Н.Номтойбаяр: Өөрөө санаачлагаараа бүрэн эрхээсээ татгалзана гэж байхгүй

Н.Саранчимэг / Хууль

Уржигдрын мэдээлэлтэй холбогдуулаад маш ноцтой мэдээллүүдийг цацаж байна. Санаачлагаараа өгсөн миний полиграф тестийн хариуг илт мушгиж гуйвуулсан. Талийгаачийн унасан газраар явж байсан уу гээд өчнөөн олон асуултад хариулт авдаг. Тэгэхэд миний хариулт 80-90 хувьтай үнэн гэж гарсан. Үхлийн шалтгааныг Тархины цус харвалт гээд тогтоогдчихсон байхад яагаад мушгин гуйвуулж байгаа юм бэ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр иргэн “Г” түүний найз болох цагдаагийн байгууллагад ажиллаж байсан “Э”-гээр дамжуулан холбогдсон нэгэн хүнд /одоогоор нэр нь тодорхойгүй байна/ АПУ-гийн П.Батсайханд тус болох хүнийг нэг тэрбум төгрөгөөр шагнана гэсэн байна. 2019 оны арваннэгдүгээр сарын 24-нд АПУ компанид ажилладаг иргэн Я нь иргэн Б-тэй холбогдож, “Номтойбаярын эсрэг бидэнтэй хамтрах уу. Хэрэв хамтарвал хилийн хоригийн асуудлыг цуцлуулж, гэрч хамгаалах хөтөлбөрт хамруулж болно шүү” зэрэг мэдээллүүд, мөн уржигдар талийгаач Б-гийн ар гэрийн өмгөөлөгч Батбаяр мэдээлэл хийсэн. Түүнийг уншиж цаг бараад юугаа хийх вэ. Тэ хэд мэдэж байгаа. Ингээд дээрх мэдээллүүдэд дүгнэлт хийхэд талийгаач Б-гийн ар гэрийн зүгээс намайг гүтгэхээс гадна онц хүнд гэмт хэрэгт алуурчин болгож яллах арга хэмжээг зохион байгуулалттайгаар явуулжээ. Энэ гомдлын дагуу мэдээж би иргэн Г, Я, Б, дахиад Г гэх мэтчилэн эзэн холбогдогчдын нэрсийг Цагдаагийн байгууллагад тайлбар мэдээлэлд өгнөө.

Би ч бас алдаа гаргалаа. Түүндээ хүлцэл өчье

Нүдний хөхрөлт яагаад үүссэнийг та бүхэн мэдэж байгаа. Гавлын яс нь хоёр газраа хагарсан, нэлээд хүнд бэртэл авсан. Гэхдээ үүн дээр өөрийгөө өмөөрөөд зөвтгөөд байх зүйлгүй гэдгийг хэлчихье. Энэ хүрээнд бусдад гомдоод байгаа зүйл байхгүй. Холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээхэд миний бие бэлэн. Залуу хүн бас алдсан байна. Би ч бас алдаа гаргалаа. Түүндээ хүлцэл өчье. Тэр залуу хүний иээдүйг ч бодсон , хөдөлмөрч ээжийг нь ч бодсон, тагнуулд хамт ажиллаж байсан нэр хүндтэй, энэ улс орны аюулгүй байдлын төлөө чухал үүрэг гүйцэтгэж байсан тэр хүнийг ч бодсон миний зүгээс гомдоод явах юм байхгүй.

Гэм буруугүй байж санаачлагаараа бүрэн эрхээсээ татгалзана гэж байхгүй

Бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалд нэгдүгээрт би өөрийнхөө гэм буруугүйг нотлох ёстой. Уржигдраас би УИХ-ын дарга, гишүүдэд өөрийнхөө тайлбарыг хүргүүлсэн. Нэгэнт би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй хүн өөрөө санаачлагаараа бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэж байхгүй. Миний ганц л хүсч байгаа юм байгаа. Энэ бүх асуудлууд, нотлох баримтууд хэвлэлээр ил тод, нээлттэй л явмаар байгаа юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:31

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:31

Toli [83.215.77.28] 2020-01-25 12:35:56

Mongol in ih hural Parlament gej ochij uhmeer! Mongol geheesee bogs ulaih aar.

oilo [103.26.193.144] 2020-01-24 12:10:01

ene toriig yaraltai taraasan deer ard tumen yhaantai shuu

Иргэн [202.126.89.241] 2020-01-24 09:39:05

ТӨРИйн ОРДОнД АРХИ УУХЫГ ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ .АРД ИРГЭД АЖЛЫН БАЙРАНД АРХИ УУВАЛ ЯАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ

