Х.Баттулга: Улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан бүх зардлыг танаж, эрүүл мэндийн төлөөх арга хэмжээнүүдэд зарцуул

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

УИХ-ын дарга аа,

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэл дүүрэн цаг үед нээгдэж байна. Титэмт вирусний цар тахал дэлхийн бараг бүх улс оронд тархаж, сая хол давсан хүн энэ өвчнөөр халдварлаж, нас барагсдын тоо 70 мянгаас даваад буй ийм цаг үед бид хавартай золголоо.

Иймээс миний бие саяхан нийт иргэддээ хандаж гаргасан уриалгаа Та бүхэнд хандан дахин сэргээн тайлбарлаж ойлгуулах шаардлага үүслээ.

Халдварлах, тархах маш өндөр чадвар бүхий титэмт вирусний цар тахал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нийт хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорилт болсныг дэлхийн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрчээ. Энэ бол ердийн ханиад томууны тархалт шиг түр зуурын зүйл биш, урт удаан хугацааны тууштай тэмцэл шаардсан аюулт тахал болох нь ойлгомжтой болж, улс орнууд үүнд бэлтгэж эхэлснийг бүгд анзаарч байгаа гэдэгт найдъя.

Титэмт вирусний халдвар тархалтаас үүдээд нефтийн үнийн уналт, санхүүгийн зах зээлийн уналтууд дараалж, дэлхийн эдийн засагт даяар хямрал нүүрлэжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ зогссоноос орлогын хомсдол, ажилгүйдэл, ажлын байрны цомхотгол эрс өсөж, энэ нь ядуурал, өлсгөлөнг даллаж байгааг эдийн засагчид анхааруулж, улс орнуудын Засгийн газрууд даяар хямралын давалгааны цохилтыг зөөлрүүлэх, хүнээ, иргэдээ хамгаалж, эрсдэл багатай даван туулахад бүхий л хүч чадал, анхаарлаа чиглүүлэх боллоо.

Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлснээс үзэхэд манай улсад одоогоор 10 мянган хүн ажлын байраа алдаад байна. Энэ бол 10 мянган өрх, 40 орчим мянган хүн орлогогүй боллоо гэсэн том дохио юм!

Энэ цар тахал, даяар хямрал Монголыг тойрохгүй, дайрах нь маш тодорхой болж байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах цогц арга хэмжээг яаралтай урьдчилан төлөвлөж, хэрэгжүүлэхийг уриалсан юм.

Бусад улс орнууд хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн экспортоо зогсоох, хязгаарлах шийдвэрүүдийг дараалан гаргаж, тахлаас улбаатайгаар ёс суртахууны уналт газар авч, хүмүүнлэгийн хямрал ч үүсэх төлөв байдал харагдаж эхэллээ. Бусад улс орнуудын захиалсан, худалдан авсан эм, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийг замаас нь булаан авах үйлдэл хэд хэдэн удаа давтагдаж, энэ нь соёл иргэншлийн манлай гэгдэх бүсүүдэд гарч байгаа нь анхаарал татаж байна. Цар тахлыг ялан дийлэх, намжаах хугацааг хэн ч тодорхой хэлж чадахгүй байна. Баттай эх сурвалжууд 1-2 жил хүртэл ч үргэлжлэх эрсдэлт төлөв байгааг мөн анхааруулж байна. Бодит байдлыг үнэлж чаддаг улс гүрнүүд цар тахлыг “Давагдашгүй хүчин зүйл бус дайны байдал авчирлаа” хэмээн үзэж, ийм төлөвт эдийн засгаа, нийгмийн амьдралаа бэлтгэж эхэллээ.

Монголчууд бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж, иргэдээ хамгаалах зохист бодлогыг хэрэгжүүлж, гарз хохирол, эрсдэл багатайгаар даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдах хэрэгтэй байна.

Нийт 15 нам, 4 эвслийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийн зарим заалт нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зургаан заалтыг илт зөрчсөн байна. Энэ нь намууд сонгогчдын саналыг тооцоо судалгаагүй ямар ч хамаагүй аргаар татах, ард нийтийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо.

