Монгол Улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

ЭСЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

Өнөөдрийн 10 цагийн байдлаар коронавирусээр өвчилсөн хүний тоо урд хөршид 4439, нас барсан хүний тоо 106, гадаад улсад байгаа өвчилсөн хүний тоог нэмээд нийтдээ өвчилсөн хүн тоо 4474-д хүрээд байна. Нас баралтын 106 тохиолдол нь БНХАУ-д бүртгэгдсэн байна. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 7796 болоод байна.

Монгол Улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Манай улсын хувьд нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, лабораторийн шинжилгээнд сорьц авч шинжилсэн байгаа. Өгүүлэмж нь бүгдээрээ БНХАУ-аас ирсэн, халуурсан ийм хүмүүс байсан. Шинжилгээний дүнд дөрвөн хүнээс томуугийн А хүрээний H3N2 вирус илэрч, бүгдийнх нь онош үгүйсгэгдсэн байгаа.

Мэдээллийн эх сурвалжийн тухайд өчигдөр бүгдээрээ ярилцсан. Монгол Улсын ЭМЯ болон ГХЯ мэдээллийн баттай эх сурвалж болж байгаа. Харин гадаад талаас найдвартай үндсэн дөрвөн эх сурвалжийг нэрлэе. Үүнд, ДЭМБ, БНХАУ-ын ЭСЯ буюу ЭМ-ийн хороо, БНХАУ-ын хүчний хяналт сэргийлэлтийн төв, Хятадын Синьхуа агентлаг юм.

Манайхны хувьд Архангай,Ховд аймгуудад сэжигтэй тохиолдол гэж яригдаад албан ёсоор үгүйсгэгдсэн байгаа. Одоо бид тодруулахаар ажиллаж байгаа. Халуурсан, уушгины хатгалгаа туссан, хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж, ажиллаж байна. Үүнд, Хонгконгоос ирсэн хоёр оюутан байгаа. Өмнөговь, Булган, Хэнтий аймагт ажиллаж байна. Холбогдох сорьцыг авсан, шинжилгээний хариу гарсан тохиолдол бүрт мэдэгдэх болно.

Оношлуур өчигдөр Японы ХӨСҮХ-гээс ирсэн. Энэ хүрээлэн бол ДЭМБ-ын хамтын ажиллагааны төв байгаа юм. Одоогоор оношлуур ХӨСҮТ-ийн томуу томуу төст өвчний лаборатори дээр ашиглагдаад эхэлсэн байгаа. Уушгины хатгалгаа өвчний талаар мэдээлэл өгөхөд 2019 оны байдлаар энэ өвчнөөр 78141 хүн өвдөж, 431 хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ.

Энд нэг зүйл хэлэхэд, амны хаалт буюу маскан дээр зохиомол дутмагшил, үнийн хөөрөгдөл ажиглагдаж байгаа. Маскны эрэлт өндөр байгаа. Эрэлт нь хэрэгцээгээ гүйцэхгүй байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд 45-60 хоногийн нөөцтэйгээр амны хаалт нийлүүлдэг боловч, коронавирусын гэнэтийн дэгдэлтээс болж, эрэлт ихэсч, хэрэгцээгээ гүйцэхээ болиод байгаа юм байна.

Ухань хотоос оюутнуудаа авчрах тал дээр манай ГХЯ албан ёсоор БНХАУ-ын ГХЯ-нд нот бичиг илгээж, албан ёсны хүсэлтээ тавиад байгаа. Ер нь БНХАУ-ын засаг захиргаанд ийм хүсэлтийг нийт 10 орноос гаргаад байгаа юм билээ. Харин БНХАУ-ын талаас хорионд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусгайлсан үзлэг хийж байж, аюулгүй байдлыг хангасны дараа энэ асуудлыг шийднэ гэдгээ хэлсэн байгаа.

Эцэст нь хэлэхэд, ямар ч мэдээлэл бид нуугаагүй. Бодит мэдээллийг эх сурвалжаас авч өгч байгаа. Хэн нэгнийг айлгах бас хэт тайван байлгах зорилго агуулаагүй шүү гэдгийг хэлье. Та бүхэн ЭМЯ-нй фейсбүүк, твиттер хуудсаар дамжуулж үнэн зөв, бодит мэдээллээ аваарай.

Мэдээллийн төгсгөлд дахин зөвлөхөд, Гараа сайн угаа, маскаа зүү, сайн унтаж амар, амаа байнга зайл, шим тэжээлтэй хоол ид, олны хөлийн газар явахаас татгалз.