Зочин [202.126.89.241] 2020-01-24 09:22:05

Нууц асуудал нууцаараа байх хэрэгтэй байхаа ёр нь ил тод нэрийн дор улсын мөнгө төгрөгийн нөөц төсөв өөр юу байх ёстой тэр бүгдийг ил чалчиж байдгаа болих хэрэгтэй гэж ойлгож байна

Зочин [66.181.188.33] 2020-01-25 06:40:18

Дарга нар нууцаар хуваагаад л идэж байя гэж үү?

hyndetgej hairlah arga bna uu?.... [148.60.92.227] 2020-01-24 09:19:25

Nomtoibayar ryy dairah byryy?Nomtoibayar bol bidnii dyndah bas l neg byet hyn,olonii hel am hzyy ch ene hyniig hairlah heregtei!

Зочин [202.9.46.193] 2020-01-24 09:17:07

hergiin ungu ni baigaad baigaa yum baina ldaa baihgui baisan bol Nyamdorj ungu baihgui geed tas dairdasan.

Зочин [103.26.193.40] 2020-01-24 08:51:44

Zuv zorigtoi bai... yg yu notloh barimt bgaagaa helj chadahgui hudlaa suragaae hun buruutgahaa boli....

Зочин [59.153.112.111] 2020-01-24 08:06:35

Аливаа юм 2 талтай нь талтай, бүр 4 талтай ч байж мэднэ. Гэхдээ буруутгаад байгаа шалтгаануудыг өөрөө бол үл тоомсорлох маягтай мэдэгдэл хийж байгаа нь их хачин санагдсан. Ер нь баян айлын хөрнгөө яаж барахаа мэдэхгүй эрхийн тэнэг бацаануудын амьдрал, төгсгөл нь ойлгомжтой байдаг. Харин энэ жаал УИХ-д гишүүн, төрд сайд хийсэн шиг дадлагажиж тэгээд ч сайжирсан юм алга, ингэж байх нь бодвоос буруу л даа. Одоо Дорнод аймагт юу болж байна, тэндэхийн малчид малаа бэлчээрлүүлэх газаргүй, уух усгүй, гишгэх нутаггүй болсон, харин тэдний нутгийг Дайчин тамсаг мэтийн гадныхан хуу хаман хашиж, бэлчээр малыг нь Хятад малчид гэгдэх босоо ороолонгууд эзэмшиж эмс охидыг нь хуурмаглан хамтран амьдрахчаан болж, гэрлэхчээн болж аяглаж байгаа нь ил тодорхой байгаа. Тэгэхэд энэ бацаан тэр УИХ гээчид нь Үндэсний аюулгүй байдал гээд хашгиралдаад байдаг юмаа ер нь ойлгодоггүй, ойшоодоггүй зүгээр л шоучин гар ш дээ. Иймээс зайлуулах хэрэгтэй.

Зочин [192.82.70.248] 2020-01-24 10:48:26

С.Батболдын нүгэл шүү дээ................

Зочин [122.201.24.104] 2020-01-24 07:08:38

HURELSUX URID NI XAMAATAN 2 HUNEER OORIIGOO TAGNUULSAN BOLGOJ XUN GUTGEJ BAISAN SHUU. ENE BOL XURELSUXIIN EELJIT YAVUULGA BAINADAA. 1 TER BUMAAR GUTGELGIIG UNELJ XUDALDAJ AVCH BALIARTAJ BAIGAA NI XURELSUXIIN UILDEL BOLOLTOI. INGEJ XARDAX UNDESTEI BAIXAA. NOMTOIBAYAR XICHNEEN BURUU ILDEL XIIDEG CH GESEN ORDOND XUN ALNA GEDEGT UNEMSHIL TUN BAGADAA. ENE BOL XELMEGDUULELT OOR UO CH BISH

Зочин [202.9.46.180] 2020-01-24 06:34:10

Прокурор ямар нотлох баримтаар буруутгаад байгаагаа , тэр нь баталгаатай юм бол олон нийтэд ил болгоочээ. Нямдорж хэргийг өнгөөр нь мэдэрдэг хүн хэрэг мөн бишийг нь нэг талд нь гаргаач....