Хямрал хаалга тогшиж байхад Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдод оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн. Эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай байна.

Дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь хямралыг сөрөх, эрсдэлийг багасгахад тустай байх болно.

ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХЭЭС ТАТГАЛЗАХ ЯМАР Ч БОЛОМЖ СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД Ч, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХУВЬД Ч БАЙХГҮЙ

Нэг. Яаралтай улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танах, улсын мөнгө, санхүүг иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, өвчний тархалтыг хязгаарлах, эрүүл мэндийн тогтолцоог нураачихгүй байлгахын төлөөх арга хэмжээнүүдэд чиглүүлэх, зарцуулах.

Төсөвт тодотгол хийхээс татгалзах ямар ч боломж сэтгэл зүйн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч байхгүй. Улсын төсвийн тавин хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө гаргах, зарцуулах тухай ярьж байгаа бол төсвийг тодотгохоос өөр зам байхгүй. Цар тахлыг түр зуурын зүйл хэмээн санаж, улс төрийн эрх мэдэл, сонгууль зэргийг улс үндэстэн, ард нийтийг хамарсан аюул заналаас дээгүүр тавьж, чухалчлан үзэх нь хатуухан хэлэхэд Үндэсний эрх ашгаас урвасан хэрэг юм. Сонгуулийн санхүүжилтээ босгох өчүүхэн эрх ашгийг ард түмний эрүүл мэнд, бүтэн амьдралаас дээгүүр тавьж хэрхэвч болохгүйг анхааруулж байна.

Хоёр. УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна. Сонгуулийг товлосон хугацаанд явуулах гэж муйхарлах нь хэд хэдэн эрсдэлийг дагуулах нь тодорхой байна.
Сонгуулийн сурталчилгаа болон санал өгөх явцад иргэд олноороо бөөгнөрөх, цуглах нөхцөл үүсэх нь гарцаагүй. Энэ нь арайхийн, хамаг хүч, хөрөнгөө шавхан тогтоон барьж байгаа цар тахлын тархалтыг гааруулж, хяналтаас гаргахад хүрэх эрсдэлтэйг улс төрийн намуудын удирдлагад хатуу анхааруулж байна. Титэмт вирусний халдварын тархалтыг хяналтаас алдаж, өвчлөлийн тоог огцом өсгөх юм бол манай эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ дийлэхгүй, нуран унах эрсдэл маш өндөр болохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага бидэнд мөн дэлхийн улс орнуудад удаа дараа анхааруулсаар байна.
Сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ ээ. Энэ тахал настай хүмүүст их аюул учруулдаг болох нь тогтоогдсон тул ахмад настнууд эрсдэлийг сонгохгүй нь тодорхой юм. Сонгуульд идэвхтэй оролцдог бүлгийнхэн эрсдэлээс сэргийлж, санал өгөхгүй нөхцөлд ирц бүрдэх магадлал шууд буурч байх жишээтэй. Ирц хүрээгүйгээс сонгууль дахих, давтан санал авах зэрэг байдал үүсвэл эрсдэлийг бид зориудаар өсгөн үржүүлж байгаагаас өөрцгүй мунхаг хэрэг болно.
Сонгуулийн үр дүнг гадаадад болон дотоодод хүлээн зөвшөөрөх легитим чанар буурах эрсдэл байна. Гадаадын хараат бус ажиглагчид цар тахлын улмаас Монголын сонгуулийг ажиглаж чадахгүй. Сонгуулийн сурталчилгаа өрсөлдөж буй улс төрийн хүчнүүдэд ээлтэй байдлаар өргөн дэлгэр, хүртээмжтэй явагдаж чадахгүй нөхцөл байдал нэгэнт үүссэн. Энэ нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, нийгмийн бухимдлыг өдөөх, улмаар олныг хамарсан эсэргүүцэл үүсгэх шалтаг, шалтгаан болох эрсдэл бас байна. Бидэнд 5 иргэнийхээ амийг алдахад хүргэсэн саяхны сонгуулийн гашуун сургамж бас бий. Тухайн үед Ц. Мөнх-Оргил Хууль зүйн сайдын алба хашиж байсан, энэ чуулганы нээлтэд мөн оролцож байна.

