НДШ, ХАОАТ-аас чөлөөлөх хөнгөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш ажилтнуудыг хамруулах саналыг дэмжлээ

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2020.04.08/ “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Гишүүд цар тахлын онцгой нөхцөл байдалд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын болоод төрийн бусад тусгай албан хаагчдад илүү цагийн мөнгө, урамшуулал олгогдож буй эсэхийг тодруулж байлаа. Мөн ажилгүйдлийн тэтгэмж авахаар хэчнээн хүн хандаад байгаа, 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хэдэн хүнд олгох, тэрхүү 200 мянган төгрөгийн дэмжлэгийг ажилтанд өгөх үү, ажлын байр хамгаалж байгаа ажил олгогчид өгөх үү гэдгийг лавласан. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хэчнээн аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Онцгой байдлын үед цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн салбар, онцгой байдал болон бусад төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсийг хэвийн олгон ажиллаж байгаа. Энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нар төрд ажилласны удаан жилийн нэмэгдэл авах болсон бөгөөд дунджаар 5-25 хувийн нэмэгдэл авч эхэлсэн. Энэ нэмэгдлийг олгоход 140 гаруй тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт тусгасан. Түүнчлэн дээрх ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгохоор Засгийн газрын шийдвэр гаран ажиллаж байгаа гэлээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, доголдсон аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдад гурван сарын хугацаатай сар тутам 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг өгөхөөр тогтоолын төсөлд тусгасныг сайд С.Чинзориг онцлоод, ингэснээр үйл ажиллагаа нь доголдож байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих, тэдгээр аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байраа цомхотгохгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байгаа хэмээлээ. Энэхүү мөнгийг ажилтанд олгох уу, ажил олгогчоор дамжуулж олгох уу гэдгийг Ажлын хэсгийн түвшинд ярилцан шийдвэрлэх боломж бий гэв.

Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гурван сарын хугацаанд 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон гэсэн мэдээллийг өгсөн.

Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч буй иргэдийн тоо бага зэрэг өссөн. Гэхдээ өмнөх оны эхний гурван сартай харьцуулахад огцом өссөн зүйл байхгүй гэж сайд мэдээллээ.

Тэрбээр, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан УИХ-ын тогтоол, холбогдох хуулиудын төсөлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажил олгогчийн болоод ажилтны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх асуудлыг тусгасан. Нийтдээ 45 мянган ажил олгогч хамаарна. Хувийг хэвшилд ажиллаж байгаа 572 мянган хүн энэ хөнгөлөлтөд хамаарахаар тооцсон. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэн, сайн дурын даатгалд хамрагддаг 186 мянган иргэн хамрагдана. Нийтдээ 800 гаруй мянган иргэн байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн арга хэмжээнд 800 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Монгол Улсын хэмжээнд 1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний 800 мянгыг энэ хөнгөлөлтөд хамруулснаар нийт ажиллагсдын 75 орчим хувь нь хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахаар байгаа юм гэсэн хариултыг өгсөн юм.

Дараа нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тогтоолын төсөлд сайн дурын даатгуулагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тогтоолын төслийн 1 дэх заалтын 3/б-д заасан 200,000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “… сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй.” гэж заасны дагуу аж ахуйн нэгжээс олгох 60 хувийн дүнд тооцох, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа энэ цар тахал (COVID-19)-ын өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэгч байгууллагууд хариуцлагатай, алдаагүй, бүрэн хэрэгжүүлэхэд анхаарах зэрэг санал гаргасан юм.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш ажилтнуудыг хамруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.178.173] 2020-04-12 19:02:16

Ажил олгогчид 200.0 өгөх юм бол олдох ч үгүй. Манай цэцэрлэг гэхэд л 2 сард гар дээр 600.0 өгсөн 3 сард 265.0 өгсөн 4 .5 сард өгөх найдлаг бхгүй. Тэр 200.0 өгөх гэж бгаа бол ажилтнуудад нь шууд өгөх хэрэгтэй

Zochin [64.119.22.239] 2020-04-10 15:18:48

Ene bagsh nar chin gerte amraal tsalinga avch bgash debusad turiin tusgai albad buhd ajillaj bga bugdiig nl hamruulaach hogiin yalgaatai ym hiihiin

