Төрийн албан хаагчид амиа алдсаар байх уу?

Л.Батцэнгэл / Хууль

Монголын улстөрд, тэр дундаа төрийн албанд нэг муухай жишиг тогтоод удлаа. Төрд ажил албаа гүйцэтгэж байгаад амь насаараа хохирдог зүй бус үзэгдэл үндсэндээ бий болчихлоо. Ихэнхдээ эрх мэдлийн золио ч гэмээр эмгэнэлт явдлууд давтагдаад байх юм. Үүний нэн түрүүнд Ардчилсан хувьсгалын загалмайлсан эцэг, Дэд бүтцийн хөгжлийн сайд Санжаасүрэнгийн Зоригийн хөнөөгдсөн хэргийг дурдаж болно. Элбэгдоржийн Засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор дөрвөн сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв. Гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж, Монголын ард түмэн хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудаж байлаа. Түүнийг эрх баригч эвслийнхэн Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт одоо ч итгэлтэй байдаг.Үүнийг бататгаж, Д.Энхтүвшин “Дуусан амьдраагүй Зориг” нийтлэлдээ “Тэр үеийн эрх баригч эвслийнхэн буюу Ардчилсан хүчнээс нэрийг нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч Н.Багабандитай зөвшилцөх гэж байсан түүхэн эгзэгтэй мөчид амь насыг нь туйлын хорсолтойгоор хөнөөсөн нь гарцаагүй улс төрийн аллага байснаас зайлахгүй” гэж бичсэн байдаг. Уг хэрэг амьд гэрч (эхнэр Булган) үлдээсэн боловч өдийг хүртэл илрээгүй.Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан боловч хэн нь ч тус хэрэгт холбоотой нь бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж хэлэхэд хилс болохгүй биз.

Төрийн алба хашиж байхдаа яг ажлынхаа газарт амь насаа алдсан эмгэнэлтэй явдал Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа агсанд тохиосон. Бурхан болооч Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлыг хүлээн авмагц, тэр үед хуулийн цоорхойн улмаас маш олширч, иргэдийг ихээр хохироож байсан Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд шалгалт явуулж эхэлсэн бөгөөд уг шалгалтаар тун олон зөрчил илрүүлсэн байдаг. Тэрхүү шалгалтын талаар түүнтэй зөрчилдсөн Гэр хорооллын барилгажилт ХЗХ-ны захирал Ц.Түмэнгэрэл 2006 оны зургадугаар сарын 15-ны өдрийн өглөө 9 цагийн орчимд Д.Бадрааг ажилдаа ирэх үед үүдэнд нь хүлээж байгаад хутгалан хөнөөсөн байдаг.

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайн үед мэдээлж байв. Эл хэрэг одоо ч эцэслэгдэн шийдэгдээгүй хэвээр хууль шүүхийнхний дунд нааш цааш явсаар байгаа юм.

Төрийн албан хаагчид төрийн албан хаагчаа хохироосон бас нэг тохиолдол бий. Төв аймгийн Баянчандмань суманд 2015 онд гарсан. Аймгийн Засаг даргын тамгын газарт ажилладаг бүсгүйг хурал дээр сууж байхад нь “Малын гоц халдварт өвчин гарлаа. Хүрээд ир” хэмээн сумын орлогч дарга Б.Ханбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга н.Ариунболд нар дуудсан байдаг. Тэд бүсгүйг хууран мэхэлж, хурлаас гаргаж улмаар унаганы найранд дагуулан явж улмаар зодож нүдэн хүчирхийлсэн байдаг. Б.Ханбаатар гэмт хэрэг үйлдснийхээ төлөөсөнд есөн жил чанга дэглэмтэй хорих ангид хоригдох ялаар шийтгүүлсэн юм.