ЗОЧИН [139.5.216.197] 2020-01-24 06:25:53

ТӨРИЙН ОРДОН ДОТОР ЯАГААД АРХИ УУГААД ЯВЖ БАЙСАН ЮМ. ЭНЭ ЁС ЗҮЙТЭЙ АСУУДАЛ УУ. АРХИҮЙЛДВЭРЛЭЖ ОЛОН НИЙТИЙГ ХОРДУУЛСАНБОЛОХООР ҮР ДҮНЬ ЭНЭ Л БАЙХГҮЙ ЮУ. ТЭР АРХИ УУГААГҮЙ ЭРҮҮЛ САРУУЛ ЯВСАН БОЛ ЯАХ Ч БАЙСАН БИЛЭЭ

Зочин [64.119.23.161] 2020-01-24 07:06:18

Төрийн ордоны хамгаалалт гэж ор төдий мануухайнууд байдаг юм уу? Ганц нэг залуусын чуулга уулзалт болоод байхаар нь сонирхоод үзэх гэж төрийн ордонд очтол урилга байхгүй бол оруулахгүй гээд хөөж туугаад байсан хэрнээ бүхэл бүтэн хүн ороод согтоод, унаад үхчихсэн байхад хариуцаад ажилладаг байр савны хамгаалалт таг чиг байх. Энэ Монголын гутамшиг юм.

зочин [139.5.216.197] 2020-01-24 06:23:19

БАТХҮҮ ЯАХ ТӨРИЙН ОРДОН ДОТОР АРХИ УУЧХААД ТЭНҮҮЧИЛЖ ЯВСАН ЮМ. . ҮХЭХ МӨРӨӨРӨӨ ҮХЭХГҮЙ БУСДАД ГАЙ БОЛСОН АМЬТАН. БАТХҮҮ ГЭЖ НЭГ ИХ АЛТ ЭРДЭНЭ БАЙСАН Ч ЮМ ШИГ нОМТОЙБАЯР ХОГ ШААР Ч ЮМ ШИГ АЯАГЛАДГАА БОЛЬЦГОО

зочин [203.217.139.225] 2020-01-24 07:47:54

Харин тийм шүү. Аливаа юм 2 талтай. Бүгд л энэ Номтойбаяр руу дайрах юм. Хуулийн байгууллага нь шалгаад тогтоох юмыг бөөн сэтгэгдэлээр шүүж ялласан хүмүүс.

aluurchin [103.229.122.1] 2020-01-24 06:22:52

78 onii 41 tei hun zaluu daa orhuu shaadag ovgon be eniig diilehgui bh gj aluurchin gehed bagadna es zuigui mal

ЗОЧИН [139.5.216.197] 2020-01-24 06:20:39

Номтойбаярыг хэрэгтэн болгох хүрэлсүхийн мафи үйл ажиллагаа сүртэй өрнөж байх шиг.

Зочин [64.119.23.161] 2020-01-24 06:26:43

Хүрэлсүх дуугай байх юм. Ийм зүйлд улс төр орж ирээд бүүр худал болно. Энгийн амьдралд ерөнхий сайдын нэр ямар үнэтэй билээ гэтэл ийм цуу ярианд орж явдаг?!!! Нэг зүйл хэлэх цаг болсон биш үү ?Ерөнхий сайдаа нэр чинь гараад байна.

Зочин [139.5.216.197] 2020-01-24 06:19:16

ЭНЭ АР ГЭРИЙНХЭН НЬ ГАНЦ НОМТОЙБАЯР ЛУУ Л ДАЙРААД БАЙХ ЮМ. ЭД НАР Ч ГЭЖ ДЭЭ

Зочин [202.179.24.154] 2020-01-24 06:18:28

aluurchin

зочин [139.5.216.197] 2020-01-24 06:18:26

батхүү яах гэж төрийн ордонд архи ууж дэмийрч тэнэж явсан юм. үхэх мөрөөрөө үхэхгүй хүмүүст гай болж байдаг.

Зочин [64.119.23.161] 2020-01-24 06:09:43

Транпийг шүүх гээд байгаа шиг зүйл өрнөх болжээ янз нь. Хувийн асуудлыг улсын их хурлын танхимд авч ирээд байх шиг. Мэдэхгүй зүйлд хариу хэлэх амаргүй. Яах гэж Батхүү талийгаач засгийн ордонд орсон байх уу? Мэдээлэл маш бага хэрнээ хэн нэгнийг гүтгэх сэжиглэх зүйлийг эхэндээ тавиад байх юм.

Зочин [222.128.198.2] 2020-01-24 05:54:58

mash undur zohion baiguulaltaar ooriigoo hsmgaalah oroldlogo hiij bgaa hun bn daa ih sejigtei l yum. er ni bol hun alaagui gej naidah gej oroldoh ch erunhii baidal yos zui chin chamaig bairand chin butsaaj tavih bolnoo. eh oron ard tumnii ooriinh ni bayalagaar truiig barih suudal hudaldaj avdaggui, neg surguuli emneleg ch yum uu ard tumend bariad ogchih!

Zochin [202.126.89.125] 2020-01-24 05:49:59

Ene huniig turuus zailuulah yostoi

shodorgos [222.128.198.2] 2020-01-24 05:43:54

yamar asuultad hariulahaa ooroo zahialsan boltoi yumaa!


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.