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.