Ердөө саяхан буюу хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймагт нэгэн бүсгүй амиа алдсан хэрэг гараад байна. Есөнбулаг сумын харьяат 30 настай эмэгтэй автомашиндаа нас барсан байсныг олж, аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлж. Уг бүсгүй нь Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажилладаг байсан бөгөөд тус аймгийн ЗДТГ-т аймгийн дарга, удирдлагуудтай архи уусан гэх албан бус мэдээлэл гараад буй.Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр “Хоёрдугаар сарын 19-ний үүрээр 04:20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу ажиллахад хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нас барсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон нэр бүхий субьектууд ЗДТГ-ын аль нэг өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач Б ямар шалтгааны улмаас нас барсан, шалтгаан нөхцөлийг тогтоохоор шүүх эмнэлэгт задлан шинжээч томилоод, шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна” гэж мэдээлсэн. Төрийн албан хаагч амь насаа алдсан, хохирсон хэрэг энэ мэтээр үргэлжилсээр байгаа нь монгол төрийн нэр хүндийг шороотой хутгаж, Монголын төрд ямар ёс суртахуунтай хүмүүн бус этгээдүүд ажиллаад байна вэ гэсэн хардлагыг ард түмэнд төрүүлсээр байна.


Сэтгэгдэл

Зочин [153.173.26.2] 2020-02-20 09:05:47

Дашбалбар агсныг хоол идэхийг хараад сууж байсан, би нэг их идээгүй гэж ярьж байсан даа. Одоо засаг дарга нь тиймэрхүү юм хэлэх болов уу даа. Яагаад гэвэл өөрөө зохион байгуулаад яаж гүйцэтгэхийг нь өөрийн нүдээр хараад, хянаад сууж байсан гэсэн үг ш дээ.

Зочин [150.129.142.124] 2020-02-20 07:32:32

энэ замбараагүй улсад залуус үхээд дуусах нь.Сонгуулиа зөв өгч төрийг цэвэрлэе

Зочин [59.153.114.161] 2020-02-20 05:43:45

хувийн нэг компани ингэж байна уу. тэгэхэд төрийнхөн гэж ордноосоо эхлээд дампуу.

Зочин [103.57.92.212] 2020-02-20 03:38:15

Ajliin bairand arhi uuhaa bolioch Govi Altai aimgiinhaan

зочин [202.131.245.69] 2020-02-20 02:50:29

Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллагыг төрд олон жил ажилласан, ямар нэг ТББ, ялангуяа улс төрийн ТББ болох намын гишүүн байгаагүй, нам дагадаггүй төрийн жинхэнэ албан хаагчдын жагсаалтыг гаргаж, төрийн албаны зөвлөлд ажиллахыг зөвшөөрсөн хүмүүсийг нь тухайн байгууллагаас нь татаж дэвшүүлэх хэлбэрээр бүрдүүлж ажиллуулах нь зүйтэй. Томилгоог нь УИХ эсвэл Ерөнхийлөгч шууд хийдэг байх. Түүнээс улс төрчдийн сонголтоор нэр дэвшүүлж, шалгалт гэж жүжиг тавих огт хэрэггүй. Одоогийн ТАЗ бол улс төрийн томилгоонууд. төрд ажилласан намтар үүсгэсэн улс төрчид, тэдний гар хөл, намын гишүүд төрд байгаа цагт төрийн ажил сайжрахгүй гэдгийг 30 жил харлаа.

Zochin [122.201.23.226] 2020-02-20 02:33:53

ЭЭЭ НӨГӨӨ АЖЛЫН БАЙРАНД АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ОРУУЛАХГҮЙ ГЭЭД БАЙСАН ЯАЛАА ГЭТЭЛ ХЭДЭН МАЛНУУД

зочин [202.131.245.69] 2020-02-20 02:51:31

Төрийн албанд архи уудаг, тамхи татдаг хүн ажиллуулахгүй гэмээр болж дээ.