Тийм учраас Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын үүднээс УИХ-ын ээлжит сонгуулийн товыг царцааж, сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл, ухаалаг шийдвэр байх болно.

Сонгууль хойшилбол дарангуйлал тогтох нь гэх сүржин таамаглал дэвшүүлж байгаа хүмүүс, улс төрийн хүчнүүдэд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг сайтар уншихыг би энэ индэр дээрээс зөвлөж байна. Учир нь Монголын хууль эрх зүйн актуудад ийм нөхцөлд зөвхөн УИХ-д бүх эрх мэдэл, засаглал хадгалагдана гэдгийг тов тодорхой заачихсан байгаа.

СОНГУУЛЬ ХОЙШИЛБОЛ ДАРАНГУЙЛАЛ ТОГТОХ НЬ ГЭХ СҮРЖИН ТААМАГЛАЛ ДЭВШҮҮЛЖ БАЙГАА ХҮМҮҮС, ҮНДСЭН ХУУЛЬ, БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ САЙТАР УНШИХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журмыг хамтдаа боловсруулъя. Засгийн газраас санал болгосон арга хэмжээнүүдийн ихэнх нь байгаа онохгүй хэмээн шүүмжлэгдэж байна.

Компаниуд, бизнес эрхлэгчид орлого, ашиг олохгүй нь нэгэнт тодорхой байгаа тул тэдэнд дарамт болж байгаа Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын хэмжээг бууруулах, эсвэл тодорхой хугацаанд царцаах зэргээр бодитой нөлөөлөл үзүүлэхүйц шийдлүүдийг гаргах хэрэгтэй болоод байна.

Одоо санал болгож байгаа 7 зүйл нь аж ахуйн нэгжүүдэд жигд, тэгшээр бодит дэмжлэг үзүүлэх бус тодорхой шүүлтүүрт тэнцсэн 10 хувийг л дэмжих хөтөлбөр болох нь гэсэн шүүмжлэл гарч байна. 770 мянган нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөс мөн л 10 орчим хувьд нь хөнгөлөлт хамаарах болж байгаа гэсэн дохиог иргэд өгч байгааг УИХ анхааралдаа авмаар байна.

Ажлын байраа хадгалахад чиглэгдсэн шийдвэрүүдийг тодорхой, ойлгомжтой, гуйвуулах, гажуудуулах боломж гаргахгүй байдлаар гаргахгүй бол үл ойлголцол, гажуудал үүсэхээр ажиглагдаж байна.

Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах, тэгш бус хандах нь өнөөгийн нөхцөлд хэрхэвч байж болохгүй зүйл.

Одоогоор зарлаад байгаа зээл хойшлуулах, ажлын байранд татаас өгөх шийдвэрүүд амьдрал дээр үл ойлголцол үүсгэж, бухимдлыг өдөөж байгааг анхааралдаа авна биз ээ.

Иргэд төр, хувийн хэвшлийн алинд ажиллаж байгаагаас үл хамааруулан цалин, орлогыг нь Төр хамгаалах, тогтвортой байлгах бүхий л бололцоог эрэлхийлэх хэрэгтэй байна.

Боломж байгаа, боломжийг бий болгох ч ёстой. Энэ бол УИХ-ын хэнтэй ч хуваалцах ёсгүй үүрэг юм.