Яүёхши [124.158.111.44] 2020-04-10 10:59:53

10 жилийн багш нарын цалин ч гэсэн 30 хувь буурсан. Үндсэн цалин нь бага одоо хичээллэхгүй байгаа тул илүү цаг, урч чадвар өгөхгүй байгаа. Адилхан бүх багш нарыг хамруул

Зочин [192.82.73.60] 2020-04-11 09:41:45

Бүх нэмэгдлээ авч байгаа шүү багш нар

Зочин [202.55.188.44] 2020-04-10 09:34:38

Ajil hiihgui bga bagsh nariig yagaad chuluuluv shal hachin shiidver gargahiin

Gerel [192.82.77.158] 2020-04-10 21:19:32

Bagsh nar postoor orj garsan hunuusiin medeellig shivj mun tsahim hicheel geed zugeer suuj bgaa hun bhguil bhdaa

Дургүй хүрчлээ [66.181.161.67] 2020-04-09 22:53:19

Энэ алагчилдагаа болиоч. ТӨХК яахуу бас л татвар төлдөг арай ядсан жирийн ажилчидш дээ. Новшнууд

zochin [66.181.161.101] 2020-04-09 21:42:18

toriin alban haagchidaa niigmiin daatgal xaoa tatwaraas cholooloochee adilhan hvmvvs bzde tsalin orlool bol bank ni tataal awchih yum

цэцгээ [202.180.216.78] 2020-04-09 18:02:53

багш нар ямар ажил хийхгүй л байгаа гишүүний өөрийн нь хамаатнууд бгхаа эмнэлгийнхэн! цагдаа нарт л өгмөөр юм эрүүл ухаантай хүн бол

зочин [66.181.186.35] 2020-04-09 16:01:27

Оюунхорол шашин бодсоор байгаад буруу боддог болжээ. Багш нар хичээл хийхгүй байгаа харин НДШ нэг сар ч гэсэн төлөх сонирхолтой байгаа шүү. Хорлож байна.

зочин [103.229.121.15] 2020-04-09 14:23:47

Энэ Оюунхорол ямар хачин санал гараад бна аа. Их дээд сургуулиуд болж бгаа шүү хямралд өртөөгүй багш ажилчид нь НДШ ХАОАТ аа төлөх сонирхолтой байхад ийм шиидвэр гаргах гээд зүтгээд байдаг ,тэнэг их хурлын гишүүн байдаг аа.

Зочин [139.5.219.223] 2020-04-09 11:26:51

Төрийн өмчийн их дээд сургуулийн багш нар НДШ-ээс чөлөөлөгддөг тийм арын хаалга шиг юмаа зогсоо УИХ-ынхан минь. Бүх төрийн үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүсээ хамруул. Оюунхорол санал гаргахаар дэмждэг юмуу хаашаа юм бэ.Адилхан л багш нар байгаа шүү. нугалаагаа зогсоо.Нэг бол бүгдээрэнд нь хамруул.Үгүй бол бүр боль.

ЭХ ОРОН [202.179.10.58] 2020-04-09 10:34:51

ЯМАРЧ ТООЦОО СУДАЛГАА БАХГҮЙ ХИЙ ДЭМИЙ ЗҮЙЛ ХИЙХ ЮМ ХӨӨРХИЙ ХАЙРАН МӨНГӨ ЭХ ОРНОО БОДООЧ ЭЭ,

Орхигдсон 25% [202.131.249.202] 2020-04-09 12:38:16

30 бодоогүй - одоо 6 сар Ард түмнээ бодчихвол тээ

Орхигдсон 25% [202.131.249.202] 2020-04-09 10:19:06

НДШ, ХОАТ-аас чөлөөлөгдөхгүй 25% болох 300 мянга хүрэхгүй ажилчид чинь Роботууд юмуу. Бид хөнгөлөлтөнд эдлэх тэгш эрхтэй баймаар байна. Эдийн засаг хэцүүдэх гээд байгаа бол ядаж л ХОАТ-ыг нь чөлөөлөөд өгчихөөч

