Машин нь шатсан байдалтай олдсон малчин Б азаар айлд очсон байжээ

Л.Батцэнгэл / Орон нутаг

Булган аймгийн Орхон сумын малчин Б “Нарийн хайлааст” гэдэг газраас “Леганза” загварын суудлын автомашинтай “Шал чулуут” гэдэг газар байдаг гэр өөдөө явахаар гараад сураггүй алга болсон гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын таван алба хаагч, Орхон сумын Цагдаагийн хэсгийн гурван алба хаагч, ар гэрийн зургаан хүнээс бүрдсэн эрлийн баг дөрвөн автомашинтайгаар Эрэн хайх ажиллагаа эхэлсэн байдаг.

Шөнийн 02:16 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02:35 цагт унаж явсан автомашиныг нь “Өвөр шанд” гэдэг газар шатсан байдалтайгаар олсон боловч жолооч ор сураггүй алга болсон тухай Онцгой байдлын газраас мэдээлж байсан. Харин алга болсон малчин Б нь “Өвөр шанд” гэдэг газар малчин Ч-ийнд эсэн мэнд очсон болохыг ар гэрийнхэн нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.


Сэтгэгдэл

зочин [202.179.24.241] 2020-01-19 07:21:56

батцэнгэлээ машин нь шатсан гэдэг чинь ил шүү дээ. шатсан л гэнэ биз байдалсаад байхдаа яахав дээ? ариа нөгөө орон сууцны хонгил доороос 40 орчим насны эмэгтэй нас барсан байдалтай гарч ирсэн гэж мэдээлдэг нөхөр чи биш биз

Онцгойгийнхонд талархаж байна. [202.131.225.53] 2020-01-17 15:02:18

Нэг ч гэсэн хүн эсэн мэнд олдсон бол яамайдаа! Бусад зүйлийг бол зохицуулна. Онцгойгийнхондоо бид их баярлаж байна. Амиа авч гарсан малчин Б ч их сайн байна.

teneg [202.126.89.244] 2020-01-17 13:59:14

Uls dayar shuugij baigad aild baij l baidag. Ter ih zardal munguur toglochih ymaa.

Mongol helten [202.9.46.116] 2020-01-17 13:43:03

Shatsa baidaltai oldson mashiny ezen amid baidaltai oldjee

Зочин [202.5.198.7] 2020-01-17 13:39:16

amar mend oldson ni yamai daa

Ooooooo [202.9.40.177] 2020-01-17 13:28:10

100 naslaarai ah man, burhand bayrllaaaaaaaaaa. Yaamai daa yaamai burhan mn


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.