ДЭМБ коронавирусийн талаар цахим хурал хийлээ
ДЭМБ-аас зохион байгуулж байгаа “БНХАУ-ын коронавируст халдвар (COVID-19)-ын хариу арга хэмжээний туршлага” цахим хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд, ТНБД, яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ, тархвар зүйн болон эмнэлзүйн зөвлөх баг байгаа газраасаа онлайнаар холбогдсон байна.

Цахим хурлаар БНХАУ-д халдвар хамгийн өндөр тархсан Шанхай, Хубэй, Үхань хотын эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид коронавируст халдвар (COVID-19)-ын тандалт, оношилгоо, эмчилгээ, тархалтыг хязгаарлах, сэргийлэх чиглэлээрх туршлага, сургамжаа дэлхийн бусад орнуудад хуваалцлаа. Тухайлбал, коронавируст халдвар (COVID-19)-ын дэгдэлтийн үед тохиолдол болон хавьтлын судалгаа хийх, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах, аялалтай холбоотой арга хэмжээ, гадаад орчны хяналт, хувийн хамгаалах хэрэгслэлийг хэрхэн хэрэглэх, эмчилгээ оношилгооны зааврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Цахим хуралд ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус, ДЭМБ-ын НДББ-ын дарга Такаши Касей нар онлайнаар холбогдож үг хэллээ.




































































Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
МУГЖ Н.Ариунболд: Театр хол оршдоггүй, хүний сэтгэл дотор байдаг
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна
Парист үймээн самууны улмаас 200 гаруй хүн бэртжээ
Р.Гончигдорж: УИХ 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хуулийн техникийн алдааг санаатайгаар гаргасан
Манай улсын нийт хүн амын 36.1 хувь нь хүүхэд байна
12,306 ээж "Алдарт эхийн одон" хүртлээ