Дөрөв. Нийт иргэдийн амьжиргааны төвшин, ялангуяа хүүхдийн орчин нөхцөлийг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах. Дэлхийн улс орнууд эм болон хүнсний нэн чухал нөөцүүдээ хамгаалах үүднээс экспортоо зогсоох, хумих байдалд шилжиж байгаа нь эмийн болон эмнэлгийн хэрэгслийн импортоос ихээхэн хамааралтай манай улсын хувьд хүндрэл учрах төлөв үүслээ. Улаан буудай болон нэн шаардлагатай эмийн хангамжийн нөөц бүрдүүлэх шийдэл, шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраас гаргаасай хэмээн уриалж байна. Бүхний түрүүнд, бүхний төвд монгол хүнийг тавьж, улс төрийн хийрхэл, сөргөлдөөнөө хойш тавьж ажиллахыг дахин уриалж байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал гэх бүтцээс титэмт вирусний хямралыг даван туулахад нь зориулж хөгжиж байгаа орнуудад 2.5 их наяд долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох, хугацаа тулгамдсан зээлээ дарахад нь туслах санаачилгыг гаргасан байна. Үүнээс Монгол Улс авах хэрэгтэй, мөн шаардлагатай байна.

ХЯМРАЛЫГ ЭРСДЭЛ БАГАТАЙГААР ДАВАН ТУУЛАХ ЦОРЫН ГАНЦ АРГА НЬ ЭВ НЭГДЭЛТЭЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САХИЛГА ХАРИУЦЛАГА

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг бүтцийг нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргаж, нөөц, чадавхыг оновчтой зарцуулах, үргүй зардал, давхцлыг арилгах, онцгой нөхцөлийг далимдуулан шамшигдуулах байдлыг таслан зогсоохын тулд нэгдмэл удирдлага бүхий бүтэц байгуулахаас өөр зам харагдахгүй байна.

Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг оновчлох, төвлөрүүлэх нь түүхийн урт хугацаанд шалгарсан арга болохоос дарангуйлал тогтоох хэрэгсэл огтхон ч биш юм. Гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухайд эдгээр санал, шаардлагуудыг дэвшүүлж байна.

Хямралыг эрсдэл багатайгаар даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, нийт нэгэн хүчийг нийлүүлэн, гүн бат ойлголцолтойгоор хамтран ажиллах явдал мөн. Эрсдэлт нөхцөлд хардлага сэрдлэгийг гол болгон, эсэргүүцэл тэмцлээр түрий барих, улс төрийн ашиг хонжоог урьтал болгох гэж оролдвол үүнээс үүдэн гарах хохирол, эрсдэл нь хэмжээлшгүй хүнд тусах болно.

УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн 4 дүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрбээр “эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан...” гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бүгд мэднэ.

Улсын Их Хурлын гишүүн, сайд асан Б.Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье.

Улсын Их Хурлын гишүүд ээ,

Монголчууд аа, ард иргэд ээ,

Хүнд бэрх цаг үе дэлхий дахиныг, Та биднийг нөмрөн ирлээ. Бид аюул, хямралыг тойроод гарч чадахгүй. Хамтдаа даван туулах, сөрөн шийдэхээс өөр гарц үгүй. Бид чадна аа.

Монголчууд бид бүхий л түүхийнхээ туршид эв санааны нэгдэл, хамтын зүтгэлээр хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн билээ.

Нэг ч монгол хүн аюулт тахалд амиа алдах ёсгүй, үүний төлөө үндэстнээрээ нэгдэн нягтрах, эв санааны хүчээр даван туулах цаг бидний өмнө тулгаран ирлээ. Эрүүл саруул байхад бусад бүх зүйл бүтэх, дэвших хөгжихийн үндэс бидэнд бий.

Энэхүү цар тахалтай нүүр тулан өдөр, шөнөгүй ажиллаж байгаа Улсын онцгой комисс, бусад албад, мөн эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын ард түмэн эрүүл энх, элэг бүтэн, аз жаргал дүүрэн амьдрах болтугай!


Сэтгэгдэл

Кочин [122.201.24.30] 2020-04-07 00:22:44

Сонгууль хойшлуулах өуруу харин төсөв тодотгох бол зав

Офицерууд [103.57.94.235] 2020-04-06 23:59:49

Сонгууль хойшлуулах онц шаардлага үгүй б.на. Цагт нь хийх хэрэгтэй. Бид асар уудам нутагт тархаж суурьшсан монголчууд.