Зочин [202.55.188.44] 2020-02-20 02:29:12

Бүр МАХН-н анхны түүхэн цаг үеэс эхлэх хэрэгтэй юм. Яахав төрийн хувьд бид аль дивангарын Чингисээс эхлүүлж тоолвол төрийн аллага гэж геноцид устгал шиг юмс хөвөрнө. Хамгийн тоймтой нь Ойрадын Эсэн, Халхын хаан Тод Бухатай нийлж алтан ургийн бүх ноёд, түшмэд, тайж нарыг чуулган дээр хүйс тэмтэрсэн байдаг. Иймэрхүү үйлдэл их бага хэмжээгээр түүхэнд олон давтагдсан. Орчин үеийн Монголын төр дэх ийм зохисгүй үйлдлийг 1912 оны үеэс ажиглаж болно. Юун түрүүнд лам ноёд, түшмэдийн бүлгийн хоорондох тэмцэлд Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж гэх мэт төрийн зүтгэлтнүүд чимээгүй хорлогдож байсан. Дараа нь улааны хувьсгалаар монголын төрийг Оросуудын гарын дор удирдаж асан улс төрчдөөс Бодоо, Данзан, Сүхбаатар тэргүүтэй үй олон кадр ажилтан, төрийн зүтгэлтнүүд хилмэгдсэн ба энэ тоо 45 оныг хүрэх үед даруй хэдэн мянгаар тоологдох болж өссөн. Мэдээж энд их хилмэгдүүлэлт орно. Энэ бол нэлэнхүйдээ тайван бус цагт тохиосон хэрэг. Харин тайван үед амь насыг нь хохироосон хэр

