ЧУУЛГАН: "Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа өөрчлөлт оруулж байж хөгжлийн төлөвлөлт яримаар байна"

УИХ-ын чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэг "Намрын чуулган нээгдээд, Монгол Улсын ирэх жилүүдийн макро эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн бодлогын талаар ярилцаж байна.
Хөгжлийн дунд хугацааны бодлого буюу Монгол Улсын ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж батлаагүй байхад дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл тэр хүрээнд төсвийн орлого, зарлага тэнцлийн талаар хоёр өдөр ярьж байгаа нь зармын хувьд буруу гэж үзсэн учир манай намын завсарлага авсан.
Миний хувьд ирэх жилүүдийн хөгжлийн бодлого, чиглэл стратеги ярьж тодорхойлоогүй байж төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын талаар урьдчилан яриад хуваарилж байгааг гайхаж байна. Хэрвээ та нар хувийн хэвшилд ажиллаж байсан бол ийм зүйл ярихгүй байх.
Энд нэг бол төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа өөрчлөлт оруулах ёстой ингэж байж хөгжлийн төлөвлөлт яримаар байна. Бид эхлээд Засгийн газрын өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэж байж ирэх 2026 оны төсвийн төслийг ярих ётсой байсан. Хоёр өдөр энэ хоёр төслөө хольж ярилаа.
Тэгэхээр дэгийн тухай хуулиар өөрчлөх хэрэгтэй байна. НӨАТ, тэтгэврийн нэмэгдлээс өөр өөрчлөлт шинэчлэл алга" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.177.96] 2025-09-18 13:44:21
Гэр хорооллынхон орон сууцны айлуудыг хувилсан түлхүүрээр орж, ухдаг. Тэгээд л гэр хорооллынхон бүтэн өдөр орон сууцны хорооллуудаар явдаг юм.
Зочин [202.9.40.86] 2025-09-18 12:25:43
Зөв шүү дараалал үндэслэл тодорхо байж үр дүнд хүрнэ.