Irgen [66.181.164.214] 2020-04-09 10:13:02

Yg golomtod ni uursdiiguu bolo ger bulee ersdeld oruulan baij ajillaj baigaa Erull mendiin salbar, Ontsgoi, TSagdaagiin baiguullagiin ajilchdiin NDSH, HHOAT-iig baga ch gsn hungulmuur bna shtee. Bagsh nar bol tsalingaa awaad gertee ersdelgui l suuj bgaa humuus shteeeeee

yy [192.82.72.220] 2020-04-09 10:09:49

bugdig hamruulna geed baihad yu olon yum yarihii.yaj hiihee zovloldooch olon teneguudee .udirdaj baigaa manuuhaigaa sonsooch

MOGEUH [202.55.188.91] 2020-04-09 09:39:56

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

Zochin [202.126.88.34] 2020-04-09 08:52:03

Teneguudee ajlaa hiij bgaa hun tatvaraa tolood koronogoor erdeld orj ogloo 8 d cagaa burtguulj ajlaad bhad gertee alciaj hevteed bas tatvaraa hongoluulj bidnii tolson tatvaraas hurteed suuh shudarga uu malnuud

Зочин [202.126.89.46] 2020-04-09 07:13:56

Оюунхорол гэж нэг сонин унтаа юм гэнэт сонин санал гаргана. Нөгөөхийг нь нөгөөдүүл нь бас дэмжинэ. Их дээд сургуулийн багш нар өнөөдөр шүүгч нарын дараа орох өндөр цалин авдаг шүү тэгж ярих юм бол. Тм бж чөлөөлүүд бх даа яадаг юм. Юу хийж гийгүүлсэн юм тэд нар. Төгссөн оюутнууд нь дэлхийн аль түвшинд явж бна. Болио та нар ийм муухай нугалаа гаргахаа. Шударга бай л даа

Зочин [66.181.161.88] 2020-04-11 00:32:04

Болоогүй л байнадаа. Юм унш, нүдээ нээ гээд хэлчихье дээ.

Би [202.9.46.146] 2020-04-10 18:11:56

Оюунхорол өөрийхөө хувийн сургуульд ах дүү хамаатан садандаа зориулсан хууль гаргуулах гэж чалчиж бга юм.

irgen [202.9.40.160] 2020-04-09 06:57:58

Ih deed surguuliud hengelelt.cheleelet ch yahav.Horioni ued tasraltgui hicheel hiiltsgeej bga ouytanaa bitgii jil alduulj uhraagaarai.Surgaltiin programmaa bie daaj uzeed duusch bga.Jiliig n buu uhraagaarai.

Зочин [66.181.177.205] 2020-04-11 20:37:53

Oyunhorol avgain shiidver sanal dansaa buruu baih yum a.Yaj Setgeleeree iim aldaatai shiidver sanal gargadag bna a.Eruuleer setgeech e!!!

zochin [64.119.26.37] 2020-04-09 06:39:18

Durem juram ni garaagui geed ND shimtgeliig suutgana gesen. Zuv uu

Zochin [202.9.46.28] 2020-04-09 05:51:33

Busad humuus korono gehgui ajlaad tatvaraa tolno arai bishee bagsh nar gertee hevteed calingaa avj bj tatvaraa toll

Zochin [202.9.46.28] 2020-04-09 05:50:15

Ene bagsh nar zugeer gerte suugaad calingaa avna bas hongolohuu arai heterne

Зочин [202.126.89.46] 2020-04-09 07:15:21

Harin tm. Jigteihen undur tsalin avdag yum bna lee.

Carnai [202.55.188.94] 2020-04-08 22:08:03

Bvx bagsh narig xamrytlaachee

Зочин [66.181.191.112] 2020-04-08 20:45:38

ӨӨРСДИЙНХӨӨ ХУВИЙН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАА ОРУУЛЖ АЛАВ ДАА. ОЮУНХОРОЛ, ЛҮНДЭЭ, УЧРАЛ, ЭНХБОЛД ... НАРАА.

Зочин [202.126.89.46] 2020-04-09 07:16:06

Uursdiinhoo surguuliig oruulah gej l Oyunhorol iim sanal gargah bhgui yu


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.