Зочин [202.55.188.44] 2020-02-20 03:19:27

эг социализмын үеэс эхтэй. Төв хорооны нарийн бичгийн дарга асан Төмөр-Очирыг гэрт нь зохион байгуулалттайгаар хөнөөсөн явдал бараг анхных нь байх. Үүнтэй төстэй байдлаар шууд аллага гэж үзэх үндэсгүй боловч ямар нэг дарамт шахалт, хавчлага, хорлолт, өдөөн хатгалгын нөлөөгөөр байж болох сэжигтэйгээр амиа алдсан хэргүүд улс төрийн хүрээнд нэг бус удаа гарч байв. Дашбалбар, Отгонбилэг, Энэбиш, Батчулуун нарын үхэл ямар нэг байдлаар хавчлага, явуулгаар үйлдэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Хүн нь хэн байх нь чухал биш. Бодит кэйсээр нь аваад үзэхэд тэр шүү дээ. Мэдээж Зоригийн хэрэг эдэн дундаа онцгой зүйл мөн. Ойрын жилүүдэд тохиож байгаа илтэд аллагын шинжтэй үйлдлүүдийг энэ нийтлэлд хангалттай дурьджээ. Энэд гишүүн асан Батхүүгийн үхлийг бас оруулах ёстой. Энэ бас л сэжигтэй шүү дээ. Ямар ч байсан хэвийн бус. Хаа сайгүй хамгаалалт, дуран ажиллаж байх ёстой газар аливаа хүн уул хаданд осолдож байгаа юм шиг талийсан байдаг. Яахав нийтлэг дүгнэлтээр бол төрийн эрх мэдэл үндэстний баялагийг хуваах хэмжээнд онцгойрон ихсэх тутам магадгүй илтэд аллагын шинжтэй үйлдэл улс төрийн хүрээнд өргөждөг гэж хэлж болох л байх. Эдгээр бүх аллага мөнгө төгрөг, эрх мэдэлтэй шуудаар хамаарч байгааг үгүйсгэх аргагүй. Өдгөө монголын төр нь ДНБ-ий 70 хувийг захиран зарцуулж байна. Нормаль тогтолцоотой, хэвийн хөгжилтэй хүчирхэг орнуудад энэ харьцаа 10 хувь байдаг юм гэнэлээ. Шуудхан хэлэхэд төсвийг УИХ-н гишүүд, сайд тэрчлэн төсөв ерөнхийлөн захирагчид шуудаар захиран зарцуулах эрхгүй гэсэн үг. Сонгуулиар мөнгө амлаж гүйх үндэсгүй зөвхөн тогтолцоо, тактик л ярьдаг гэсэн үг. Энд эвий минь хөөрхий минь, тэр минь гэх ойлголт үгүй. Олон нийтийн эрх ашигийн үүднээс бол энэ муу сайн түшээд хоолоо булаацалдаад нэгийгээ нудрах нь нийтлэг үзэгдэл болжээ гэж л жигшигдэх учиртай. Бадраа, тэр бүсгүйчүүд, Гомбосүрэн хэн нь байлаа ч бүгд танил тал, арын хаалгаар л дээш татагдаж гарсан. Өнөө цагийн ялзарсан төрийн болхи жишгээр эр ч байсан эм ч байсан лифтээр өгсөгчид албан тушаалд дэвшсэнийхээ төлөөсийг цаадуулдаа төлөх л ёстой байдаг хэрэг. Чухам бөгсөөрөө байна уу, мөнгөөрөө байна уу, авилгаар байна уу гэдэг нь ялгаатай зүйл. Хэрэв эрүүл нийгэмд бол алив хүн чадал хүчээрээ шалгарах магадлал өндөр учир аливаа лифт, өр төлөөс гарах нь бага байна. Эндээс дүгнэхэд манай төр засаг, нийгэм бүхэлдээ ёс суртахуун болоод ухамсрын маш гүн архаг дутагдалд оржээ. Ерөнхийдөө ёс суртахуун, ухамсар гээч зүйл нүүдэлчдэд тийм ч заяамал зүйл биш. Нүүдэлчин уламжлал, нийгмийн сэтгэлгээ, амьдралын төлөө тэмцэл бол ойн хуультай төдий их зөрөөгүй. Хүчтэй нь хүчгүйгээ гэсэн ерөнхий хууль л үйлчилдэг. Ийм зүй тогтолтой, сэтгэлгээтэй ард түмнийг 20-р зуунд Оросууд шууд л бүдүүлэг тогтцоос нь салгаад орчин үеийн нийгэм журамт улсын жишиг, загварт хүчээр чихээд оруулчихсан. Хэлбэр өөрчлөгдсөн, тогтоц өөрчлөгдсөн гэтэл ухамсар, сэтгэхүй хуучин хэвээр. Бодоод үз л дээ жалгын нэг малчины нийгмийн харилцааг аваад үз. Хөдөө малчид хаа тааралдсан хүмүүстэйгээ шуудаар харилцах сонирхол тун бага, түүний оронд эцэг эхийн төрөл садан, таньдаг хүмүүстэйгээ харилцах сонирхолтой. Ийм байхад яаж нийгмийн эрх тэгш харилцааны үндэс бий болох вэ? Эндээс жалганы үзэл л нэвт шувт үнэртэнэ. Өөр хувилбар үгүй. Бүр язгуураасаа, бараг байгалиасаа тэр шүү дээ. Тэгвэл ийм хүмүүс төрийн удирдлагад орвол яах вэ? Хороо хорин, багийн даргаас өгсүүлээд овгийн байгууллын системээр ажлаа явуулна биз дээ? Эхлээд тэрг, дараа нь хамгийн сүүлд тэр гэсэн эрэмбээр асуудлыг зохицуулна. Ийм харилцаа социалист системд л гэхэд маш түгээмэл байсан шүү дээ. Ховор тарчиг бараа түгээлтийн