Зочин [66.181.187.117] 2020-04-06 23:27:45

Би яагаад ийм ихээр Элбэгдоржийг үзэн яддаг болчвоо. Их гай тарьсан болохоор тэр л дээ . Тэр бол монголын өвчин хорт могой. Одоо энд гар хөлүүд нь хамгаалсан баттулгыг муулж бичээд эхэлж. Батулгаа элийдоржийг хийх ёстой байх ёстой тэр шоронд нь маш хурдан хий

Зочин [103.229.120.64] 2020-04-06 15:37:34

Битгий хуц

zochin [202.72.245.165] 2020-04-06 12:55:08

demjij bna uvchin tuschih vi gesen aidas duuren bhad yun songuuli tenegtehe boli

Зочин [202.126.89.248] 2020-04-06 12:33:52

Сонгуулийн төсвийг танах юм бол хэдэн жилдээ согуууль явуулахгүй юм байна даа

Haagii [66.181.161.20] 2020-04-06 12:09:38

Battulga dahiad iuy hulgai hiih gerd bna

зочин [139.5.216.186] 2020-04-06 11:02:58

НӨАТ - г бас хойшлуулж,буулгах хэрэгтэй

Зочин [37.167.243.228] 2020-04-06 10:11:51

Zov demjij bn. Songuuliiig hooshluul

Зочин [64.119.24.85] 2020-04-06 10:02:11

Хулгайчдаас ганц өдрийн өмнө ч болсон салмаар байна. Попууд улс орны эсрэг асар буруу үйлдэл ажиллагаа явуулж байна

Зочин [150.129.140.225] 2020-04-06 11:21:52

Ерөнхийлөгч зөв асуудал тавьж байна дэмжээд өгнө хар машин сонгууль 2 хэрэггүй амьд сэрүүн байвал болно.

Зочин [202.179.31.111] 2020-04-06 09:45:14

Маш зөв санаа, ухаанд нь ухна үхсэн хэд нь ойлгохгүй дээ

Сонгуулийг хойшлуулах нь зүйтэй. [202.131.225.53] 2020-04-06 09:23:17

Зөв, маш зөв. Коронавирусээр далимдуулж коко авах ч хүн их байна, түүгээр далимдуулж хариуцлагаас мултрах гэсэн хүмүүс ч олон байна. Нөгөөтэйгүүр энэ бүрхэг үед элдэв заль бульхай гарах аюултай. Иймд нийгмийн байдал хэвийн голдрилд орсны дараа л сонгулиа хийх нь зүйтэй. Сонгууль бол ард түмэнд үйлчилж байх ёстой, тэрнээс биш ард түмэн сонгуульд захирагдах ёсгүй.

Зочин [139.5.219.173] 2020-04-06 08:32:59

Маш зөв ,ухаалаг шийдвэр

зочин [66.181.191.196] 2020-04-06 08:05:22

энэ олон намын малнууд хүрэлсүх хүрэлбаатар нарт ойлгуулах гээд ядчихсан жонхуу юмаа.хатуухан хэлэхэд та нар үхдэл цогцс хэдэн саяаараа хэвтэж бгаа итали испани баруун европын орнууд шиг болохыг хүсээгүй юм бол наад сонгуулиа боль.үхдэл цогцс хоёрыг харах дуртай новшнууд байвал сонгуулиа явуулаад үзээрэй.нийт монголчуудын амь нас эрүүл мэндийг хэн ямар гээч этгээд хамгаалж баталгаа гаргаж ѳгѳх гэж бна.түүнийгээ олон нийтэд ил тодоор хэл дээ.баталгаа хаана хэн гаргах уу?малууд аа?үхэх сэхэхын зааг дээр ирчихээд бгааг дэлхийн улс орнууд сандарч бна шүү дээ?үхрүүд ээ?сонгуулиа боль.тѳсѳв мѳнгѳѳ тодотголд оруул