Сэтгэгдэл

Зочин [202.131.244.210] 2020-01-28 15:08:21

ГУДАМЖ ТАЛБАЙД АРИУТГАЛ ЦАЦААЧЭЭ, ИЛ ЗАДГАЙ ХАЯСАН НУС ЦЭР ШҮЛС БИТҮҮ, ГУТЛААР ДАМЖААД ГЭР ОРОН АЛБАН ТАСАЛГААНД ОРНО, ЖИНХЭНЭ АЮУЛ ШҮҮ

Зочин [202.131.244.210] 2020-01-28 14:42:06

ОНОШЛУУР БАЙХГҮЙ ГЭЧИХЭЭД МОНГОЛД БАЙХГҮЙГ ЯАЖ ХЭЛЭЭД БАЙНА

soko [59.153.112.236] 2020-01-28 14:23:40

наад тургэний эмч жолооч нарынхаа халдвар хамгааллыг сайжруулаачээ хамгийн туруунд халдвар авах тараах эрсдэлтэй

Зочин [96.51.169.163] 2020-01-28 14:07:41

Амны хаалт найдвартай хамгаалалт болохгүй ээ. Өвчтэй, ханиадтай хүмүүс л маск хэрэглэх болохоос эрүүл хүмүүс маск зүүж өөрсдийгээ хуураад яах вэ?Тэрний оронд ариун цэвэрээ маш сайн сахь.Гараа маш сайн угааж, бохир гараа нүүр, ам хамартаа хүргэхээс зайлсхий.Манай урд хөрш ариун цэвэрийн талаар муу, тэгээд ийм муухай халдварт өвчин гарч байна. Манайхан бас нус цэрээ гудманд хаядаг , урьд ийм байгаагүй.Дахиад нэг соёлын довтолгоо явуулах шаардлагатай байна.

zochin [202.9.40.8] 2020-01-28 13:51:50

EM iin said ni aimaar gamshigiin tsarai gargaad helj baigaa ugee hurtel gashuudliin ug helj baigaa deeree tavichihaad jujiglej yarihaa bolioch ee. humuus evgui medremj turuuleed baina.Aidas huudes ch geh shig teneg yum yariad baihiin.

Зочин [203.91.115.53] 2020-01-28 13:46:49

Нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй гээч. Иш яам ч болдоо чааваас.

Зочин [202.126.88.202] 2020-01-28 13:43:20

Энэ хужаа ханиадаас илүү тэмбүүгээс л ард түмнээ авармаар байна.тэмбүү арай л их байна шүү

Зочин [192.82.72.167] 2020-01-28 13:33:39

Ердийнтхатгаагаар ч гэсэн дэндуу олон хун овдожж маш олон хун нас барсан байна ш дээ Эруул мэндийн яам урьд нь огт мэдээлж байгаагуй Анх удаа хэлж байна Зятадын вирусээр нас барсан хуний тооноос илуу олон хун ухчихсэн байна ш дээ Маш муу байна эруул мэндийн слбар

Зочин [192.82.71.205] 2020-01-28 13:29:49

Хилээ 4 хоногийн өмнө хаасан

Zochin [66.181.176.209] 2020-01-28 13:24:21

Hunsnii zahaa haaval ard olon ulsuh hoolnii dutagdald oroh yavdal uusene shu, tegvel harin ch esergeere humuusiin darhlaa unaj surug ur dagavar garahiig erhbish medej bga bizde, tiimd humuus taivan baij huviin ariun tsever deere anhaar.

Зочин [66.181.187.17] 2020-01-28 13:23:18

Илрүүл гээд рношлуур өгч байгаа бусуу. Нас барсан өндөр халуурсан хүмүүсээ шинжлээч. Яах гээд цаг алдаад байгаан. Орой үдэш болохоор хамаатан садан дарга найюйз нөраа шинжлэх гээд дараад байгаа юмуу. Өвчтэй хүмүүсийн ар гэрийнхэн ани хийж эмч нараа хөрж хянаж хэлж ярьж байхгүй бол 1 мэдэххэд бүх юм дашин шоо болдрг доо .сэтгүүлч нар хэн хариуцаж аваад хэрхэн ашиглаж буйг нь асууж цхянаач. 1 юмны зураг аваад хэдэн авгайн амыг хараөд ангайгаад суух хэрэггүй шүү. 4 дэх засаглал

Чингис [66.181.161.81] 2020-01-28 13:17:49

Дэлхий дээр өвчилсөн бүх хүн хятад гэж байна, Хятад цустай биш бол айх юу байна.

zochin [122.201.19.99] 2020-01-28 13:01:55

korona orood irwel bid nar yachij jadahgvi shdee

zochin [122.201.19.99] 2020-01-28 13:01:28

hilee haachxaldaa guij bna


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.