системд энэ харилцаа маш түгээмэл байсан. Лангууны доор хамаг зүйл өрнөдөг байсан гэсэн үг. Тэгэхээр энэ бол шинэ юм биш гэдэг нь тодорхой ёо доо? Улмаар овгийн байгууллын үндсэн дээр тодорхой ашиг сонирхлын журмаар явагдаж буй нийгэм баялаг хуваарилагчдын систем хэрхэн ажиллахыг эндээс төвөггүй харж болох нь ээ дээ? Эндээс яагаад монгол улс 3 сая хүнд хангалттай хүрэлцэх баялаг, нийгмийн тогтолцоотой мөртөө ийм ядуу даржин амьдардагийг төвөггүй харж болно. Овгийн байгуулал, танил тал, тохиролцооны дагуу тогтсон нүсэр систем нийгмийн баялагийн тэгш хуваарилагдах ёстой тогтоцыг өөрсдийн нүх сүв, логистикийн системээр урсгаж байдаг гэсэн үг. Ингэхээр чинь дан нэг хэсэг нь баяжаад, нөгөө хэсэг нь ядуурахаас илүүтэй нийгмийн харилцааны гажиг тогтоц бий болох аюултай байгаа биз дээ? Энэ гажиг л бидний өнөөгийн зовлон болоод байна. Эрүүл сэтгэлгээ байх үндсийг энэ гажиг чинь үгүй хийгээд байна. Тэнд 30-тай бүсгүй амиа алдаж байгааг хачирхаад байгаагийн учир ердөө л энэ. Яам тамгын газар, төрийн албанд ажилд ороход танил талыг шалгаад байгаа нь ийм л учиртай. Таны бизнес зүтгээд байгаа хэр нь өөдлөж өгөхгүй нь ийм л учиртай. Тэгэхээр асуудал юундаа байна аа? Бидний өөрсдийн нүүдэлчин сэтгэлгээнд байна. Энэ сэтгэлгээгээ бид дор бүрдээ хадгалаад яваа учраас бид өөрсдөө энэ гажиг тогтоцыг хөхиүлэн тэтгэж, урт удаан орших нөхцлийг нь хангаад байна гэсэн үг. Бид эхлээд нүүдэлчин сэтгэлгээгээ өөрчилж байж тэмцээд зүтгээд байгаа Бүгд найрамдах төр, ардчилсан тогтоцын үр шимийг хүртэнэ. Тэгэхээр энэ өөрчлөлтийг нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хугацаанд хийх арга байхгүй. тийм боломж үгүй. Хүний хэдэн үеэр ярьж, зүтгэж тэмцэж байж асуудлыг шийдэх нигуртай. Би хүүхэддээ аль болох төлөвшсөн, иргэншсэн нийгмийн үнэт зүйлийг зааж сургаж, тэр маань цааш нь үр хойчдоо түгээх гэх мэтээр явсаар 30, 40, 50 жилийн дараа магадгүй цогцлоож чадах байх. Харин сонгуулиар энэ дагуу тодорхой нөлөөллийг хэрэгжүүлж болох юм. Ядаж л хөрсний усыг дээш нь ууршуулж алддаг тогтсон капиляр хоолойнууд шиг нийгмийн баялагийг сорж байдаг бүхэл бүтэн систем болсон энэ муухай хуйвалдаан, бүлэглэлийн хүчийг сарниулж болно. Үндсэн логикоор нь аваад үзвэл нэгэнт тогтсон муухай зүйл, хорт хавдрыг үгүй хийхийн тулд түүнийг тэтгэж байдаг эх үүсвэрүүдтэй тэмцэх ёстой болдог. Тэгэхээр түүнийг хадгалаад байгаа эрхтэн дархтан, тэдний бий болгосон сүлжээг үгүй хийх. Адгийн наад зах нь бид сүүлийн бараг л 3-5 сонгуулийн турш сонгосон нөгөө хэд маань шүү дээ. Улаан, Нямдорж, Бат-эрдэнэ, Эрдэнэ, Эхболдууд гээд л үргэлжилдэг биз дээ? Бид ядаж ижий ахай болтлоо ээнэгшихдээ тулсан энэ хэдийгээ өөрчлөхөөс үйлдлээ эхлэж болно. Мөнөөхөн 50 жилийн дараах ашиг шимийг нөхцөлдүүлэхийн тулд шүү дээ. Тэгэж байж бид хөрсөн дэх капилярыг устгана. Эхлээд шүү. Ингэснээр бүх юм ок болчихгүй. Зөрөөд сонгогдож байгаа хэд ч эднээсээ дээрдэх юм үгүй. хамгийн гол нь бид ядаж тэдний үгсэл, тохирол, хуйвалдааныг үгүй хийхийг зорих хэрэгтэй. Луйварчдын хуучин бүлэглэлийн эрх ашиг шинээр орж ирж байгаа луйварчдын эрх ашигаар ядаж хязгаарлагдаж байг. Муу юмтай муу аргаар нь тэмцэх нь ээ дээ? Тэгэхээр хуучин түшээдээс нэгийг ч үлдээхгүй сонголтоо хийснээр бид ядаж өөрсдийн хийх юмны дээд хязгаарыг гүйцээж байна гэсэн үг. Ядаж өөрсдийн хийж чадахыг хийчихээд дараа нь бусдаас элдэв юм нэхэх үндэс бий болно. Хэрэв эдгээр голлох намууд улайран хуучин хүмүүсээ зүтгүүлээд байвалд тэдний хохь л болж бид хариугаа нэг удаадаа авна. Харин бодит нөхцөл байдлыг ойлгоод шинэ хүн томилбол тэр л биз. Бид нүүдэлчин сэтгэлгээний нийгмийн харилцаан дахь төлөөлөтэйгээ нэг иймэрхүү маягаар л хариуцлага тооцох боломж өнөөдөртөө байна.