Зочин [202.179.31.114] 2020-04-06 07:49:12

Ерөнхийлөгчийн санаа зөв боловч сонгууль хойшлуулбал УИХ,Ерөнхий сайд,Засгийн газрын бүрэн эрх хэвээр хадгалагдаад явах уу үгүй юу тэр нь хуулинд хэр нийцэх вэ гэдэгт хариу өгөөд чадамжгүй бол өөрөө бүх эрх мэдлээ авч явна гэж ойлгох уу? Үндсэн хууль яг таньтай адилхан уншаад таны наад хэлээд байгааг чинь давагдашгүй хүчин зүйлийн хор уршгаар онц байдал зарлах эрх таньд байгаа болохоос дэлхий нийтээр түгээмэл тохиолдож буй зүйлийг Монголд онцгой болсон мэтээр төсөөлж ярих нь тиймч таатай сонсогдохгүй байна.Харин хариуцлага,эв нэгдэл гэдэг нь зөв л дөө.Амьдрал үргэлжилнэ тиймээс тиймээс ажлаа явуулдагаараа явуулаад онцгой зохион байгуулалтай,эв нэгдэлтэйгээр хохирол багатайгаар даван туулах л хэрэгтэй.Миний бодлоор энэ авч байгаа арга хэмжээгээ гаднаас орох хөдөлгөөндөө онцгүй анхаар дотроо тогтоосон дэглэмээ хатуу чанд мөрдөөд хаврын нөр их ажилдаа цаг алдалгүй ормоор л санагдах юм.

Зочин [66.181.161.100] 2020-04-06 12:09:51

Bitgi teneg yum yriad bai huulia sain unshdaa.songuulin ter ih zardalig eruul mendee hamgaaluulahad zartsuulsan ni zuv.amid bhd hezee ch songuulia hij blno

Зочин [202.179.31.111] 2020-04-06 09:43:54

ЭКВАТОР ШИГ ГУДАМЖНААС ҮХДЭЛ ТҮҮГЭЭД ИРЭХИЙН ЦАГТ УЛСТӨРЧ ЧИ ОЙЛГООД ХЭЗЭЭД ОРОЙТСОН БАЙХ БОЛНО, ЧИ ӨӨРӨӨ ЯМАР БАЙХ НЬ ТОДОРХОЙ БУС

ЗОЧИН [202.9.46.202] 2020-04-06 08:01:31

ОЛОН ХҮН ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОНД НӨГӨӨ ЭЛБЭГ ХУЛГАЙЧ БАЙСАН БОЛ ЯАХ БАЙСАН БОЛ ГЭЖ ХАРЬЦУУЛЖ ҮЗЖЭЭ. ТЭР ЭТГЭЭД БАЙСАН БОЛ ЮУН ТУСГААРЛАХ, ШААРДСААР БАЙГААД НЭГ КАМЕР ТУСГААРЛУУЛААД ШУУД ШОРОНД ХОРЬЧИХСОН, ӨНӨӨДӨР ЧУУЛГАН ДЭЭР ӨӨР ЮУ Ч ЯРИХГҮЙ НӨГӨӨ БАРИУЛСАН ХҮНЭЭ ГАЗАР ДОР ОРТОЛ МУУЛСААР БАЙГААД ДУУСГАНА ГЭНЭ. НЭЭРЭЭН Ч ТЭГЭХ БАЙХ, ӨӨР ШИГ НЬ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ НЭГ МУУЛЖ ДАЙРААГҮЙ БАЙХАД Н.ЭНХБАЯРЫГ ЯАЖ ЧИЧИРЧ ХУРАЛ ЗӨВЛӨГӨӨНИЙ НЭР БАРИН ДАЙРЧ ХҮН БИШ ЮМ ШИГ ДАЙРЧ ДОРОМЖИЛЖ БА ТАВАА ХАНГАЖ БАЙЛАА. ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧ ГЭДЭГ ЗАН ЧАНАР, ЁС СУРТАХУУН БҮХ ТАЛААРАА МӨН Ч БОЛЬЧИХСОН ЛАЛАР ШҮҮ ДЭЭ.

Зочин [202.126.88.138] 2020-04-06 07:33:37

Маш зөв зүйлийг шаарджээ. Нөгөө тэнэгүүд нь бушуухан байраа тавиад өгөх хэрэгтэй. Дахиж тэднийг сонгох байтугай, нэрийг нь ч хэлээд хэрэггүй!!!

