ЗАСГИЙН ГАЗАР: Эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Ц.Анударь / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар эдийн засгийг эрчимжүүлэх асуудлын талаар авах арга хэмжээг хэлэлцлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед эдийн засгаа дэмжих, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлаар Засгийн газрын тогтоол гарлаа. Эдийн засагтай холбоотой хоёр дахь шийдвэр гарч байна. Өнөөдөр 8,9 заалттай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Нэгдүгээрт, Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг Монгол Улсын хилээр экспортлох үйл ажиллагааг эрүүл ахуйн, хорио цээрийн халдваргүйжүүлэлт, ариутгалын нөхцөл шаардлагыг хангаж экспортлох үйл ажиллагааг эхлүүлнэ. Оюутолгойгоос гарч байгаа зэсийн баяжмал хэвийн гарч байгаа. Ариутгал, хорио цээрийг дэглэмийг сахиж ажиллаж байгаа. Яг тэр нөхцөлөөр уул уурхайн тээврийг үргэлжлүүлье гэж байгаа юм.

Хоёрдугаарт, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадаагүй тохиолдол оногддог алданги, торгуулийг авахгүй. Үүнийг зохицуулах хуулийн төслийг боловсруулах чиглэлийг өгсөн. Үйл ажиллагаа нь хэвийн байгаа ААН-үүд цаг хугацаандаа төлөөд явахад асуудалгүй. Харин тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа нь доголдож НДШ-ээ төлөхгүй хойшлогдож байгаа бол үүнд нь алданги, торгууль ногдуулахгүй байх эрхзүйн орчин бүрдүүлэх шийдвэр гарч байна ” гэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: “Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Засгийн газраас авах арга хэмжээний жагсаалтыг өнөөдөр гаргалаа. 2016 оноос хойш улс оронд хүндрэлтэй байдал бий болоход Засгийн газар Төвбанктай хамтран арга хэмжээг уялдуулж, нийцтэй байдлаар гаргаж ирсэн. Төвбанкны хувьд дотоодод болж байгаа эдийн засгийн байдлаас гадна гадаад зах зээлийн хандлагыг нарийн судалж байгаа. Мөнгөний бодлогын хорооны хурлаар мөнгөний бодлогын хүүг бууруулах талаар хэлэлцэнэ. Хэрэв мөнгөний бодлогын хүүг бууруулчихвал зах зээлд тодорхой дэмжлэг бий болно гэдэгт итгэлтэй байна. Нэгдүгээрт банк хоорондын төлбөр тооцоон дээр нааштай зүйл гарна. Зээлийн хүү буурч байгаатай холбогдуулан банкнаас гаргаж байгаа зээлийн хүү буурах боломжтой. Энэ нь бизнесээ зээлээр хийж буй аж ахуй нэгжүүдэд ирдэг дарамт багасах нөхцөл болно. Цаашид эдийн засаг хүндэрвэл илүү нарийн заалттай төлөвлөгөөнүүдийг гаргахад бэлэн байгаа. Явуулах гэж байгаа бодлого маань дунд болон урт хугацаанд гэхээсээ илүү богино хугацаанд эдийн засгаа хэвийн байдалд нь байлгах, сэргэх хүртэл нь хамгаалах тал дээр төвлөрч байна” гэлээ.


Сэтгэгдэл

Иргэн [122.201.31.25] 2020-02-29 18:09:04

НӨАТ ийн буцаан олголтын хувийг нэмэх тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай. Буцаан олголтын хувийг нэмээд бүх аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамруулж баримт өгдөг болго. Манай ойр тойронд 400 метрийн дотор 7 дэлгүүр байдгаас 1 нь НӨАТ ийн баримт өгдөг. Мөн захын мах гурилын наймаачдыг НӨАТ ийн баримт өгдөг болго. Ломбард уудаас НӨАТ ийн баримт авъя гэхээр урдаас уурладаг. Ялангуяа хөдөө аймаг сумуудад баримт өгнө гэсэн ойлголт байхгүй байна. Татварын байгууллага ажлаа муу хийж байна. Буцаан олголтын хувийг нэмээд,бүх аж ахуйн нэгжийг бүрэн хамруулбал иргэд баримтаа нэхэж авдаг болно, татварын орлого ч нэмэгдэнэ. Сангийн яам ганцхан буцаан олголтыг нэмэхгүй гэж муйхарлаж байхын оронд энэ байдлыг анхаармаар байна шүү.

Зочин [66.181.189.49] 2020-02-28 22:34:08

Эдийн засаг дампуурлаа.олон сая тэрбумын долларын гадаад өр зээлээ төлж дийлэх үү.малнууд аа.ашиг орлого нь буурч бгаа эдийн засаг эрчимтэй хөгжилөө юу.яаасан ч аймаар том ам гаргадаг новш уу.дэлхийн улс орон айж чичирч байхад.манай малнуудын байж бгаа царайн бөгс нь онгорхой бна хөө

Хэрүүлч [202.179.25.130] 2020-02-29 13:05:10

Чи одоо ганцаараа бүхнийг ойлгож мэдэгч ухаант цэцэн малчин уу. Эдийн засагаа дампууруулахгүй байх арга малчин чамд байгаам бол шууд хэлчээч тэр малнууддаа. Тэгээд ч ямар ч малчин малтайгаа ярьж байж шийдвэр гаргадаггүй байх. Мэдээж малтай ярьж ойлголцож чадаж байгаа нь чи юм бол өөрөө л МАЛ болох нь дээ.

Irgen [64.119.20.224] 2020-02-28 17:22:55

Худал аа гуйвуулсан бөөрөнхийлсөн юу ч хийж чадахгүй новшнууд байна

Зочин [202.126.89.251] 2020-02-28 16:56:21

Худлаа хий хоосон ам.амнаас цаашгүй.эдийн зхсаг сүйрэх нь дамжиггүй.худал хоосон сүржигнээд нэмэргүй дээ

Зочин [66.181.185.211] 2020-02-28 15:39:11

Банкны зээлийн хүүг 3 ; 4 - р сардаа хойшлуулж өгөх хэрэгтэй б.на Хүүгээ төлж чадахгүй боллоо


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.