Тусгаарлах хоногийг 21 болгож сунгалаа

Н.Алтанцэцэг / Улстөр

Улсын Онцгой комисс хуралдаж, шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан COVID-19-ийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5,5-19 хоног байлгах тухай зөвлөмжийн дагуу мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс найм хоногийн дараа шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан сэжигтэй иргэдийг тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж 21 болголоо. Гэнэтийн шийдвэр гарч байгаа тул одоо тусгаарлалтад байгаа 1000 гаруй иргэнд санхүүгийн дарамт ачаалал үүсгэхгүй. Нэмэлт долоо хоногийн тусгаарлалтын байр, хоолны 350-500 хүртэл сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов.

2020.04.02-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, 2020.04.03-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тус тус захиалгат нислэг үйлдэнэ. Тус нислэгээр Монгол Улсад ирэх иргэдэд шинэ коронавирусын шинжилгээнд хамрагдсан бөгөөд халдвар аваагүй байх, тусгаарлах байрны 1,050.000 төгрөгийн төлбөрөө төлсөн, ирээд 21 хоног дэглэмийн дагуу тусгаарлалтад байх шаардлагыг тавина. Мөн нислэгийн баг бүрэлдэхүүнд мэргэжлийн эмч сувилагч нарыг илгээж зөөврийн, түргэн оношлуураар нислэгийн явцад оношилгоо хийх зэрэг арга хэмжээг авч ажиллана.

Сөүл, Токиогоос захиалгат нислэгээр ирэх иргэдийг нэг бүрээр нь тусгаарлан байрлуулах саналыг Эрүүл мэндийн сайд гаргасныг Улсын Онгцгой комиссын гишүүд дэмжиж, тусгаарлах байрны нөөцийн талаарх дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгааг гаргаж танилцуулахыг УОК-ын шуурхай штабд даалгав. Мөн тус судалгаанд тулгуурлан дараагийн захиалгат нислэгүүдийг төлөвлөхөөр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:08:30

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:08:29

Зочин [202.131.225.197] 2020-03-27 14:36:42

tansaglaj uguh nee

zochin [66.181.161.14] 2020-03-27 03:34:34

Gadnaas uwchin awchirhaa boli hilee nee ayulgui emchilgee sain orond ochij uuriiguu hamgaalya.Hunii songoh erhiig buu hyzgaarla

монгол [66.181.179.182] 2020-03-27 03:47:45

Тэр гадаад улсууд чинь баларч байхад, монгол хүнийг эмчилж харагдаач. Чи бол өөрөө олон юм хуцалгүй дуртай газартаа очиж үх.

Зочин [202.126.88.168] 2020-03-27 03:06:13

Монголчууд үнэхээр сайн ажиллаж бн!

Зочин [202.55.191.130] 2020-03-27 03:52:13

юу вэ, улаанбаатарт 20000 хүн тусгаарлахаар бэдэж байхад


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.