Өндөржүүлсэн байдалд эдийн засаг маань хэр бэлэн бол

Д.Тулга / Эдийн засаг

Яг одоогийн нөхцөлд санаа зовох хамгийн эхний асуудал бол яах аргагүй энэ. Харин салбар хариуцсан сайд Ч.Хүрэлбаатар “Нэг жилийн хүнд нөхцөлийг давах эдийн засгийн чадавхийг бий болгож чадсан” гэж мэдэгдсэн. Тэгэхээр одоохондоо тайвширч болмоор ч юм шиг. Гэтэл иргэд “Банкны зээлийн хүүг гурав, дөрөвдүгээр сардаа хойшлуулж өгөх хэрэгтэй байна. Хүүгээ төлж чадахгүй боллоо” хэмээн шаардаж эхлээд байна. Харин өндөржүүлсэн бэлэн байдал цаашид хэдий хүртэл хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй байгаа энэ үед УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр хуралдаж, Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах санал гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүллээ. Тус албан бичигт “…Улсын хэмжээнд эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байдалтай байгаа, импортын барааны орлого, зарлагын тооцооллын талаар, хот, хөдөөд хүнсний нөөц хангамжийн хүртээмж болон хэрэглээний зах зээлийн нөхцөл байдал мөн үйлчилгээний байгууллагуудын орлого багасаж, бараа бүтээгдэхүүний борлуулалт огцом буурч байгаа тул банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, түрээсийн төлбөрийн асуудлыг авч хэлэлцэх шаардлага үүсэж байна. Иймд 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн дотор мэдээллийг сонсож, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй” гэж дурдсан байна.

Мөн Засгийн газар хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгаа дэмжих зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Эдийн засагтай холбоотой хоёр дахь шийдвэрийг ийнхүү гаргаж байгаа бөгөөд эхний удаад хүнсний барааны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах чиглэлээр хилийн татварыг хойшлуулж, чөлөөлөх хуулийн төслийг өргөн барихаар болсон байна.

Нийт есөн заалт бүхий Засгийн газрын тогтоолд:

  1. Нүүрс, газрын тосны экспортыг эрүүл ахуй, хорио цээр, халдваргүйжүүлэлт, ариутгалын шаардлага ханган экспортыг эхлүүлэхээр боллоо. Ачаа тээврийн жолооч нь зориулалтын битүү хувцастай, машин нь ариутгалын нөхцөлтэй хилээр гарсан өдрөө буцаж орж ирэх чиглэл өгч байна.
  2. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадаагүй тохиолдолд оногддог алданги, торгуулийг авахгүй байх хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ.
  3. Мөн энэ хугацаанд хамаарах татварыг хугацаанд нь төлж чадаагүй бол оногдох торгууль, алдангийг нэг удаа чөлөөлөх заалтыг оруулсан байна.
  4. Төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг ч нэг удаа чөлөөлөх төсөл боловсруулна.
  5. Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний авлагатай бол татварын өртэй нийцүүлэн суутгах боломжийг бүрдүүлж байна.
  6. Урсгал зардалтай холбоотой зохицуулалтыг орлоготой уялдуулан зохицуулж, ач холбогдлоор нь эрэмбэлнэ гэсэн заалтууд оржээ.

Харин улсын төсөвт тодотгол хийхгүй. Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирсан бөгөөд нэг жилийн хүнд нөхцөлийг даван туулах чадавхийг бий болгож чадсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон юм.

Үнэндээ Монгол Улсын иргэдийн 81 хувь нь ямар нэг төрлийн зээлтэй байна гэсэн судалгаа бий. Тэгэхээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор тэдний зээлийн төлөлтийн асуудал ямар нэг хэмжээгээр хөндөгдөж байгаа.

Энэ тал дээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Засгийн газраас авах арга хэмжээний жагсаалтыг өнөөдөр гаргалаа. Банкны холбоотой уулзсан. Хэрэглээний зээл дээр санал гомдол ирж байна. Зээлийн бүтцийн өөрчлөлт хийж болдог. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас болоод асуудал үүсэж байвал хугацааны хувьд сунгах боломж нь бий. Төв банк арилжааны банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Зээлийн хүүг бууруулвал хадгаламжийн хүүг мөн бууруулна гэсэн зарчимтай. Төрөөс зээлийн хүүг бууруулах, түр царцаах зохицуулалт хийх боломжгүй. Харин банкууд ийм зохицуулалтыг хийж болно. Явуулах гэж байгаа бодлого маань дунд болон урт хугацаанд гэхээсээ илүү богино хугацаанд эдийн засгаа хэвийн байдалд нь байлгах, сэргэх хүртэл нь хамгаалах тал дээр төвлөрч байна” гэсэн юм.

Ойрын жишээ татъя. Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор Хятадын Засгийн газрын тэргүүн Ли Кеганг “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлт маш чухал. Орон нутаг дахь ажлын байрыг тэд л хангадаг. Тиймээс энэ хүнд цаг үед Хятадын Төр, засгийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих шийдвэр гаргалаа” хэмээн Хубэй мужид болсон уулзалтын үеэр хэлээд “Банкны зээл төлөх хугацааг нь ирэх зургаадугаар сар хүртэл хойшлуулах, хүүгийн хүүгээс бүрэн чөлөөлөх юм. Энэ нь коронавирус нөмөрсөн Хубэй мужийн бүх жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хамааралтай” гэдгийг хэлсэн байна. Энэ бол тун чиг ухаалаг бас иргэдээ бодсон шийдвэр.

Үүнээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Үнэндээ Монгол Улсын хувьд ч ижил төстэй байдал үүсвэл гагцхүү энэ шийдлийг харж иргэдээ бодох ёстой. Ялангуяа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид банкны зээлийг төлөхөд хүндрэл үүсч байгаа нь илт. Худалдан авалт эрс багасч, томоохон худалдааны төв, захаар орох иргэдийн урсгал татарч байна. Үнэхээр худалдан авалтгүй 00 зогсолт хийж байна. Иймд бизнесийн болон байрны зээлтэй иргэдийн зээлийн хүүг гарцаагүй нөхцөл байдалд хойшлуулахаас өөр гарц үгүй.

Тиймээс хэрвээ Монголын Засгийн газар коронавирусын хөл хорио тогтоосон үед БНХАУ-ынх шиг ийм шийдвэр гаргавал чухамдаа ард түмнийхээ талархлыг жинхэнэ утгаар нь хүлээнэ дээ. Гэхдээ хөл хорионд орвол шүү дээ. Яг одоогийн байдлаар ядаж л жижиг дунд бизнес эрхлэгч хийгээд зээлтэй иргэдийнхээ банкинд зээлээ төлөх хугацааг жаахан сунгавал болох нь тэр.


Сэтгэгдэл

Zeel teglesen yum chin huu hoishluulah yu ch bish [66.181.176.183] 2020-02-29 12:40:42

Zeel teglesen yum chin huug hoishluulah yu ch bish bailgui, udahgui hoishluulah baihaa sanaa zovoltgui

Зочин [66.181.182.104] 2020-02-29 05:41:09

banknii huug bid nar medehgui gej hutsaj bainalee

Зочин [192.82.74.171] 2020-03-01 02:37:04

heleed yuhewee bid tulj chadahgyi nee 3 bolon 4 sard. tsashaga bol tsag tuhaid ni tuluud yawnaa. horio tawigdwal

Зочин [66.181.189.119] 2020-02-29 02:58:13

Монгол ямар эдийн засагтай том улс биш. Бидний яриад байгаа энэ эдийн засаг чинь банкны хадгаламж эзэмшдэг 1000 хүний эрх ашгийг хамгаалах гэсэн ядарсан эд шүү. Бид нарын дунд ганцхан компьютерийн вирус халдаахад хэдхэн хүн монголын эдийн засгийг хуйвалдаж барьдаг нь харагдана. Чөлөөтэй өрсөлдөх аргагүй хүүлэх зарчимаар зээлдүүлсэн гутамшиг байгаа. Дайшинхүүгийн пүүс шиг жагсаалт үүссэн түүнийгээ байнга хүү бодож хүүлдэг хэдэн хүн бий.

Зочин [66.181.189.119] 2020-02-29 03:44:19

Зээлийг тэр 1000 авахгүй байх тогтолцоо хэрэгтэй. Гадаадын харилцагч монголд оруулах хэрэгтэй. Монголын банкууд гадаадад гарч ажиллах хэрэгтэй. Африкт очиж монголын банкууд салбараа нээх хэрэгтэй. Мөн гадаадын компанийг монголд оруулж ирэх хэрэгтэй. Хөгийн өндөр хүү бол мөнгөний эргэлтээс илүү эдийн засагт гай тарьж байна. 1000 пиздаа нар мөнгөө аваад өөр улсад очиж амьдар. Энэ банкны тухай хуульд өөрчлөлт оруул. Дэлхийн аль нэг улсад салбартай байхыг шаард.

ЗОЧИН [122.201.31.98] 2020-02-29 03:08:36

тэгээд тэр хүмүүс чинь мөнгөө банкнаас татвал чиний зээл авдаг хөг өнгөрөх бишүү чи бид хоёроос л илүү толгойн ажилсан улс байна та бас л үнэгүй юм цохиод амар хялбар амьдармаар байнуу цаасан мөнгө хэвлээд зимбабве шиг болмоор байнуу чи

Зочин [66.181.189.49] 2020-02-29 02:03:32

Юу ч хийж бутээж байгуулж чаддаггуй улс орон дапуурах нь мэдээж шуу дээ.3 сая хунийхэн 2 сая нь идэж ууж унтаж босож хэрэглэхээс цаашгуй улс орон монгол гэдгийг мэдэх уу.гадаад өр зээл гэж хэдэн тэрбумаар хэмжигдэх долларын өрөнд уначихаад байгааг мэдэж бна уу.хийж бүтээдэг экспорт олдог улс орон дампуурч байсан түүх алга даа.япон со хятадууд эдийн засаг нь тулгуур сайтай байж бэрхшээл саадыг тууштай давж гарч байсныг мэдэж бна уу.энэ улс нэг жил битгий хэл өнөө маргааш дампууралаа зарлахад бэлэн болчихсон бөгс нь онгорхой явж бнааааааааааааааааа

Зочин [122.201.31.98] 2020-02-29 02:42:40

Энэ улсын төлөө санаа тавьдаг хүн байгаан сайхан байна монголын хувь заяаг гаргуундаан хаясан шүүдээ үхрүүд одоо зээл тэглэ хойшлуул таван толгойг хувааж идье зээлгүй тэтгэврийнхэн хүн бүр сая төгрөг авна бүгд л үнэгүй юм хэрэглэх гэнээ төр засаг нь бүүр доор сонгогдож л байвал монгол яах нь хамаагүй би баттулгын төлөө саналаа өгөхдөө мөрийн хөтөлбөрийг уншаач үгүй тэхэд л зээл тэглэн гэж амлаад одоо хорлоод л сууж байна хүрэлсүх бас л адилхан 96000 тараах гээд сууж байна уг нь сонгогчид мөрийн хөтөлбөр судлаад саналаа өгөхгүй дээ хүнийн л хардаг хүрэлсүх бол айх юмгүй л гарна даа амлаад улсаа алах хэрэггүй л байгаан


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.