Ц.Даваасүрэн: Мал хулгайлахдаа галт зэвсэг хэрэглэн буудчихдгийг хүндрүүлэх хэрэгтэй

Л.Батцэнгэл / Улстөр

Зөрчлийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр би хоёр санал хэлсэн юм аа. Хүндрүүлэх нөхцөл дээр “Гойд ашиг шимтэй мал хулгайлж хэрэг үйлдсэн” бол ял хүндрэхээр байгаад байгаа. Сүүлийн үед мал хулгайлахдаа галт зэвсэг хэрэглээд буудчихдаг юм байна л даа. “Гойд ашиг шимтэй мал хулгайлсан бол” гэхийн оронд “Ядарсан нэгний амьжиргаанд нь сөргөөр нөлөөлсөн бол” гэсэн хоёр зүйлийг хэлсэн юм. Энэ хоёр зүйл заалт хоёулаа байхгүй юм шиг байх юм. Галт зэвсэг нь угаасаа өөр хуулиар зохицуулагдаад байгаа юм уу, ямар учиртай юм. Амьжиргааны төвшинд нөлөөлснийг тооцож чадахгүй гээд байгаа юм уу? Ер нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэж гарснаас хойш хууль эрхзүйн орчинд маш их ноцтой үр дагаврууд бий болсон. Энэ бол зөвхөн нэг хэсэгт нь л бид өөрчлөлт оруулж байна. “Тэнэгийн ухаан хойно” гэж ийм зүйл гаргахгүйгээр бид зохицуулах ёстой байсан. Малчин иргэд аргаа бараад, асуудал үүсэж байж бид хуулийг засаж байна шүү дээ. Сая бас нэг заалт орж ирсэн. Тэрнийг олигтой засаж чадаагүй байна лээ. Би гайхаад байгаа юм. Хүн гүтгэх асуудлыг өнгөрсөн Их хурлаар торгодог болгоод зүгээр зөрчил болгосон. Иргэн гүтгэх юм бол 2.5-хан сая төгрөгөөр торгодог болсон. Хуучин бол онц ноцтойгоор гүтгэхэд хоёроос гурван жил ч байл уу, Эрүүгийн ялтай байдаг байсан. Одоо бол үгүй. Хүн амины хэрэгт холбоно уу, хүнийг яаж бол яаж гүтгэдэг болсон. Зөрчлийн хууль болгосон байна лээ. Сая тэгээд ярьж байгаад энийг оруулж ирсэн. Хүн гүтгэнэ гэдэг чинь нэлээд ноцтой зүйл байхгүй юу. Нийгмийг зөрчилтэй байлгах, хоорондоо үл итгэлцэл бий болгох, нийгмийг тогтворгүй болгоход энэ гүтгэлэг гэдэг зүйл нөлөөлдөг учраас бусад соёлжсон ертөнц гүтгэлэгт хатуу ялтай байдаг юм. Эрүүгийн хуулиар шийтгэгддэг. Манайд бол үгүй. Манай хэвлэл мэдээлэл дээр зарим нь шийтгэх гэлээ гэж ойлгоод байдаг. Гүтгэхгүй л байвал шийтгэхгүй шүү дээ. Заавал гүтгэе гээд байх ямар хэрэг байна. Би бүр гайхаад байдаг юм. Гүтгэхгүй байвал хэнийг ч яллахгүй байхгүй юу даа. Эрүүгийн хууль дээр яагаад тавьчихаж болдоггүй юм. Гүтгэнэ гэдэг хамгийн ноцтой, хамгийн аюултай зүйл. Хүн ноцтойгоор гүтгэхийг өнөөдөр Монголд яллахгүй байгаа. Энэ бол аймшигтай зүйл. Хуучин яагаад ялласан юм бэ гэхээр гаалийн ажилтан хөөрхий нэг эмэгтэйг ДОХ-той гэж гүтгэснээс болж амь нас нь хохирч, хүний алтан амиар 111-ээр баривчилна. Хүний амиар бичүүлсэн ийм заалтыг аваад хаячихсан юм бэ” гэхэд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

-Эхнийх нь Эрүүгийн хэргийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ эцэслэн хэлэлцээд баталчихсан. Яг таны хэлснээр торгуулийн ялтай батлагдсан. Өөр нэг сонгох заалт нь “Зорчих эрхийг хязгаарлах” ялтай. Үүнийг УИХ-аас хууль гаргаж 2021 оноос хойш шийдэх байх. Одоогоор зорчих эрхийг хязгаарлах ялын техник тоног төхөөрөмж бүрдээгүй байгаа. Мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал дээр “Амьжиргааны эх үүсвэрээс салгасан бол үүнийг хүндрүүлэх нөхцөл байдлаар оруулж ирээч ээ” гэж өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаан дээр хэлэлцээд УИХ-ын дарга хоёр асуудал дээр чиглэл өгсөн. Нэг нь галт зэвсэг хэрэглэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэх, хүний амьжиргааны эх үүсвэрээс салгасан бол хүндрүүлэх гэдэг хоёр чиглэлийг өгсөн. Ажлын хэсгээс “Амьжиргааны эх үүсвэрээс салгах” гэдгийг хүндрүүлэх нөхцөл байдлаар оруулж ирж байгаа” гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.97] 2020-01-17 09:05:45

ГАХАЙ ТАХИА ГАЛУУ ХУЛГАЙ ХИЙВЭЛ.ЯМАР ШИЙТГЭЛТЭЙ БАЙНА

Zocnid [68.145.61.75] 2020-01-16 23:23:31

Toroos mongo hulgailaad zugeer suugaad bayjij bgaa lyiwarcndiin maliig zoryud ingej hulgailj bgaa bhaa

ӨА [66.181.160.49] 2020-01-16 16:27:47

ХАРИН Ч ЗҮГЭЭРШД. МАЛ ТАМЛАХГҮЙ ШУУД НАМ... ХУТГА ХИЙГЭЛ ГЭДСИЙНЬ ЭРГҮҮЛЖ СУУХ ТАМЛАЛ БИШ ГЭЖҮҮ ...ӨА

Зочин [103.57.95.162] 2020-01-16 16:07:22

Наадах чинь ёстой дайн болох эхлэл шүү.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.