ЧУУЛГАН: "Эрүүл мэндийн даатгалын сан дампуурлаа, эмнэлгүүд эм, эмнэлгийн хэрэгсэлгүй байна"

Aдмин / Эрүүл мэнд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2025.09.17) Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн нэг дэх хэлэлцүүлэг/,

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд/Засгийн газар өргөн мэдүүлсэн/ -ийн нэгдэх хэлэлцүүлгийг тус тус хийхээр төлөвлөсөн. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дээрх хуулийн төслүүдээр завсарлага авсан хугацаа өнөөдөр дуусч, хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хуулийн төслүүдийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж буй юм.

УИХ-ын гишүүн Б.Бейсейн "Эрүүл мэндийн даатгалын сан дампуурлаа. Эмнэлгүүд эмгүй, эмнэлгийн хэрэгсэл байхгүй байна. Эмнэлгүүдэд квот тогтоочихсон, ард иргэд гаднаас авч ирж эмчилгээ хийлгүүлж байна.

Цэнгэл сумын гуравдугаар сургуулийн спорт заал байхгүйгээс гурав дахь жилдээ гадаа биеийн тамирын хичээл орж байна. Ховд багт эмнэлэг баригдаад хоёр жил боллоо. Аймгийн төвийн 150 ортой эмнэлэг ашиглалтад орох гэж байна, гэтэл тоног төхөөрөмжийнх нь төсвийг нь хассан байна гэх юм. Түргэн тусламжийн машин шинээр авах зардлыг 2026 оны төсөвт тусгахаар санал оруулсан, орсон уу" гэж асуув.

Сангийн сайд Б.Жавхлан түүний асуултад "Яамд хуульд заасан хүрээнд ирэх жилийн төлөвлөгөө, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, төсвийн шаардлага, төсвийн хязгаартаа багтсан дүрмүүдээр төсөл хөрөнгө оруулалтын арга хэмжээ өргөн баригдсан.

Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн. Баян-Өлгий аймагт ирэх жил шинэ сургууль барих шаардлагагүй, хамрагдалт зохих төвшинд байна гэж гарсан. Тийм учраас шинэ сургууль цэцэрлэг байхгүй, спорт заалны дээвэр нурсан, их завсар гэж ойлгосон" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.