Зочин [139.5.217.73] 2020-04-06 12:13:08

ok

Нарантуяа [139.5.217.73] 2020-04-06 07:29:36

Бидэнд ийм цагт ийм ерөнхийлөгч байна гэдэг бахархалтай.Баярлалаая.Та бол бидний итгэл найдвар

Зочин [139.5.217.73] 2020-04-06 07:31:44

өмөг түшиг минь юм

Оюунбилэг [64.119.18.119] 2020-04-06 07:21:34

Ерөнхийлөгчөө дэмжиж байна Үнэндээ би Капитрон банкнаас зээл авсан. Сүүлийн 4 - н сарынхаа зээл хүүгээ ломбарднаас зээл авч төлсөн. Одоо надад тавих ч юм үлдсэнгүй Орох оронгүй болох дээрээ туллаа

Зочин [66.181.179.66] 2020-04-06 06:58:47

Еронхийлогч оо дэмжсэн нь дээр байх аа , ард тумэээн ! Яаж ч болдоггуй АЮУЛ чинь энэ МАН л байна шуу , тэр " иргэд , эрдэмтдийн толоолол"- г нь оролцуулсан " цомхон " удирдлагыг нь байгуулуулаад , ямарч гэсэн эхлээд улс орноо ЦЭВЭРЛЭД - ЦЭГЦЛЭЭД авсан нь дээр байх аа .... Алийн болгон " намаа дагавал алдахгуй - нараа дагавал даарахгуй " - н философоор амьдрах ч билээ дээ ... Ганц хунийг бол яаж ч болдогийг туух авхай бидэнд аруулсандаа : Занабазар , Богд , Данзан , Жанжин , Амар , Гэндэн , Дэмд , Маршалууд ., Зориг ....

Тэнгэр [103.57.94.150] 2020-04-06 06:48:58

Ковит 19 вирус , хэрэгггүй ов мэх арга зальаар шагшигдахь. Худал хуурмаг зүйлийг цэгцлэж хүн төрөлтөнд шинэ шинэ эрин үеийг буюу тэнгэрийн цагийг бий болгон.

зочин [202.126.88.184] 2020-04-06 06:35:22

ЗӨВ ХӨ ИНГЭЭД ЗОРИГТОЙ ХЭЛЧИХ ААВЫН ХҮҮ НААД ГИШҮҮДЭД ЧИНЬ БАЙХГҮЙ ӨӨРСДӨӨ Л БОЛЖ БАЙВАЛ ӨВЧИН, АРД ИРГЭД ХАМААГҮЙ ГЭДЭГ НОВШНУУДЫН БҮРЭН ЭРХ ХУРДАН ДУУСВАЛ ТААРНА. ХУРДАН ТАРААСАЙ

Зочин [64.119.25.78] 2020-04-06 06:22:52

ter hamaatan hotiin meer Amarsaikhanaa zailuulj baij shudarga yoe yaria muu bolvsrolgui pizda

Зочин [202.9.47.98] 2020-04-06 06:22:16

Songuulys hoishluul, Erenhiilegchiin yarij baigaa buhen zovoo

Зочин [64.119.25.78] 2020-04-06 06:20:55

yostoi horlontoi horchin pizda yumaa har tamkhin huu gee tumur zamaas idsen mungu uu 17 chingeleg spirtiinhee uchiraa olj baij hutsaarai

Зочин [83.20.245.122] 2020-04-06 12:08:11

Yaag zuv

Irgen [103.212.117.233] 2020-04-06 07:22:32

Yaag unen

ZOCHIN [66.181.161.47] 2020-04-06 06:20:49

ERUHXIILUGCHID UNDUR UNETEI USAN ORGILUURIIG ZOGSOOJ TER IX MUNGUIIG UUR UYMAND ZARBAL SAIN BN XOTIIN DARGA HOGOON BAIGUULAMJIIG UGUI XIIJ USAN ORGILUUR NERYEI BAS NEG AJILDAGGUI XELXEETEI TUMUR BOLGOX GEED L BN


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.