Зочин [103.57.95.21] 2020-02-20 02:11:19

Махбал алаагүй гомбосүрэн үхээгүй болж байх шивдээ шүүгчидээ

Өрз [203.91.115.56] 2020-02-20 02:07:49

МАН ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЁД ДИЙЛЭНХ НЬ АМЬ АЛДЖЭЭ. СЭЛЭМ ЯАСАН БЭ. МАН ЫН ЗАЛУУЧУУД АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БОЛЖЭЭ. МАН ЫГ СОНГОЖ БОЛОХГҮЙ АЛУУЛНА ШҮҮ. АН АРАЙ ДЭЭР ШҮҮ ЗАЛУУСАА НАСТАН БУУРЛУУДДАА

gunig [202.5.206.149] 2020-02-20 02:05:30

ene Govialtai aimag yasan hetsuu bolchihvoo huuchin bol jinhene mundag darga nar udirddag bailaa nertei surteich bailaa getel odoo !!! daanch arga alga turiin alband ajillaj baigaagui dandaa huviin ashigiin baiguuullagad ajillaj baisan ulsuud darga bolood turiin alba turiin alban haagchiin ys zuig meddeggui ulsuud ajiluulj baigaagiin gai ene shuu dee!!! ARHIGUI ALTAI hutulbur saralchihaad darga narn ni tusviin baiguullaguud ni tom jijig gehgui bugd arhidana ystoi teneg gehed denduu teneg baina aa

зочин [139.5.219.228] 2020-02-20 01:20:09

МАН боловсон хүчин гэж байхгүй албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй улс орныг дампууруулж бгаа ёс суртхуунгүй эдгээр шуналтнуудаас салах ёстой

Иргэн [103.229.120.86] 2020-02-20 00:53:40

Уих гишүүн ундраа яасан гэж...вэ саранд очиж хуц.

Зочин [66.181.160.86] 2020-02-20 00:44:12

zasag noyon n delbertel n hoshnogdood tuis alkdaj uhsen yum gesen

Зочин [66.181.185.84] 2020-02-20 00:41:46

МАН-н Ундраа ( УИХ- н гишуун !) гэх ХАР НУХ - ний мэргэжилтэн бий , туунээс асуу ?!! МАН-нд л ХАР ИНЕРГИ буюу хар нух байна даа ... МАНын засаглал ??!!!

тттт [202.126.89.191] 2020-02-20 00:37:24

нэг хүхэн архидаж яваад үхсэний тѳлѳѳ шалгаж дуусаагүй хэргийг хэний буруу болгох гээд бнааа

хогийн сайт бна ш дээ [202.126.89.191] 2020-02-20 00:36:19

булган хэзээ ч эхнэр нь байгаагүй. үнэн юм бичээрэй. хѳѳе.ХУДЛАА бичсэн бна шүүүүүүүүүүү гайгүйм үүү гэсэн хогийн сайт бна ш дээээ

Зочин [73.221.181.240] 2020-02-20 01:40:26

тийм Булган хэзээ ч Зоригийн эхнэр байгаагүй!

Zochin [192.82.68.184] 2020-02-20 00:08:20

Zasag dargiig shalga


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.